Төлбөртөлөх

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний төлбөрөө  төлөхөд илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

Төлбөр төлөх боломжууд Хөнгөлөлт & Урамшуулал

Ваучер бэлэглэх
Үйлчлүүлэгч та ойр дотны хэн нэгэндээ “Гялс Ваучер”-ыг худалдан авч эрүүл мэндийг бэлэглээрэй. /Ваучер худалдан авах бол 7575-4411 дугаарт холбогдоно уу/

7575-4411

Гялс лояалти хөтөлбөр
Үйлчлүүлэгч та манай төвийн үнэнч хэрэглэгч болсноор үйлчилгээ авах тутамдаа Upoint оноо цуглуулах боломжтой.

Яаж үнэнч хэрэглэгч болох вэ?
Үйлчлүүлэгч та сүүлийн 3 жилийн хугацаанд 500 000 болон түүнээс дээш төгрөгийн үйлчилгээ авсан бол Гялс төвийн үнэнч хэрэглэгч болж лоялти карт авах эрх үүснэ. /Лоялти картыг Upoint картаар авах боломжтой/
/Жишээ нь: Үйлчлүүлэгч таны 2017.07.06-2020.07.06 хүртэлх буюу сүүлийн 3 жилийн хугацаанд үйлчлүүлсэн нийт үнийн дүн 500 000 төгрөгт хүрж болзол хангасан байвал үйлчлүүлэгч та манай төвийн үнэнч хэрэглэгч болон лоялти карт авах эрх үүссэн байна/

Оноо цуглуулах боломж
Үнэнч хэрэглэгч та Гялс төвөөр үйлчлүүлэх бүртээ үнийн дүнгээс хамааруулан 5% – 10%-ийн Upoint оноо цуглуулах боломжтой.

Хувь өсөх зарчим
Үнэнч хэрэглэгч таны үйлчлүүлсэн үнийн дүн 200 000 төгрөгөөр өсөх тутамд upoint оноо цуглуулах боломж 1%-иар нэмэгдэнэ. (Өсөлтийг хөнгөлөлт хассан дүнгээр тооцно)