Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

URINEPRES - Шээсний Ерөнхий шинжилгээ

Шээсний ерөнхий шинжилгээ нь шээсэн дэх бөөрний эмгэгтэй холбоотой бодисуудыг тодорхойлдог тул оношилгоонд ашиглагдана. Энэ нь эмчилгээ шаардлагатай гажуудлыг тодорхойлдог, маш өргөнөөр хийгддэг шинжилгээ юм.

Ямар зорилгоор хийгддэг вэ?

Шээсний ерөнхий шинжилгээ нь шээсэн дэх бөөрний эмгэгтэй холбоотой бодисуудыг тодорхойлдог тул оношилгоонд ашиглагдана. Энэ нь эмчилгээ шаардлагатай гажуудлыг тодорхойлдог, маш өргөнөөр хийгддэг шинжилгээ юм. Өвчтөнд ямар нэгэн шинж тэмдэг мэдэгдэхээс өмнө шээсэнд уураг, глюкоз зэрэг бодисууд илэрч эхэлдэг. Энэ шинжилгээгээр шээсний замын үрэвсэл болон бусад эмгэгүүдийг оношилно. Бөөрний архаг болон хурц өвчтэй үед бөөрний үйл ажиллагаа, байдал болон эмчилгээний үр дүнг тодорхойлох зориулалттай хийдэг.

Хэзээ захиалагддаг вэ?

Өвчтөн эмнэлэгт хэвтэх үед шээсний шинжилгээг хийдэг. Мөн урьдчилан сэргийлэх, жирэмслэлтийн хяналт, мэс ажилбарын өмнөх бэлтгэл үед захиална. Шээсний замын үрэвсэл, эмгэгийн үед хийгддэг бөгөөд үүний шинж тэмдгүүд:

  • Хэвлий орчмоор өвдөх
  • Нуруу өвдөх
  • Өвдөлттэй эсвэл олон давтамжтай шээх
  • Цустай шээс гарах

Мөн тодорхой эмгэгийн үед хянах зориулалттай хийнэ.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Шээсний шинжилгээний хариу маш олон утгыг илтгэнэ. Ихэвчлэн уураг, глюкоз, цусны улаан эс гэх мэт бодисуудын агууламж нь хэвийн хэмжээнээс давсан байх нь эмчлүүлэх шаардлагатай өвчин буйг илтгэнэ. Гэхдээ шалтгаан болон тухайн өвчний архаг эсвэл хурц хэлбэрийг ялган тогтооход хүндрэлтэй.

Хэдий шээсний шинжилгээний хариу хэвийн гарсан ч энэ нь эрүүл байна гэсэн үг биш юм.

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Шээсний шинжилгээ нь биеийн ерөнхий үзлэгийн нэг хэсэг бөгөөд тухайн гарсан хариунаас шалтгаалан цусны ерөнхий шинжилгээ, шээснээс эмгэгтөрөгч ургуулах зэрэг дараагийн шатны шинжилгээг захиална.

Клиник хими

Үйлчлүүлэгч шинжилгээнд бэлтгэх:

  1. Шээсийг шинжилгээнд авахын өмнө үйлчлүүлэгч гараа угаана.
  2. Гадна бэлэг эрхтнийг савантай усаар угаана.
  3. Цэвэр алчуураар арчина.
  4. Өглөөний өлөн шээсний дунд хэсгийг тосч авна.
  5. Шинжилгээний өгөхийн өмнө хоолны хэвийн дэглэмийг баримтлана.(1)
  6. Шээсний өнгөнд нөлөөлөх эм, хоол хүнс хэрэглэхгүй байх.(2)

Анхааруулга:

  • Сарын тэмдгийн үед, бэлгийн замаас цус алдаж буй бол шээсийг шинжлэхгүй.(1)