Захирлынмэндчилгээ

Гавшгай
Ямагт тэргүүлэгч
Лабораторийн чанартай үйлчилгээ
Судалгаа шинжилгээний үр дүнд тулгуурласан шийдвэр гаргах

Гялс” ХХК-ийг сонгон үйлчлүүлж, хамтран ажиллахаар шийдсэн Танд баярлалаа.

Монголчууд 1997 оноос “Гялс” лабораторийг мэддэг болсон. Бид үйлчлүүлэгчиддээ чанартай, хөнгөн шуурхай, зөв боловсон үйлчилж, дэлхийн шинэ дэвшилтэт техник технологийг үйлчилгээндээ нэвтрүүлэхийн төлөө “ШИНИЙГ ЭРЭЛХИЙЛНЭ” гэсэн уриан дор ажиллаж ирлээ. Монгол Улсын хөгжил, мандан бадрахад эрүүл саруул хүн юу юунаас чухал үнэ цэнэтэй билээ. Тиймээс манай хамт олон байгуулагдсан цагаасаа эхлэн хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд гар бие оролцон, дэлхий дахинд нэвтэрч байгаа шинэ дэвшилтэт техник технологийг нутагшуулах, өөрсдийн шинэ арга барилыг бий болгохын төлөө шургуу ажилласаар байна. Бидний амжилтын гол түлхүүр бол эвсэг, сэтгэл санаа нэгдсэн, эрч хүчтэй, мэдлэг чадавхитай манай хамт олон юм. Нөгөө гол хөдөлгөөгч хүч бол манай үйлчилгээг үргэлж авч байдаг иргэд, үйлчлүүлэгчид, хамтран ажилладаг байгууллага, хамт олон юм.

Бид ЧАНАРЫГ эрхэмлэн нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийг эрхэм болгон ажиллаж байсан, ажиллаж байгаа, ажилласаар байx болноо.

Та бүхэнд аз жаргал хүсэн ерөөе!

“Гялс” ХХК-ний Гүйцэтгэх Захирал
Дэд Профессор Н. Наранбат