Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

TP - Нийт уураг

Нийт уураг болон альбуминыг өвчтөний ерөнхий эрүүл мэндийн байдлыг хянах зорилготойгоор хийдэг.

Ямар зорилгоор хийгддэг вэ?

Нийт уураг болон альбуминыг өвчтөний ерөнхий эрүүл мэндийн байдлыг хянах зорилготойгоор хийдэг.

Мөн нийт уургийн хэмжээ эсвэл глобулины уургууд их, бага байх нь олон янзын эмгэгүүдтэй холбоотой байж болох тул нийт уураг болон альбумины шинжилгээг оношилгооны зориулалтаар, эрүүл мэндийн байдлыг хянахад эсвэл өөр ямар шинжилгээ хийлгэх шаардлагатайг тодорхойлоход ашиглаж болно.

Нийт уургийн хэмжээ нь шим тэжээлийн төлөв тодорхойлдог тул элэг, бөөрний эмгэгийг оношлоход ашиглаж болно. Заримдаа шинж тэмдэг илрэхээс өмнө урьдчилан сэргийлэх маягаар хийлгэж болох ба зарим илрэх нь бий. Нийт уургийн хэмжээ хэвийн бус байвал дахин шинжилж, аль уураг нь ихсэж багассаныг тодорхойлох шаардлагатай .

Хэзээ захиалагддаг вэ?

Нийт уургийн шинжилгээг урьдчилан сэргийлэх маягаар хийлгэх нь элбэг. Мөн огцом жин хасах зэрэг үед өвчтөний шим тэжээлийн төлөвийн тухай ерөнхий мэдээлэл хэрэгтэй үед захиалдаг. Элэг, бөөр, ясны чөмөгний эмгэг эсвэл эдэд их хэмжээний шингэн тунах үед захиалж болно.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Нийт уургийн шинжилгээний хариу ихэвчлэн CMP шинжилгээний хариутай хамт өвчтөний шим тэжээл болон элэг, бөөр гэх томоохон эрхтнүүдийн ерөнхий эрүүл мэндийн байдлыг харуулна. Харин шинжилгээний хариу хэвийн бус байвал, дахин шинжилж цусан дахь уургийн хэмжээнд нөлөөлж буй эмгэгийг тодорхойлдог.

Уургийн хэмжээ бага байх нь элэг, бөөрний эмгэг эсвэл уургийн шимэгдэлт боловсролт саатах эмгэг буйг илтгэнэ. Мөн шим тэжээлийн дутагдал, Целиак (Celiac’s disease) болон IBD (Inflammatory Bowel Disease) эмгэгүүд нь уургийн түвшинг бууруулна.

Уургийн өндөр түвшин нь архаг үрэвсэл болон элэгний вирус, ДОХ гэх халдваруудаас үүдэлтэй байж болзошгүй. Мөн ясны чөмөгний эмгэгүүд бас ихэсгэх боломжтой.

Зарим лабораториуд альбумин, глобулины харьцаа буюу A/G харьцааг тодруулдаг. Ихэвчлэн альбумин нь илүү байх бөгөөд харьцаа нь 1-ээс илүү байдаг. Аливаа эмгэг нь альбумин болон глобулин уургуудад нөлөөлдөг тул A/G харьцаагаар уургийн түвшинд нөлөөлөх шалтгааныг олоход тустай.

A/G түвшин бага байх нь глобулины нийлэгжил хурдсаж чөмөгний хавдар, аутоиммун эмгэг болохыг эсвэл альбумины нийлэгжил удааширсан буюу цирроз, бөөрний эмгэг байх болзошгүй.

A/G түвшин өндөр байх нь иммуноглобулины нийлэгжил удааширсан генийн нөлөөтэй иммуноглобулины дутагдал эсвэл цусны цагаан эсийн хавдар байж болох талтай. Элэгний энзимийн шинжилгээ гэх мэт илүү тодорхой шинжилгээ хийж оновчтой онош тавина.

Нийт уургийн хэмжээ бага харин A/G харьцаа нь хэвийн байх цусны тэлэлтээс үүдэлтэй уургийн багадалт гэж үзэх бөгөөд учир нь альбумин, глобулин хоёул ижил хэмжээнд шингэрнэ.

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Цусны сорьц өгөх үеэр чангалуурыг хэт удаан барих нь хуурамч өндөр түвшин гардгадаг. Уургийн тоонд нөлөөлөх эмүүдэд эстроген мөн жирэмслэлээс урьдчилан сэргийлэх эмнүүд орно.

Бамбай булчирхайн багц шинжилгээ, Жирэмсний хяналтын багц шинжилгээ, Бэлгийн замын халдварын багц шинжилгээ, Элэг цөсний үйл ажиллагааны багц шинжилгээ, 50+ насны багц шинжилгээ, 30-49 насны багц шинжилгээ, 19-29 насны багц шинжилгээ, 13-18 насны багц шинжилгээ, 2-12 насны багц шинжилгээ

Үйлчлүүлэгчийг шинжилгээнд бэлтгэх:

  1. Шинжилгээний өмнө мацаг барих.(1,2)
  2. Архи согтууруулах ундааг 24 цаг хэрэглээгүй байх.
  3. Биеийн хүчний ажил хийгээгүй байх.
  4. Шинжилгээнд нөлөөлөх эм хэрэглэхгүй байх. Хэрэв хэрэглэдэг бол эмчидээ мэдэгдэх хэрэгтэй. Үүнд: инсулин, эстроген, жирэмсэнээс хамгаалах эм, андроген, өсөлтийн гормон г.м(2)

Ашигласан материал:

  1. Эмнэлзүй лабораторийн мэргэжилтний гарын авлага Г. Наран, Н. Мөнхтүвшин УБ 2012 он
  2. https://www.healthline.com/health/total-protein#preparation