Сонгоншалгаруулалт

Бид ажилтан сонгон шалгаруулахдаа НЭЭЛТТЭЙ бодлого баримталдаг бөгөөд манайд ажиллах хүсэлт гаргасан хүн бүрт тэгш боломж олгож, ажилтан сонгон шалгаруулалтаа шударга, ил тодоор явуулдаг.

САНАМЖ

1. Гялс компани нь таны илгээсэн анкетыг хүлээн авснаар ажил горилогчийн өмнө ямар нэгэн үүрэг, хариуцлага хүлээхгүй.
2. Анкетын шалгаруулалтанд тэнцсэн тохиолдолд утсаар холбогдож хариу өгөх буюу горилогч бүрт хариуг мэдэгдэхгүй.
3. Анкетийг бөглөхдөө бүх асуултад товч тодорхой хариулж, товчилсон үг хэрэглэхгүй байхыг анхаарна уу.
4. Энэхүү анкетад хавсаргасан материал нь “Гялс” компанийн өмч болох ба буцаан олгохгүй. Бид таны мэдээллийг дотоод хэрэгцээнд ашиглана.
5. Өргөдөл гаргагч нь худал мэдээлэл өгч эсхүл нуун дарагдуулж ажилд орсноор ажлаас халагдана гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гомдол гаргахгүй байх болно.6. Та бүхэн Windows-ын стандарт гарын driver ашиглаж бичнэ үү

Ажлын зарыг бид өөрсдийн веб хуудас, зарын сайтууд болон өдөр тутмын сонинд нийтлүүлдэг ба анкет авах хугацаа дууссанаас хойш ажлын байрны шаардлагын дагуу анкетын шалгаруулалт явуулж II шатны тестны шалгаруулалтад горилогч нарыг урьдаг.

Анкетны шалгаруулалтаас шалгарсан горилогчоос зарлагдсан ажлын байрны шаардлагад тохирсон мэргэжлийн болон ерөнхий ур чадварын тест авна.

Сонгон шалгаруулалт хийх комисст тухайн албан тушаалын удирдлага авна.

Анкет болон мэргэжлийн болон ерөнхий ур чадварын тестнээс шалгарсан горилогчтой сонгон шалгаруулах комиссын гишүүд ярилцлага хийнэ.

Ярилцлагыг урьдчилан мэдэгдсэн байх бөгөөд комиссын гишүүд 2-оос доошгүй байна.

Эцсийн шийдвэрийг сонгон шалгаруулалтын комисс гаргах бөгөөд хамтын шийдвэр байх болно.

Тэнцсэн горилогчид ажиллах санал тавьна.