Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

TSH - Тиреод сэдээгч даавар

Хэрхэн шинжлэх вэ?

Тироид өдөөгч дааврын (TSH) шинжилгээг бамбай булчирхайн үйл ажиллагаа; бамбай булчирхайн даавар хэт их эсвэл бага ялгарах гэх мэт эмгэгүүдийг хянахад захиална.

TSH нь өнчин тархинаас ялгардаг бөгөөд цусан дахь бамбай булчирхайн даавруудыг (T3, T4) хэвийн түвшинд байлгаж, биеийн энерги зарцуулах хурдыг тохируулдаг.

Энэ шинжилгээг ихэвчлэн чөлөөт T4 шинжилгээний хамтаар захиалдаг бөгөөд дараах зорилготой хийнэ:

  • Шинж тэмдэг илэрсэн хүний бамбай булчирхайн эмгэгийг оношлох
  • Нярайн идэвхгүй бамбай булчирхайг шинжлэх
  • Бамбай булчирхайн даавар хэт бага эсвэл их ялгарах үеийн эмчилгээнд хяналт тавих
  • Эмэгтэйчүүдийн үргүйдлийн шалтгаан тогтоох
  • Насанд хүрэгчдийн бамбай булчирхайн эмгэгийг шинжлэх

Хэзээ захиалагддаг вэ?

Дараах шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд TSH шинжилгээг захиална.

Бамбай булчирхайн даавар хэт их ялгарах үеийн шинж тэмдгүүд:

  • Зүрхний цохилт хурдсах
  • Сандрах
  • Жин алдах
  • Нойргүйдэх
  • Гар чичрэх
  • Сульдах
  • Суулгах
  • Гэрэлд мэдрэг болж хараа муудах
  • Нүд хавдах, хатах, өвдөх, зарим тохиолдолд бүлтийх

Бамбай булчирхайн даавар хэт бага ялгарах үеийн шинж тэмдгүүд:

  • Жин нэмэх
  • Арьс хуурайших
  • Өтгөн хатах
  • Хүйтний тэсвэр алдагдах
  • Арьс хавдах
  • Үс унах
  • Ядрах
  • Эмэгтэйчүүдийн сарын тэмдэг тогтворгүйжих

Мөн бамбай булчирхайн эмгэгийн эмчилгээ хийлгэж байх үед ойр ойрхон шинжлүүлнэ.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Тироид өдөөгч дааврын хэмжээ нь дараах үед ихэснэ:

  • Бамбай булчирхайн архаг эсвэл цочмог эмгэгийн үед тироид өдөөгч дааварт хариу үйлдэлд үзүүлэхгүй идэвхгүйжих
  • Бамбай булчирхайн даавар хэт бага ялгарах эсвэл бамбай булчирхайг шилжүүлсэн тохиолдолд эмийн тун багадах
  • Бамбай булчирхайн даавар хэт их ялгарах үед эмийн тун ихдэх
  • Тироид өдөөгч дааврыг хяналтгүй хэмжээгээр ялгаруула өнчин тархины эмгэг

Тироид өдөөгч дааврын хэмжээ нь дараах үед багасна:

  • Бамбай булчирхай хэт ажиллах
  • Идэвхигүй эсвэл шилжүүлсэн бамбай булчирхайн үед эмийн тун ихдэх
  • Бамбай булчирхайн даавар хэт их ялгарах үед эмийн тун багадах
  • Тироид өдөөгч даавар хангалттай ялгаруулж чадахгүй байх өнчин тархины эмгэг
TSH чөлөөт T4 чөлөөт эсвэл нийт T3 хариуг унших
Өндөр Хэвийн Хэвийн Бамбай булчирхайн даавар бага ялгарах (дунд зэргийн)
Өндөр Бага Бага эсвэл хэвийн Бамбай булчирхайн даавар хэт бага ялгарах
Бага Хэвийн Хэвийн Бамбай булчирхайн даавар их ялгарах (дунд зэргийн)
Бага Өндөр эсвэл хэвийн Өндөр эсвэл хэвийн Бамбай булчирхайн даавар хэт их ялгарах
Бага Бага эсвэл хэвийн Бага эсвэл хэвийн Бамбай булчирхайн бус эмгэг, өнчин тархины даавар хэт бага ялгарах
Хэвийн Өндөр Өндөр Бамбай булчирхайн дааварт эсэргүүцлийн хам шинж

 

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Бамбай булчирхайн шинжилгээний хариунд өөрчлөлт оруулж болзошгүй хүчин зүйлс:

  • T3, T4 холбогч уургуудын өөрчлөлт
  • Жирэмслэлт
  • Эстроген болон бусад эмийн хэрэглээ
  • Элэгний эмгэг
  • Бүтэн биеийн эмгэгүүд
  • Бамбай булчирхайн дааврын эсэргүүцэл

Их хэмжээний стресс болон цочмог эмгэгүүд нь мөн хариунд нөлөөлж болзошгүй. Аспирин гэх мэт эмнүүд нь нөлөөлдөг тул шинжлүүлэхээсээ өмнө эмчдээ хэрэглэж буй эмнийхээ тухай мэдэгдвэл зохистой. Жирэмслэлтийн эхний 3 сард тироид өдөөгч дааврын хэмжээ бага байдаг.

 

Cortisol (Бөөрний дээд булчирхайн даавар – Кортизол) ИММУНОЛОГИ

Хэрхэн шинжлэх вэ?

Энэ шинжилгээг Кушингийн хам шинж, адренал дутагдах, Аддисоны өвчин, кортизол дутагдах эмгэгүүдийг оношлоход захиалдаг. Кортизол нь уураг, өөх тос, карбогидратуудын бодисын солилцоонд оролцдог даавар бөгөөд ихэвчлэн өглөөгүүр ихсэж, өдөрт буурч, оройд хамгийн бага түвшиндээ хүрдэг.

Кортизол нь бөөрний дээд булчирхайнаас ялгардаг бөгөөд өнчин тархиар зохицуулагддаг. Цусан дахь кортизолын түвшин буурахад гипоталамус нь кортикотропин ялгаруулагч даавар ялгаруулснаар өнчин тархины булчирхай адренокортикотропик даавар ялгаруулдаг. Ингэснээр бөөрний дээд булчирхайг өдөж, кортизол ялгардаг.

Цусан дахь ихэнхи кортизол нь уурагт холбогдож, бага хувь нь чөлөөтэй оршдог. Цусан дахь кортизолын шинжилгээ нь холбогдсон болон чөлөөт кортизолыг тодорхойлдог бол шүлс, шээсэн дэх кортизолын шинжилгээ нь зөвхөн чөлөөт кортизолыг тодорхойлдог.

Цусан дахь кортизолын хэмжээ хэт их байвал 24 цагийн шээсний кортизолын шинжилгээ хийж дексаметазон дарангуйлах шинжилгээг хийдэг. Энэ нь адренокортикотропик дааврыг дарангуйлснаар кортизолын хэмжээ буурдаг.

Цусан дахь кортизолын хэмжээ хэт бага байвал адренокортикотропик даавар өдөөгч шинжилгээ хийнэ. Ингэснээр бөөрний дээд булчирхай хэвийн ажиллаж байвал кортизолын хэмжээ ихэснэ.

Иммунологи

Бамбай булчирхайн багц шинжилгээ, Дотоод шүүрлийн үйл ажиллагааны багц шинжилгээ, 50+ насны багц шинжилгээ, 30-49 насны багц шинжилгээ, 19-29 насны багц шинжилгээ

Шинжилгээнд бэлтгэх:

  1. Шинжилгээ өгөхийн өмнө тайван байх.(2)
  2. Биеийн хүчний ажил хийхээс зайлсхийх
  3. Хоолны хэвийн дэглэмийг баримтлана.(1)

Ашигласан материал:

  1. Mosby’s Diagnostic and Laboratory test reference 12th edition
  2. https://labtestsonline.org/tests/prostate-specific-antigen-psa