Эрчүүдэд зориулсан багц шинжилгээ

Эрэгтэйчүүдийн урьдчилсан шинжилгээ

Энэ удаагийн нийтлэлдээ та бүхэндээ эрэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэх зан төлөв болоод эрэгтэйчүүдэд зориулсан багц шинжилгээний талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.

Хүн бүр төрөхөөс үхэхийн хооронд олон янзын хөрөнгө эзэмшдэг. Хөрөнгө, баялгийн нэг онцлог нь цаг хугацаа илээх тусам үнэ цэнээ хадгалж, өсөж байдаг бол бидэнд төрөхөөс заяагдсан нэгэн баялаг эсрэгээрээ он жил өнгөрөх тусам илэгдэж, хорогддог. Энэ бол эрүүл мэнд. Нас явахын хирээр өвдөж шаналах нь амьдралын жам юм шиг боловч шинжлэх ухаан хөгжих, хүн өөрөө өөрийгөө таньж мэдэхийн хэрээр эрүүл, чанартай, урт наслах боломж дүүрэн бий.

эрэгтэй эмэгтэй хүмүүсийн эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлдэг давтамж

“Эрүүлийг хүсвэл, эмнэлгийг хүс. Дашдоржийн Нацагдорж”

Тоон мэдээллээр эмнэлэгт хандаж буй таван үйлчлүүлэгч тутмын хоёр нь эрэгтэй хүмүүс байдаг. Эмнэлгээр үйлчлүүлэгчдийн хүйсийн харьцаа дийлэнх насны бүлэгт ялгаатай байхаас гадна дундаж наслалтаар монгол эрэгтэй хүн эмэгтэйчүүдээс бараг л арван насаар бага насалдаг.

Жендерийн тэгш байдал

Эрчүүд зам зайрмагтсан эхний өдөр машиныхаа дугуйг солиод амжчихдаг хэрнээ улирал хэдэнтээ солигдож, дэлхий хэд хэд эргэчихээд байхад өөрийн сайн дураар “эрүүл мэндийн байгууллагат ханддаггүй” нэгэн хэвшмэл буруу зуршилтай. Гэтэл бид бүгдээрээ улирал нь улирсан дугуй солих шиг амар сольчихдог эд эрхтэн, эрүүл мэнд байдаггүй гэдгийг мэднэ шүү дээ. “Нэг төслийн ард гараад, сонгууль дууссны дараа, за өвөл дуусаж хавар ирэхээр” гэх зэрэгчлэн эрүүл мэндийн байгууллагат очихыг ямар нэгэн зүйлийн хойно тавьсаар байх юм бол таны эрүүл мэнд хорогдсоор л байх болно.

Эрчүүд бүгдээрээ нийгэмд тогтчихсон энэ буруу хэвшил, хандлагыг өөрөөсөө эхэлж өөрчлөх хэрэгтэй.


ЭРЧҮҮДЭД зориулсан БАГЦ ШИНЖИЛГЭЭ

Бид өмнө нь эрэгтэйчүүдэд илэрдэг нийтлэг өвчний зовиур, Монгол эрчүүдэд тулгарч буй эрүүл мэндийн асуудал зэрэг хэд хэдэн танд хэрэгтэй мэдээллийг хүргэж байсан. Одоо та энд дарж өөрт тохирох урьдчилан сэргийлэх багц шинжилгээний талаар мэдээлэл авах боломжтойгоос гадна, тухайн багцад багтах шинжилгээнүүдийн дэлгэрэнгүй тайлбар мэдээлэл, шинжилгээнд бэлтгэх заавар, тухайн шинжилгээнд шаардлагатай сорьцийн тухай мэдээллийг аваарай.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх үед таны и-мэйл хаяг харагдахгүй