Шинжилгээзахиалах

Гавшгай
Ямагт тэргүүлэгч
Лабораторийн чанартай үйлчилгээ
Судалгаа шинжилгээний үр дүнд тулгуурласан шийдвэр гаргах

Гялс Анагаах Ухааны Төвийн ерөнхий мэргэжлийн эмч нар үйлчлүүлэгчийн
шинжилгээний захиалгыг хүлээн авахдаа MNS ISO 15189:2012 стандартын хүрээнд болон үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үйлчлүүлэгчээс асуумж авах болон бодит үзлэг хийн урьдчилан онош тавьж хэрэгцээт шинжилгээг үйлчлүүлэгчид санал болгож, шинжилгээний хариунд тайлбар, зөвлөгөө өгч, дараагийн шатлалын чиглүүлэгийг хийдэг.

Шинжилгээ захиалахад яагаад хүлээн авах эмчээр дамжих ёстой вэ?
Хүлээн авах эмч нь үйлчлүүлэгч таны биед илэрч буй шинж тэмдэг, асуудлыг оновчтой шийдвэрлэх арга замыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баталгаажуулдаг.

Үйлчлүүлэгч та хүлээн авах эмчид үзүүлж шинжилгээ төлөвлүүлснээр
 Цаг хугацаа хэмнэх
 Зардал мөнгө хэмнэх
 Мэргэжлийн зөвлөгөө авах зэрэг давуу талтай.
Анхаарах: Лабораторид шинжилгээ өгөхийн тулд цаг авах шаардлагагүй ба
төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх тохиолдолд урьдчилж цаг авна.

Үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 7575-4411 утсаар авах боломжтой.