Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

TG - Триглицерид

Триглицеридийн шинжилгээ нь өөх тосны багц шинжилгээний нэг бөгөөд гол төлөв зүрхний эмгэгийг оношлоход ашиглагддаг.

Хэрхэн шинжлэх вэ?

Триглицеридийн шинжилгээ нь өөх тосны багц шинжилгээний нэг бөгөөд гол төлөв зүрхний эмгэгийг оношлоход ашиглагддаг. Энэ шинжилгээг зүрхний эмгэгтэй болох магадлалтай, зүрхний шигдээстэй эсвэл өөх тос болон триглицеридын өндөр түвшинтэй хүмүүс хийлгэх нь илүү тохиромжтой.

Зүрхний эмгэгтэй болох өндөр магадлалтай хүмүүст:

  • Тамхи татдаг
  • 45-дээш насны эрэгтэйчүүд болон 55 дээш насны эмэгтэйчүүд
  • Цусны даралт өндөртөй хүмүүс (140/90 болон түүнээс дээш)
  • Гэр бүлийн өвчний түүх (55 хүртэлх насны эрэгтэй болон 65 хүртэлх настай эмэгтэйн гэр бүлийн гишүүн зүрхний эмгэгтэй үед)
  • Зүрхний урьдал эмгэг эсвэл зүрхний шигдээстэй эсэх
  • Чихрийн шижин

Триглицеридууд нь цусан дахь сахарын хэмжээ хяналтгүй үед их хэмжээгээр ихэсдэг тул чихрийн шижинтэй хүмүүс байнга шинжлүүлэх нь зохистой.

Шинжилгээг хэзээ хийлгэх вэ?

Насанд хүрэгчдийн хувьд өөх тосны багц шинжилгээг 5 жил тутамд хийлгэж зүрхний эмгэгээс урьдчилан сэргийлэхийг зөвлөдөг. Харин хүүхдэд 9-11 насанд мөн 17-21 насанд энэ шинжилгээг хийлгэхийг зөвлөдөг байна.

Триглицеридийн өндөр түвшинтэй эсвэл зүрхний эмгэгтэй болох магадлалтай хүмүүс аль болох ойрхон зайтай триглицеридийн шинжилгээ хийлгэвэл зохистой. Үүнд: гэр бүлийн өвчний түүх, чихрийн шижин, цусны өндөр даралт болон илүүдэл жин орно. Триглицеридийн шинжилгээг холестеролын шинжилгээний хамтаар хийлгэх нь илүү үр дүнтэй.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Насанд хүрэгчдэд:

  • Хэвийн: <150 mg/dL (1.7 ммол/л)
  • Хэвийн хэмжээнээс өндөр: 150-199 mg/dL (1.7-2.2 mmol/L )
  • Өндөр: 200-499 mg/dL мг/дл (2.3-5.6 mmol/L ммол/л)
  • Маш өндөр: 500 mg/dL мг/дл болон түүнээс дээш (5.6 mmol/L ммол/л)

Нярай болон 9 хүртэлх насны хүүхдүүдэд:

  • Хэвийн: 75 mg/dL мг/дл болон түүнээс доош (0.85 mmol/L ммол/л)
  • Хэвийн хэмжээнээс өндөр: 75-99 mg/dL мг/дл (0.85-1.12 mmol/L ммол/л)
  • Өдөр: 100 mg/dL мг/дл болон түүнээс дээш (1.13 mmol/L ммол/л)

10-19 насныханд:

  • Хэвийн: 90 mg/dL мг/дл болон түүнээс доош (1.02 mmol/L ммол/л)
  • хэвийн хэмжээнээс өндөр: 90-129 mg/dL мг/дл (1.02-1.46 mmol/L ммол/л)
  • Өндөр: 130 mg/dL мг/дл болон түүнээс дээш (1.47 mmol/L ммол/л)

19 болон түүнээс дээш насныханд:

  • Хэвийн: 115 mg/dL мг/дл болон түүнээс дээш (1.30 mmol/L ммол/л)
  • Хэвийн хэмжээнээс өндөр: 115-149 mg/dL мг/дл (1.30-1.68 mmol/L ммол/л)
  • Өндөр: 150 mg/dL мг/дл болон түүнээс дээш (1.7 mmol/L ммол/л)

Триглицеридийн түвшин өндөр байх нь зүрхний эмгэгтэй болох магадлалыг илтгэх бөгөөд дараах үед хамгийн их байна:

  • Өндөр-калори, ханасан өөх тос, холестерол ихтэй хоол хүнс хэрэглэх
  • Хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй илүүдэл жин
  • Тамхины хэрэглээ
  • Архины хэт их хэрэглээ
  • 2-р төрлийн чихрийн шижин эсвэл бөөрний эмгэг
  • Бамбай булчирхайн даавар багасах
  • Удамшлын хүчин зүйлүүд

Триглицеридийн түвшин маш өндөр үед (1000 mg/dLмг/дл 11.30 mmol/L болон түүнээс дээш) хүүхэд болон насанд хүрэгчид нойр булчирхайн үрэвсэлтэй болох магадлалтай тул триглицеридийн түвшинг бууруулах эмчилгээг нэн даруй хийлгэх шаардлагатай.

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Хэрвээ та чихрийн шижинтэй эсвэл цусан дахь сахарын хэмжээ тань хяналтгүй байгаа бол триглицеридийн хэмжээ өндөр байж болзошгүй.

Ямар төрлийн хоол хүнс хэрэглэснээс шалтгаалан триглицеридийн түвшин хэвийн хэмжээнээс 5-10 дахин өсөж болно. Өлсгөлөн үед ч өдөр өдрийн шинжилгээний хариу өөр өөр гарч болно. Тиймээс шинжилгээний хариу өдөр бүр өөр гарах нь хэвийн үзэгдэл.

Кортикостероид, ДОХ-ын протеазасаатуулагч, бета хориглогч болон эстроген гэх мэт зарим эмийн бэлдмэл нь цусан дахь триглицеридийг ихэсгэж болзошгүй.

Бамбай булчирхайн багц шинжилгээ, Зүрх судасны үйл ажиллагааны багц шинжилгээ, Өөх тос бодисын солилцооны багц шинжилгээ, 50+ насны багц шинжилгээ, 30-49 насны багц шинжилгээ, 19-29 насны багц шинжилгээ

Үйлчлүүлэгчийг шинжилгээнд бэлтгэх:

  1. Тайван байх.
  2. Архи согтууруулах ундааг 24 цаг хэрэглээгүй байх.(1,3)
  3. Шинжилгээний өмнөх 2 долоо хоногийн хоолны дэглэм шинжилгээний хариунд нөлөөлнө.
  4. Шинжилгээ өгөхөөс өмнө 12-14 цагийн турш мацаг барих. Ус ууж болно.(3)
  5. Шинжилгээнд нөлөөлөх эм хэрэглээгүй байх.(2)

Ашигласан материал:

  1. Эмнэл зүйн лабораторийн мэргэжилтний гарын авлага Г. Наран УБ 2012он
  2. https://labtestsonline.org/
  3. Mosby’s Diagnostic and Laboratory test Reference 12 th edition