Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

URINEPRES - Шээсний дэлгэрэнгүй шинжилгээ

ШЕШ нь өдөр тутмын, түгээмэл шинжилгээнд ашиглагдаж болно. ШЕШ-нд өөрчлөлттэй гарсан тохиолдолд ШНШ-ыг зайлшгүй гүйцэтгэнэ.

Ямар зорилгоор хийгддэг вэ?

ШЕШ нь өдөр тутмын, түгээмэл шинжилгээнд ашиглагдаж болно. ШЕШ-нд өөрчлөлттэй гарсан тохиолдолд ШНШ-ыг зайлшгүй гүйцэтгэнэ. Шээсний тунадас дээр уг шинжилгээг гүйцэтгэнэ. Шээсийг центрифугт хурилдсны дараа хуруу шилний ёроолд үлдэх бодисыг шинжилнэ. Хуруу шилний дээр үлдсэн шингэн хэсгийг зайлуулсны дараа, ёроолын тунасдаснаас дээж авч микроскопт харна. Эсүүд, кристалл, нян, мөөгөнцөр болон бусад бодисыг тоо хэмжээгээр гаргана. Зарим тохиолдолд тоогоор бус цөөн, дунд, их хэмжээний гэх утгыг хэрэглэж болно.

Хэзээ захиалагддаг вэ?

Өвчтөн эмнэлэгт хэвтэх үед шээсний шинжилгээг хийдэг. Мөн урьдчилан сэргийлэх, жирэмслэлтийн хяналт, мэс ажилбарын өмнөх бэлтгэл үед захиална. Шээсний замын үрэвсэл, эмгэгийн үед хийгддэг бөгөөд үүний шинж тэмдгүүд:

Хэвлий орчмоор өвдөх

Нуруу өвдөх

Өвдөлттэй эсвэл олон давтамжтай шээх

Цустай шээс гарах

Мөн тодорхой эмгэгийн үед хянах зориулалттай хийнэ.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Шээсний шинжилгээний хариу маш олон утгыг илтгэнэ. Эр бэлгийн эс, хучуур эс, хучуур бус эс гэх мэт үзүүлэлтүүдийг мөн тодорхойлно.

Гэхдээ шээсний шинжилгээ нь харьцангуй ерөнхий тул хариу хэвийн гарах нь эрүүл байгааг батлахгүй.

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Шээсний шинжилгээ нь биеийн ерөнхий үзлэгийн нэг хэсэг бөгөөд гарсан хариунаас шалтгаалан цусны ерөнхий шинжилгээ, шээснээс эмгэгтөрөгч ургуулах зэрэг тодорхой шинжилгээг захиална.

Клиник хими