Хувийн мэдээлэлхадгалах бодлого

Чанар Үнэлгээ, Дотоод Хяналтын Алба, Мэдээлэл технологийн хэлтэс нь Эмнэлэгийн лаборатори-Чанар ба чадавхид тавигдах шаардлага ISO15189:2012-т нийцсэн “Мэдээллийн аюулгүй байдлын бодлого” болон “Мэдээллийн аюулгүй ажиллагааны журам Ж26”-ын дагуу үйлчлүүлэгчийн мэдээллийн нууцлалыг үргэлж хангаж ажилладаг.

Гялс ХХК-ны “Мэдээллийн аюулгүй байдлын бодлог”-ын “Хэрэглэгчийн эрүүл мэндийн мэдээллийг хамгаалах” бүлгийн заалтаас

3.4.1 Үйлчилгээний захиалга авах ажилтан (чиглүүлэгч, хүлээн авах эмч)

  • Бүртгүүлсэн гар утасны дугаар нь дараа нь шинжилгээний хариуг фэйсбүүк, имэйлээр өгөх зөвшөөрөл өгөх албан ёсны суваг болно гэдгийг танилцуулах
  • Шинжилгээний хариу болон үйлчилгээний үр дүнгийн мэдээллийг өөрийн биеэр болон цахим дансаараа авч чадахгүй тохиолдолд хэрхэн авах зааварчилгааг өгнө.

3.4.2 Угтагч, мэдээллийн ажилтан, утас болон онлайн оператор

  • Утсаар, имэйлээр, фэйсбүүкээр болон үйлчлүүлэгчээс өөр хүн биеэр шинжилгээний үр дүн буюу хариуг авах, мэдэх хүсэлт ирэх үед ЗААВАЛ шинжилгээний үйлчилгээ авсан үйлчлүүлэгчийн бүртгэлтэй гар утасны дугаар луу залгаж, “хххх нэртэй хүн, хххх имэйл хаягтай хүн, хххх фэйсбүүк хаягтай хүн, тань шинжилгээний хариуг авах хүсэлт ирсэн ба хариуг хүсэлтийн дагуу олгох уу, гэж асуун, зөвшөөрсөн тохиолдолд хариу олгоно. 

ТАЙЛБАР: дугаараас гадагш болон дотогш хийгдэж байгаа дуудлага бүр үйлчилгээний чанарыг сайжруулахын тул хураагдаж байгаа тул, дараа нь утсаар зөвшөөрөл өгсөн нь баталгаа буюу баримт болно.

  • Зөвшөөрөөгүй тохиолдолд үйлчлүүлэгчийн өгсөн хариултыг хүсэлт гаргасан хүнд танилцуулна.
  • Бүртгэлтэй гар утасны дугаар холбогдох боломжгүй буюу утсаа авахгүй бол хариу авах хүсэлт гаргасан хүнд “Уучлаарай, үйлчлүүлэгчийн бүртгэлтэй гар утасны дугаар луу залгахад холбогдож чадаагүй тул, өвчтөний мэдээллийн нууц хадгалах олон улсын стандартын дагуу Таньд мэдээлэл өгөх боломжгүй байна. Зайлшгүй зайнаас хариу авах шаардлагатай бол Бүртгэлтэй утсаар зөвшөөрөл олгох буюу үйлчлүүлэгчийн hariu.gyals.mn дээрх дансаар хариуг шалгах боломжтой, баярлалаа” гэсэн хариултыг өгнө.

3.4.3 Үйлчлүүлэгч зөвшөөрөл өгөөгүй буюу утсаар холбогдож чадаагүй байхад хариу олгохыг шаардсан тохиолдолд салбарын ахлагч болон түүнээс дээш удирдах түвшний ажилтанд мэдэгдэнэ.