Компанийнтухай

Гавшгай
Я
магт тэргүүлэгч
Л
абораторийн чанартай үйлчилгээ
С
удалгаа шинжилгээний үр дүнд тулгуурласан шийдвэр гаргах

Гялс Анагаах Ухааны Төвийн Нэгдсэн лаборатори нь 1997 оноос хойш 23 дахь жилдээ үйл ажиллагаагаа тогтвортой явуулж ирсэн хувийн хэвшлийн эмнэлзүйн лабораторийн анхдагчдын нэг юм. Бид үйл ажиллагаандаа хамгийн сүүлийн үеийн лабораторийн тоног төхөөрөмж нэвтрүүлж, тэр дундаа технологи хүний нөөцийн нарийн арга ажиллагаа, ур чадвар, мэдлэг шаардсан микробиологи, молекулбиологийн шинжилгээний цогц үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлж ажиллахын зэрэгцээ судалгаа шинжилгээний чиглэлээр дотоод ба гадаадын байгууллагуудтай тогтмол хамтран ажиллаж ирлээ.

“Гялсын” хувьд Австралийн NRL, Английн RIQAS, ба Үндэсний лавлагаа лабораториудын гадаад чанарын үнэлгээнд шинжилгээнүүдийн 150 орчим параметр тогтмол хамруулж оролцон хянаж явдаг. Эмнэлзүйн лабораторийн үйл ажиллагааг Олон Улсын жишгээр чанарын дээд түвшинд, тасралтгүй сайжруулах зарчмаар хэрэглэгчийн үйлчилгээнд төвлөрч хүргэх зорилт тавьж 2017 оны 09-р сарын 25 нд MNS ISO 15189:2015 “Эрүүл мэндийн лаборатори – Чанар ба чадавхид тавигдах шаардлага” стандартаар итгэмжлэгдсэн хувийн хэвшлийн АНХНЫ эмнэлзүйн лаборатори болсон. 2019 оны 09-р сарын 25-нд MNS ISO 15189:2015 “Эрүүл мэндийн лаборатори – Чанар ба чадавхид тавигдах шаардлага” стандартаар давтан үнэлгээнд амжилттай хамрагдаж, давтан итгэмжлэгдлээ. Тус төвд бүх аймаг хотын иргэд үйлчлүүлдэг бөгөөд бид хамгийн алслагдмал аймгийн иргэдэд орон нутгаасаа эмнэлзүйн лабораторийн үйлчилгээг авах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.

Гялс анагаах ухааны төвийн үйлчилгээний төрөл

✓ 8 төрлийн 162 шинжилгээ 400 гаруй үзүүлэлт

  • Хэрэглэгчийн нууцлалыг хамгаалах дотоод мэдээллийн систем
  • Шинжилгээний түүх хадгалах хэрэглэгчийн систем
  • Хэрэглэгч төвтэй үйлчилгээ (эмчийн зөвлөгөө, шинжилгээ төлөвлөх, хариу уншилт)
  • Туршлага, чадвартай мэргэжлийн хамт олон
  • Олон улсын чанарын гадаад үнэлгээ (One World Accuracy, RIQAS, MEQAS)
  • Танд ойрхон байрлал (Гялс Төв, UBH салбар, Төмөр зам салбар, Офицер салбар, Өнөр салбар)

✓ Насны бүлэг, хүйс, эрхтэн тогтолцоогоор ангилсан урьдчилан сэргийлэх 21
төрлийн зорилтот багц шинжилгээ
✓ Байгууллагын ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ
✓ Багажийн шинжилгээ
✓ Үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн эмч нарын үзлэг оношилгоо эмчилгээ зөвлөгөө, хяналт