Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

UREA - Мочевин

Цус, шээсэн дэх азотын шинжилгээ нь бөөрний үйл ажиллагааг хянах, бөөрний эмгэг оношлох зориулалттай креатины шинжилгээний хамтаар хийгддэг. Мөн ерөнхий биеийн үзлэгийн багц шинжилгээнд хамрагддаг.

Хэрхэн шинжлэх вэ?

Цус, шээсэн дэх азотын шинжилгээ нь бөөрний үйл ажиллагааг хянах, бөөрний эмгэг оношлох зориулалттай креатины шинжилгээний хамтаар хийгддэг. Мөн ерөнхий биеийн үзлэгийн багц шинжилгээнд хамрагддаг.

Хэзээ захиалагддаг вэ?

  • Тодорхой бус зовиур илрэх үед
  • Урьдчилан сэргийлэх багц шинжилгээний хэсэг болгож
  • Эмийн эмчилгээ хийлгэхээс өмнө бөөрний үйл ажиллагааг шалгах
  • Архаг өвчтэй хүн эмнэлэгт үзүүлэх үед
  • Эмнэлэгт хэвтэх үед

Энэ шинжилгээг бөөрний үйл ажиллагаа алдагдсан тохиолдолд креатины шинжилгээтэй хамт хийдэг. Үүний шинж тэмдгүүд:

  • Ядарч, сульдах, анхаарал төвлөрөхгүй байх, хоолны дуршил буурах, нойргүйтэх
  • Нүд, нүүр, бугуй, хэвлий, гуя болон шагайн хэсгээр хавдах
  • Хөөстэй, цустай эсвэл хар бараан өнгийн шээс гарах
  • Шээсний хэмжээ багасах
  • Шээх үед халуу оргих, хэвийн бус зүйл ялгарах болон шээсний давтамж өөрчлөгдөх
  • Нурууны дунд хэсгээр, хавирганы доор, бөөрний ойролцоо өвдөх
  • Өндөр цусны даралт

Мөн дараах үед энэ шинжилгээг хийвэл зохимжтой:

  • Чихрийн шижин, зүрхний үйл ажиллагаа алдагдсан, зүрхний шигдээс гэх мэт эмгэгийн үед бөөрний үйл ажиллагааг хянах
  • Мэдэгдэж буй бөөрний эмгэгтэй үед бөөрний үйл ажиллагааг хянах
  • Зарим эмийн эмчилгээний өмнө
  • Диализийн үр дүнг хянах

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Шээг буюу мочевины түвшин өндөр байх нь бөөрний үйл ажиллагаа алдагдсаныг илтгэнэ. Энэ нь цочмог, архаг бөөрний эмгэг, гэмтэл, үйл ажиллагаа алдагдсанаас шалтгаалж болно. Мөн зүрхний үйл ажиллагаа алдагдах, шок, стресс, зүрхний шигдээс, хүнд хэлбэрийн түлэгдэл гэх мэт бөөрөнд хүрэх цусны урсгалыг багасгах эсвэл усгүйдэх гэх мэт шээсний урсгалд саад болох эмгэгүүд орно.

Уургийн задрал, хэрэглэж буй хоол хүнсэнд уураг их хэмжээгээр агуулагдах, ходоод гэдэсний цус алдалт гэх зэрэг нь мочевины хэмжээг мөн ихэсгэнэ.

Мочевины хэмжээ бага байх нь түгээмэл биш ч, ихэнх тохиолдолд өвчин эмгэгийг илтгэдэггүй. Элэгний эмгэг, шим тэжээлийн дутагдал, хэт усжих үед багасч болох ч энэ шинжилгээгээр эдгээр эмгэгүүдийг хянахгүй.

Жирэмслэлтийн үед мочевины хэмжээ хэвийн үеийнхээс их ч, бага ч байж болно.

Хэрвээ нэг бөөрний үйл ажиллагаа алдагдсан ч, нөгөө бөөр нь хэвийн ажиллагаатай байвал мочевины түвшин хэвийн байна.

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Хэрэглэж буй хүнсэн дэх уургийн хэмжээнээс шалтгаалан мочевины хэмжээ өөрчлөгдөнө. Их хэмжээний уураг хэрэглэвэл, мочевин хэвийн бус өндөр түвшинд байна.

Олон төрлийн эмүүд нь мочевины түвшинд нөлөөлж болно. Үүнд: хлорамфеникол, стрептомицин зэрэг орно. Шинжилгээг хийлгэхээс өмнө хэрэглэж буй эмнийхээ тухай эмчдээ мэдэгдвэл зохистой.

Бөөр шээс дамжуулах үйл ажиллагааны багц шинжилгээ

Үйлчлүүлэгчийг шинжилгээнд бэлтгэх:

  1. Шинжилгээний өмнө мацаг барих.(1)
  2. Шинжилгээнд нөлөөлөх эм хэрэглэхгүй байх. Хэрэв хэрэглэдэг бол эмчидээ мэдэгдэх хэрэгтэй.

Үүнд: Хлорамфеникол, стрептомецин, аспирин, антибиотик болон шээс хөөх эм г.м(2)

Ашигласан материал:

  1. Эмнэлзүй лабораторийн мэргэжилтний гарын авлага Г. Наран, Н. Мөнхтүвшин УБ 2012 он
  2. Mosby’s Diagnostic and Laboratory Test Reference 12 th edition