Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

TES - Тестостерон

Нийт тестостероны шинжилгээ нь цусанд уурагтай холбогддог (альбумин, бэлгийн даавар холбогч глобулин г.м) тестостерон болон чөлөөт тестостероныг хэмжинэ.

Хэрхэн шинжлэх вэ?

Тестостероныг шинжлэх шалтгаанууд:

  • Хөвгүүдийн бэлгийн бойжилт хэт эрт эсвэл хожуу явагдах
  • Бэлгийн чадавх буурах
  • Эрэгтэйчүүдийн бэлэг эрхтний үйл ажиллагаа алдагдах
  • Үргүйдэл
  • Төмсөгний хавдах
  • Гипоталамус, өнчин тархины булчирхайн эмгэг
  • Эмэгтэйчүүдэд гирсутизм, вирилизаци тохиох

Ихэвчлэн тестостероны шинжилгээг оношилгооны зориулалттай хийдэг. Нийт тестостероны шинжилгээ нь цусанд уурагтай холбогддог (альбумин, бэлгийн даавар холбогч глобулин г.м) тестостерон болон чөлөөт тестостероныг хэмжинэ.

Хэзээ захиалагддаг вэ?

Бэлгийн бойжилт хэт эрт эсвэл хожуу эхэлсэн хөвгүүдэд FSH, LH шинжилгээний хамтаар захиалдаг. Ихэвчлэн 10 наснаас бэлгийн бойжилт эхлэнэ. Бэлгийн бойжилт хэт хожуу явагдсаны шинж тэмдгүүд:

  • Булчингийн хөгжил дорой
  • Хоолойны бүдүүрэл, биеийн үсний ургалт саатсан
  • Бэлэг эрхтний хөгжил дорой

Мөн тестостероны илүүдлээс үүдэн бэлгийн бойжилт хэт эрт явагддаг.

Эрэгтэйчүүдийн хувьд үргүйдэл, бэлгийн чадавх алдагдах, бэлэг эрхтний үйл ажиллагаа алдагдах зэргийн шинж тэмдэг илрэх үед захиална. Мөн бие болон нүүрний үс ургахгүй байх, булчингийн хөгжил доройтох, хөхний эд хөгжих зэрэг шинж тэмдгийн үед захиална. Тестостероны хэмжээ бага байх нь дотор эрхтний өөх, инсулины тэсвэр, зүрх судасны эмгэгийг илтгэж болзошгүй.

Эмэгтэйчүүдэд сарын тэмдэг ирэхгүй, тогтворгүй байх, жирэмслэхэд хүндрэлтэй байх, эрэгтэйлэг шинж илрэх зэрэг шинж тэмдгийн үед захиална. Мөн өндгөвч, бөөрний дээд булчирхайн хавдрын үед тестостероны хэмжээ ихэснэ.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Эрэгтэйчүүд:

Тестостероны хэвийн хэмжээ нь нас болон хөгжлийн шатнаас хамааран хэлбэлзэнэ. 30 наснаас эхлэн буурч эхлэх нь хэвийн бөгөөд илүүдэл жин, архаг өвчин, зарим эмийн нөлөөгөөр ихсэж болно.

Тестостероны хэмжээ бага байх нь дараах шалтгаантай:

  • Гипоталамус, өнчин тархины булчирхайн эмгэг
  • Клинефелтер, Каллман, Прадер-Виллигийн хам шинж зэрэг тестостероны хэмжээ буурах удамшлын өвчнүүд, төмсөгний үйл ажиллагаа алдагдах, үргүйдэл
  • Архидалт, гэмтэл, вирүсийн халдвараас шалтгаалсан тестостероны дутагдал үүсгэх төмсөгний гэмтэл

Тестостероны хэмжээ их байх нь дараах шалтгаантай:

  • Төмсөгний хавдах
  • Тестостерон үүсгэх бөөрний дээд булчирхайн хавдар
  • Андрогены хэрэглээ
  • Хөвгүүдэд бэлгийн бойжилт эрт явагдах
  • Бамбай булчирхайн даавар хэт их ялгарах
  • Бөөрний булчирхайн эдийн хэт өсөлт

Эмэгтэйчүүдэд:

Эмэгтэйчүүдийн хувьд тестостероны хэмжээ бага байх нь хэвийн бөгөөд дараах шалтгаанаас болон ихэснэ:

  • Полицистик өндгөвчний хам шинж
  • Өндгөвчний, бөөрний дээд булчирхайн хавдар
  • Бөөрний дээд булчирхайн дээд өнцгийн эдийн хэт өсөлт

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Эрэгтэйчүүдэд архидалт, элэгний эмгэг нь тестостероны хэмжээг ихэсгэнэ. Андроген, стероид зэрэг эмийн хэрэглээ нь тестостероны хэмжээг бууруулна.

Андроген нь түрүү булчирхайн хавдарт нөлөөлдөг тул тестостероны хэмжээг бууруулах эм хэрэглэдэг.

Таталтын эм, барбитуратууд, кломифен зэрэг эмнүүд нь тестрстероны хэмжээг ихсэхэд хүргэнэ. Эстрогены эмчилгээ хийлгэж буй эмэгтэйчүүдийн тестостероны хэмжээ ихсэнэ.

Үйлчилгээний ажилтны багц шинжилгээ, Зүрх судасны үйл ажиллагааны багц шинжилгээ, Өөх тос бодисын солилцооны багц шинжилгээ, Дотоод шүүрлийн үйл ажиллагааны багц шинжилгээ

Шинжилгээнд бэлтгэх:

  1. Шинжилгээний өмнө хоолны хэвийн дэглэмийг баримтлана.
  2. Шинжилгээнд нөлөөлөхүйц эм хэрэглээгүй байх. Хэрэв хэрэглэдэг бол эмчидээ мэдэгдэх хэрэгтэй. Үүнд: строген, андроген, стероид, спиртний агууламжтай эм
  3. Дааврын хэмжээ өглөө өндөр байдаг тул шинжилгээг өглөө өгөх нь тохиромжтой.

Ашигласан материал:

  1. Mosby”s diagnostic and laboratory test reference 12 th edition