Эрүүл мэндийнтодорхойлолт

Манай байгууллага өөрсдийн лабораторийн шинжилгээн дээр үндэслэн шаардлагатай бүх төрлийн эрүүл мэндийн тодорхойлолтыг үйлчлүүлэгчиддээ гаргаж өгдөг.

Манайхыг сонгон үйлчлүүлж буй Таньд баярлалаа. Үйлчилгээ авахаас өмнө дараах САНАМЖ-тай танилцана уу:

  1. Эрүүл Мэндийн Тодорхойлолт /ЭМТ/: Аливаа байгууллагын гаргасан эрүүл мэндийн шаардлагыг тухайн хүн хангаж байгаа эсэхийг БАТАЛГААЖУУЛАХ буюу БАТЛАН ДААХ ҮЙЛЧИЛГЭЭ. Нотариат болон бусад баталгаажуулах үйлчилгээтэй адил эрх зүйн баримт бичиг. ЭМТ-ийг бодит бус гаргаснаас болж хилийн чанадад зорчсон хүмүүс хилээс буцаагдах, сургууль болон ажлын гэрээ цуцлагдах, ВИЗ хураагдах гэх мэт хүндрэлүүд гардаг тул УГ ХАРИУЦЛАГЫГ ХҮЛЭЭХ үйлчилгээ юм. 
  2. Ихэнх ЭМТ гаргуулах байгууллагууд өөрсдийн эрүүл мэндийн шаардлагыг тусгасан Эрүүл мэндийн үзлэгийн хуудас (Health Examination) гаргасан байдаг. Хэрэв манай гэрээт байгууллага биш тохиолдолд тухайн үзлэгийн хуудас бэлэн байлгахыг ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ тал хариуцна. 
  3. Хэрэв эрүүл мэндийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодорхойлоход нэмэлт БАГАЖИЙН болон (эхо, рентген, зүрхний бичлэг, сонсголын бичлэг, хараа шалгах, мэдрэлийн бичлэг, компьютер томограф гм. ) болон ЛАБОРАТОРИ шинжилгээ шаардлагатай бол түүний төлбөр нь ЭМТ-ийн ТӨЛБӨРТ БАГТДАГГҮЙ. 
  4. ЭМТ үйлчилгээ нь НӨАТатвараас ЧӨЛӨӨЛӨГДӨНӨ. /НӨАТ-ын хууль” 13-р зүйл. 6.10заалт/
Жолооны ЭМТ
ЗЦГ-ийн “Эрүүл мэндийн үзлэг” хуудас
15000₮
Багажийн болон лабораторийн шинжилгээний төлбөр нэмэгдэнэ
Их, дээд сургуулийн ЭМТ
Тухайн сургуулийн ЭМ шаардлага бүхий хуудас
15000₮
Багажийн болон лабораторийн шинжилгээний төлбөр нэмэгдэнэ
Ажил олгогчийн ЭМТ
Тухайн байгууллагын эсвэл Гялс ХХК-ийн ЭМ-ийн хуудас
15000₮
Багажийн болон лабораторийн шинжилгээний төлбөр нэмэгдэнэ
Бассейнд явах үеийн ЭМТ
Гялс АУТ-д шинжилгээ хийлгэсэн тохиолдолд
Төлбөргүй
Багажийн болон лабораторийн шинжилгээний төлбөр нэмэгдэнэ
Зусланд амрах хүүхдүүдийн ЭМТ
Тухайн зуслангийн ЭМ-ийн шаардлага бүхий хуудас
5000₮
Багажийн болон лабораторийн шинжилгээний төлбөр нэмэгдэнэ
Бусад
Дээрх дурьдсанаас бусад тохиолдолд аливаа байгууллагын ЭМТ гаргах шаардлагыг хангах зорилгоор
5000₮ - 10000₮
Багажийн болон лабораторийн шинжилгээний төлбөр нэмэгдэнэ