Хариуавах

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

Хариунд өгөх клиник зөвлөгөө
Манай төвийн хүлээн авах эмч нар таны шинжилгээний хариу, эмнэлзүйн шинж тэмдэг, асуумж, бодит үзлэгт тулгуурлан урьдчилан онош тавьж эрүүл аж төрөх, урьдчилан сэргийлэлтэнд чиглэсэн болон шинжилгээний хариунд үндэслэсэн зөвлөгөө, тайлбарыг шинжилгээ захиалсан үйлчлүүлэгч бүрт 100%  хөнгөлөлттэйгээр өгдөг.

Биеэр авах
Та өөрт ойр аль ч салбарын угтагчаас өөрийн бичиг баримт /иргэний үнэмлэх, гадаад паспорт, жолооны үнэмлэх/ болон шинжилгээ захиалгын хуудас, төлбөр төлсөн баримт эдгээрийн аль нэгийг үзүүлэн шинжилгээний хариугаа авах боломжтой.

Онлайн авах /www.eclinic.mn/
Үйлчлүүлэгч та www.eclinic.mn вэб сайтад нэвтрэн шинжилгээ захиалах үед таны эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гар утсанд очсон нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан шинжилгээний хариугаа авах боломжтой.

eclinic рүү шилжих

Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр авах
Таны итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрт ойр аль ч салбараас өөрийн бичиг баримт /иргэний үнэмлэх, гадаад паспорт, жолооны үнэмлэх/ болон шинжилгээ захиалгын хуудас, төлбөр төлсөн баримт эдгээрийн аль нэгийг үзүүлэн шинжилгээний хариуг тань авах боломжтой.