Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

SOE - Улаан эсийн тунах хурд /СОЭ/

Улаан эсийн тунах хурдыг шинжлэх нь амархан, үнэтэй бус, тодорхой бус шинжилгээ бөгөөд халдвар, хавдар болон аутоиммун эмгэгүүдтэй холбоотой үрэвслийг тодорхойлоход хэрэглэнэ.

Хэрхэн шинжлэх вэ?

Улаан эсийн тунах хурдыг шинжлэх нь амархан, үнэтэй бус, тодорхой бус шинжилгээ бөгөөд халдвар, хавдар болон аутоиммун эмгэгүүдтэй холбоотой үрэвслийг тодорхойлоход хэрэглэнэ.

Үрэвсэл байгаа илтгэх боловч, байршил болон шалтгааныг харуулдаггүй тул үүнийг тодорхой бус шинжилгээ гэнэ. Тиймээс түүний С-хариу үйлдэлт уургийн шинжилгээ гэх мэт бусад шинжилгээний хамтаар захиалдаг.

Чамархайн артерийн үрэвсэл, системт васкулит гэх мэт тодорхой үрэвслүүдийг оношлоход тустай. ESR (улаан эсийн тунах хурд) ихсэх нь оношийг батлах гол үзүүлэлт болдог.

Мөн эдгээр эмгэгийн үеийн эмчилгээний үр дүнг хянах зорилгоор энэхүү шинжилгээг хийнэ.

Хэзээ захиалагддаг вэ?

Биед үрэвсэл үүссэн байх магадлалтай үед энэ шинжилгээг захиалдаг. Үүний үр дүнгээр маш олон үрэвслийн төрлүүдийг тодорхойлж болно.

Чамархайн артерийн үрэвсэл, системт васкулит мөн бусад үрэвслийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд энэ шинжилгээг хийнэ. Үүнд:

  • Толгой өвдөх
  • Хүзүү, мөр, аарцаг орчмоор өвдөх
  • Цусны улаан эсийн багадалт
  • Хоолны дуршил буух
  • Шалтгаангүй жин хасах
  • Үеэр хөдөлгөөнгүй болох

Эдгээр эмгэгүүдийг хянах зорилгоор энэ шинжилгээг давтан хийнэ.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

1 цагийн дараа плазмд хэдэн мл тунгалаг шингэн байгаагаар шинжилгээний хариуг гаргана.

ESR нь үрэвслийн тодорхой бус маркер тул, хариуг өвчтөний түүх болон бусад лабораторийн шинжилгээний хамтаар ашиглах нь зүйтэй. Хоорондоо зохицолгоотой хариутай байвал эмч оношоо тавина.

Нэг удаагийн ихэссэн ESR нь өвчний шинж тэмдэггүйгээр эмчилгээний шийдвэр гаргахад хангалттай биш. Мөн хэвийн үзүүлэлт нь үрэвсэл байхгүйг шууд илтгэхгүй.

ESR түвшин нь цусны улаан эсийн багадалт, халдвар, хөгшрөлтийн болон жирэмслэлтийн үед дунд зэргийн хэмжээгээр өснө. Харин маш их хэмжээгээр өсөх нь хүнд үрэвсэл байж, глобулин ихэссэнийг илтгэнэ. Ихэвчлэн эмч цусны өсгөвөр гэх мэтийн дагавар шинжилгээг захиална.

Хяналтын зорилгоор хийж байгаа тохиолдолд ESR өсөх нь үрэвсэл ихэссэн, эмчилгээний үр дүн багатайг, харин хэвийн ESR түвшин нь эмчилгээг үр дүнтэй байгааг илтгэнэ.

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

ESR түвшин бага байх нь цусны улаан эсийн хэвийн туналттай холбоотой эмгэгүүдэд илэрнэ. (Цусны улаан болон цагаан эс ихсэх, уургийн хэвийн бус байдлууд). Мөн зарим улаан эсийн хэлбэрт өөрчлөлт оруулсан эмгэгүүд нь ESR түвшинг бууруулна. Мөн C-хариу үйлдэлт уураг (CRP) нь үрэвслийн маркер болж өгдөг. Энэ нь илүү тодорхой хариу гаргадаг боловч ESR нь хийхэд хялбар тул түүнийг анхдагч шинжилгээ болгон ашигласаар байгаа.

ESR түвшин глобулин эсвэл фибриноген хэмээх 2 уургуудийн нөлөөнөөс болж ихэсдэг. Өвчтөний түүх, шинж тэмдгүүдээс шалтгаалан фибриногены шинжилгээ эсвэл уургийн электрофорез хийж аль уургийн нөлөөнөөс болж ихсэж байгааг тодорхойлдог.

Эмэгтэйчүүдэд ESR түвшин илүү байдаг бөгөөд сарын тэмдэг болон жирэмслэлтийн үеэр энэ нь ихэсдэг.

Декстран, метилдопа, пенициламин прокаинамид гэх эмнүүд ESR түвшинг ихэсгэдэг бол аспирин, кортизон, квинин зэрэг эмнүүд нь бууруулдаг.

Хематологи

Үе мөчний үйл ажиллагааны багц