Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

UA - Шээсний хүчил

Тулай (gout) өвчнийг оношлох зориулалттай цусан дахь шээсний хүчлийн хэмжээг тодорхойлдог. Мөн хорт хавдрын туяаны болон химийн эмчилгээ хийлгэж буй үед шээсний хүчлийн хэмжээг тодорхойлдог.

Ямар зорилгоор хийгддэг вэ?

Тулай (gout) өвчнийг оношлох зориулалттай цусан дахь шээсний хүчлийн хэмжээг тодорхойлдог. Мөн хорт хавдрын туяаны болон химийн эмчилгээ хийлгэж буй үед шээсний хүчлийн хэмжээг тодорхойлдог. Ийм эмчилгээний үед шинэ эсийн нийлэгжилт буюу сэлгэлт идэвхтэй явагддаг тул шээсний хүчлийн хэмжээг ихэсгэж болзошгүй байдаг.

Мөн бөөрний чулууг оношлох, эсвэл тулай өвчтэй хүмүүсийг бөөрний чулуутай болох магадлалыг хянадаг.

Хэзээ захиалагддаг вэ?

Өвчтөний шээсний хүчлийн хэмжээ их байх магадлалтай үед энэ шинжилгээг хийнэ. Шээсний хүчлийн хэмжээ өндөр гарсан зарим хүмүүс үе мөчний үрэвслийн нэг хэлбэр болох тулай өвчтэй байдаг. Тулай өвчтэй хүмүүсийн ихэнхэд нь үе мөчний өвдөлт (ихэвчлэн хөлийн хуруунд) илэрнэ. Мөн хорт хавдрын туяаны болон химийн эмчилгээ хийлгэж буй үед шээсний хүчлийн хэмжээг тодорхойлдог.

Мөн бөөрний чулууг оношлох, эсвэл тулай өвчтэй хүмүүсийг бөөрний чулуутай болох магадлалыг хянадаг.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Цусанд

Хүний биед хэт их шээсний хүчил ялгарснаас эсвэл бөөр түүнийг хангалттай гадагшлуулж чадахгүй байснаас үүдэн цусанд хэвийн хэмжээнээс өндөр шээсний хүчил хуримтлагддаг. Биед ийнхүү шээсний хүчил хуримтлагдах шалтгааныг бүрэн тогтоогоогүй байгаа.

Пурины бодисын солилцоонд нөлөөлөх хэд хэдэн удамшдаг өвчин байдаг. Үсэрхийлсэн хорт хавдар, нугасны хавдар, цагаан эсийн хавдар нь шээсний хүчлийн хэт ялгаруулалтанд нөлөөлдөг. Бөөрний архаг болон цочмог эмгэгүүд, жирэмслэлтийн үе дэх цусны хордлого болон архины хэрэглээ нь шээсний хүчил бага ялгарахад хүргэнэ.

Шээсний хүчлийн хэмжээ ихэссэнээр үе мөчинд талстжилт үүсч, улмаар үрэвсэн, тулай өвчнийг үүсгэнэ. Бөөрний чулуу мөн адил ийм замаар үүснэ.

2012 онд Америкийн Үе Мөч Судлалын Коллеж нь тулай өвчтэй хүмүүсийн шээсний хүчлийн хэмжээ 6мг/дл болон түүнээс доош байх хэрэгтэй хэмээн заажээ.

Шээсний хүчлийн хэмжээ бага байх нь түгээмэл биш ч, ихэвчлэн эмгэгийг илтгэдэггүй. Гэвч зарим тохиолдолд элэг, бөөрний эмгэг, Фаньконийн хам шинж (Fanconi syndrome), хорт бодис хэрэглэсэн эсвэл Вильсоны өвчний (Wilson disease) бага байж болох ч эдгээрийг өөр төрлийн шинжилгээгээр тодорхойлдог.

Шээсэнд

Шээсэн дэх шээсний хүчил нь тулай, нугасны хавдар, үсэрхийлсэн хавдар, цагаан эсийн хавдар, пурины их хэрэглээнээс үүдэж ихэснэ. Бөөрний чулуужилтаас сэргийлэх үүднээс шээсэндээ шээсний хүчлийн хэмжээ их гарсан эрсдэлт бүлгийн хүмүүст эмэн эмчилгээ хийж болзошгүй.

Шээсэн дэх шээсний хүчил бага байх нь бөөрний өвчин, архаг архидалт болон хар тугалганы хордлого байж болохыг мөн илтгэнэ.

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Олон төрлийн эмүүд нь шээсний хүчлийн хэмжээнд нөлөөлдөг. Жишээ нь тиазид (thiazide) гэх зэрэг шээс ялгаруулдаг эм нь хэмжээг ихэсгэнэ.

Аспирин болон бусад салицилатууд шээсний хүчлийн хэмжээнд өөр өөрөөр нөлөөлнө. Бага хэмжээний аспирин нь цусан дахь шээсний хүчлийн хэмжээг ихэсгэдэг боловч их тунгаар хэрэглэвэл шээсний хүчлийн концентрацийг багасгадаг.

Бөөрний чулуу эсвэл тулай өвчтэй хүмүүс элэг, бөөрний мах зэрэг малын дотор эрхтэн, хар хайган загас (anchiovy), сардин загас гэх мэт пурин ихтэй хоол хүнс хэрэглэхгүй байвал зохимжтой. Архины хэрэглээг мөн хязгаарлаж, мацаг барих, түргэн жин хасах, стресс, хүнд биеийн ажлаас зайлсхийх хэрэгтэй.

Үе мөчний үйл ажиллагааны багц шинжилгээ, Бөөр шээс дамжуулах үйл ажиллалагааны багц шинжилгээ, 50+ насны багц шинжилгээ, 30-49 насны багц шинжилгээ, 19-29 насны багц шинжилгээ,

Үйлчлүүлэгчийг шинжилгээнд бэлтгэх:

  1. Тайван байх.
  2. Шинжилгээ өгөхөөс өмнө 12-14 цагийн турш мацаг барих. Ус ууж болно.
  3. Шинжилгээнд нөлөөлөх эм хэрэглээгүй байх.
  4. Архи согтууруулах ундаа хэрэглээгүй байх.

Ашигласан материал:

  1. Mosby’s Diagnostic and Laboratory Test Reference 12th edition
  2. https://labtestsonline.org/