103 SARS-CoV-2 Omicron-B.1.1.529-хувилбарын саармагжуулагч эсрэг биеийн эсрэг хариу урвал

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд амьсгалын замын цочмог хам шинжийн корона вирүс 2 (SARS-CoV-2)-ын хэд хэдэн хувилбарууд дэлхийн янз бүрийн хэсэгт гарч эдгээрээс Альфа, Дельта нь дэлхий даяар өргөн тархалттай байсан. Өмнөд Африкт Бета хувилбар давамгайлж байсан бөгөөд дараа нь Delta-р солигдсон. Үүний дараа нь 2021 оны 11-р сард Ботсван, Өмнөд Африк, Хонконгт омикрон (B1.1.529) хурдан гарч ирсэн нь Бета өвөрмөц ийлдэсээр саармагжуулахаас зайлсхийхийн тулд хувьссан байж магадгүй хувилбар гэж таамаглаж байна.

Омикрон хувилбар нь ДЭМБ-ийн ангиллаар санаа зовоосон хувилбарт (VOC) багтаад байгаа бөгөөд энэ ангилалд корона вирүсын Альфа, Бета, Гамма, Дельта хувилбарууд багтдаг. Омикрон хувилбар нь өмнөх бусад коронавирүсын хувилбаруудаас илүү санаа зовоосон шинж нь вирүсын spike (S) уураг дээр 30 гариу мутацитайд байгаа юм.

Вирүсийн гадаргуйд байрлах тус “spike-S” уураг нь хүний уушигны эпитель бүрхүүл эсийн гадаргуйд байрлах ACE-2 буюу (Angiotensin Converting Enzyme-2) ангиотензин хувиргагч энзим-2 хэмээх рецептор уурагтай RDB хэсгээрээ өвөрмөц байдлаар таньж холбогдсоноор вирүс эсэд анхлан нэвтэрдэг. ACE-2 хэмээх рецептор уураг нь хүний биеийн уушгины 2-р төрлийн пневиоцит эс, нарийн гэдэсний эпитель эс, нүдний эвэрлэг бүрхүүлийн эс, хамрын салст бүрхүүлийн эсүүдэд нийлэгждэг тул тэдгээр эдүүд нь вирүс эсэд нэвтрэх үндсэн бай болдог төдийгүй вирүс амьсгалын замаар халдварлаж буй үндсэн шалтгаан юм.

Судалгаа: SARS-CoV-2 Omicron-B.1.1.529 leads to widespread escape from neutralizing antibody responses. Зураг: Naeblys/Shutterstock

Дээр дурдсан эзэн эсийн ACE-2-тай холбогддог вирүсын RDB-рецепторт омикрон хувилбарт 15-н мутаци орсон бол бусад хувилбар болох альфа хувилбарт N501Y дээр ганцхан мутаци , Бета хувилбарт K417N ба E484K дээр 2 мутаци, Гамма K417T, E484K, N501Y дээр 3-нмутаци, Delta нь L452R ба T478K гэсэн тус тусын мутациудтай байсан..Омикроны S уурагт илэрсэн мутацийн өөрчлөлт нь ер бусын бөгөөд өмнөх хувилбаруудад ажиглагдсанаас 3 дахин их юм.

Ихэнх хүчтэй саармагжуулах эсрэгбие /мАб/ нь S уураг ACE2-тэй харилцан үйлчлэлцэхийг хориглож, улмаар вирүсыг эзэн эсэд холбогдохоос сэргийлдэг. Мөн NTD дээрх суперситтэй холбогддог эсрэгбие нь мөн хүчтэй саармагжуулж чаддаг. Гэвч омикрон хувилбар дээр дээрх рецепторууд дээр мутациуд болсноор саармагжуулах эсрэгбиеийн үйл ажиллагааг бууруулж байгааг олон судалгаагаар нотлоод байна. Жишээлбэл Омикроны RBD-ийн бүтцийг шинжлэхэд RBD-ийн дархлааны системээс зугтах үндэслэлийн нэг нь S уургийн RBD нь ACE2-тай холбогдох 498, 501-р хэсэгт мутаци үүссэн байна. RBN хэсэг дэх энэ мутаци нь эхэн үеийн цар тахлын үеийн ACE2 холбогдох бүтэцтэй төстэй байна.

Дүгнэлт:

Судалгаанаас харахад омикроны дархлааны системээс зайлсхийх гол хөдөлгөгч хүч нь дархлааны системээс зугтаах нэмэлт мутациуд бий болсонд үндэслэнэ. Омикрон дахь эдгээр олон тооны мутаци нь саармагжуулагч эсрэг биеийн үйл ажиллагааг бууруулдаг.

Вакцин нь өвчний хүндрэлээс сэргийлж чадах ба 3-р тунд /booster/ хамрагдсанаар омикроны эсрэг саармагжуулагч эсрэг биеийг титрийг /тоог/ нэмэгдүүлж чадна.

Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг: Wellcome Centre for Human Genetics, Nuffield Department of Medicine, University of Oxford, Oxford, UK: Omicron-B.1.1.529 leads to widespread escape from neutralizing antibody responses : https://doi.org/10.1101/2021.12.03.471045;-өгүүллэгээс уншина уу. Эх сурвалж: SARS-CoV-2 Omicron-B.1.1.529 leads to widespread escape from neutralizing antibody responses.

Мэдээ бэлтгэсэн: Гялс эмнэлэг- Нэгдсэн лабораторийн албаны Сургалт судалгааны хэлтэс:

Б. Намуунзул

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх үед таны и-мэйл хаяг харагдахгүй