Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

TORCH Complete - TORCH Бүрэн багц

Хэрхэн шинжлэх вэ?

Энэхүү шинжилгээгээр эрэгтэй хүний үр тогтоох чадварыг үздэг бөгөөд үрийн шингэн дэх эр бэлгийн эсийн тоо, чанарыг тодорхойлдог.

Мөн үр дамжуулах сувгийг боох хагалгаа (эр бэлгийн эсийг гадагшлахыг зогсоож, жирэмслэлтээс 99,9% сэргийлдэг арга) хийлгэсний дараагаар эр бэлгийн эсийг тоолоход хэрэглэнэ. Хэрвээ идэвхтэй/идэвхгүй эр бэлгийн эс нь үрийн шингэнд илэрвэл урьдчилан сэргийлэх өөр аргууд хэрэглэж, илрэхгүй болтол нь шинжилгээг хийлгэх хэрэгтэй.

Хэзээ захиалагддаг вэ?

Хэрвээ эмч үр тогтооход хүндрэлтэй хэмээн үзсэн бол энэ шинжилгээг захиалдаг. Үр тогтоох чадваргүй тохиолдлуудын 50% нь эрэгтэйгээс шалтгаалсан байдаг. Энэ тохиолдолд эр бэлгийн эсийг шинжлэх нь зайлшгүй шаардлагатай бөгөөд хийсний дараагаар жирэмслэлтийг хөнгөвчлөх арга хэмжээнүүд авдаг.

2-3 сарын хугацаанд долоо хоногийн зайтай хамгийн багадаа 2 удаа шинжлүүлэх нь хамгийн үр дүнтэй. Эр бэлгийн эсийн тоо нь өдрөөс өдөрт өөрчлөгдөж байдаг бөгөөд зарим нөхцөл байдлууд тоонд нь түр зуурын нөлөө үзүүлж болно.

Хэрэв хэвийн бус үзүүлэлтүүд илэрвэл, шинжилгээг давтан хийнэ.

Үр дамжуулах сувгаа боолгох хагалгаа хийлгэсэн эрэгтэйчүүдэд энэ шинжилгээг хийж, хагалгааны амжилттай эсэхийг шалган, үрийн шингэнд эр бэлгийн эс илрэхгүй болтол давтдаг.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Үр цацах тутамд 1.5-5.5 мл үрийн шингэн ялгарах нь хэвийн үзэгдэл бөгөөд үүнээс бага байвал эр бэлгийн эс цөөн байж, жирэмслэх боломж бага байгааг илтгэнэ. Харин үрийн шингэн хэт их байх нь эр бэлгийн эсийн бөөгнөрлийг сийрэгжүүлж болзошгүй.

Үрийн шингэн нь анхандаа өтгөн байж, 15-30 минутын дараагаар шингэрэх нь хэвийн. Эс тэгвээс эр бэлгийн эсийн хөдөлгөөнд саад учруулна.

Эсийн тоог 1 мл үрийн шингэн дэх сая эсээр илэрхийлнэ. 1 мл үрийн шингэнд 20 сая эс байх нь хэвийн үзүүлэлт. Үүнээс бага байх нь үр тогтоох чадварт сөргөөр нөлөөлнө.

Эсийн хөдөлгөөн нь сорьц дахь хөдөлгөөнт эсийн хувьчлалыг шинжилдэг бөгөөд хурд болон хөдөлсөн чиглэлээр нь дүгнэнэ. Үр цацсанаас хойш нийт эсийн дор хаяж 50% нь хөдөлгөөнтэй байж, шулуун замаар боломжийн хурдаар хөдөлбөл зохино. Эсийн хөдөлгөөнийг 0-4 (0-хөдөлгөөнгүй, 3-4 нь сайн хөдөлгөөнтэй) гэсэн хэмжүүрээр үнэлнэ. Хэрэв эсийн талаас илүү хувь нь хөдөлгөөнгүй байвал будгаар будан, үхсэн эсийн тоог гаргадаг бөгөөд үүнийг эсийн амьдрах чадвар шалгах шинжилгээ гэнэ.

Эсийн морфологийн шинжилгээ нь эсийн хэлбэр, хэмжээ болон гаднаасаа харагдах байдлыг судалдаг бөгөөд нийт эсийн 50%-с илүү хувь нь хэвийн хэлбэр, хэмжээ, урттай байх ёстой. Хэвийн бус эсийн тоо нэмэгдэх тусам үр тогтоох чадвар буурна. Хэвийн бус эсийн шинжүүдэд гэмтсэн толгой, хүзүү, сүүл болон урьтал хэлбэрүүд орно. 14%-с илүү нь гэмтэлгүй толгойтой байх ёстой.

Үрийн шингэний хэвийн үзүүлэлтүүд

  • pH: 7.2-7.8
  • фруктоз: 150-600 мг/дл
  • цусны цагаан эс: >2000 (1 мл)

7.0-с бага pH нь шээстэй холилдсон эсвэл үр цацах хоолойд түгжрэл үүссэнийг илтгэнэ. Эсийн тодорхой, тогтмол наалдалт нь (толгой толгойтой, сүүл сүүлтэй) үр тогтоох чадваргүйн дархлалын шалтгаан болно. Эсийн эмх замбараагүй бөөгнөрөл нь бактерийн халдвар эсвэл эдийн бохирдолтой байж болзошгүйг харуулна.

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Үрийн шингэний шинжилгээгээр бүхий л үзүүлэлтүүд нь нэгдэж нэг л хариуг баталдаг, үр тогтоох чадварыг баталж эсвэл хэвийн бус байвал няцаадаг. Гэхдээ хэвийн бус үзүүлэлттэй эрэгтэйчүүд үр тээх мөн хэвийн үзүүлэлттэй эрэгтэйчүүдэд бэрхшээл илрэх бүрэн боломжтой.

Архины нөлөө, тамхи, кафейн, жорын болон ургамлын гаралтай эмнүүд нь эр бэлгийн эсийн тоо болон бусад үзүүлэлтүүдэд нөлөөлнө.

Иммунологи