Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

RPR - Тэмбүүгийн реагин эсрэг эсрэг бие тодорхойлох

Хэрхэн шинжлэх вэ?

Энэ шинжилгээгээр тэмбүү үүсгэгчийн эсрэг биеийг тодорхойлох бөгөөд шинжлэхдээ хоёр аргаар хийнэ:

  • Трепонемын бус: тэмбүү үүсгэгч бактери луу чиглээгүй ч тэмбүүгээс гадна 4-р төрлийн эмийн хэрэглээ, жирэмслэлт, хатгаа, сүрьеэ гэх мэт бусад үед хуурмаг-эерэг гарах боломжтой мэдрэг боловч тодорхой бус шинжилгээ. Үүнд RPR шинжилгээ хамаарах бөгөөд энэ нь ихэвчлэн эмчилгээний үр дүнг хянах зорилготой хийгддэг. Энэ шинжилгээгээр тэмбүү үүсгэгчийн эсрэг биеийн тоог тодорхойлдог. Трепонемын бус эсрэг биеүд нь эмчлэгдсэнээс хойш 3 жилийн дараа үгүй болдог.
  • Трепонемын: тэмбүүгийн үүсгэгч рүү чиглэсэн эсрэг биеүдийг илрүүлдэг, маш тодорхой шинжилгээ. Үүнд TPHA шинжилгээ багтах бөгөөд энэ нь тэмбүү үүсгэгчийн эсрэг биеүдийн цусны улаан эсэн дэх бөөгнөрлийг хэмжинэ. Трепонемын эсрэг биеүд нь эмчлэгдсэн хойно ч биед байсаар байдаг.

Хэзээ захиалагддаг вэ?

Дараах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд энэ шинжилгээг захиалдаг:

  • Хоолой болон бэлэг эрхтэн дээр хатуу яр гарах
  • БЗДХ-р халдварласан
  • Жирэмсэн үед урьдчилан сэргийлэх зорилгоор
  • Ижил хүйстний бэлгийн хамтрагчтай үед
  • ДОХ-ын халдвартай
  • Тэмбүүгийн халдвартай бэлгийн хамтрагчтай

Мөн тэмбүүгийн эмчилгээ хийлгэж байх үед үр дүнг хянах зорилготойгоор захиална.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Шинжилгээний хариу сөрөг гарах нь шинжилгээ хийлгэх агшинд халдвар байхгүй байгааг илтгэх боловч халдвар авснаас хэсэг хугацааны дараа л эсрэг биеүд шинжлэгдэх боломжтой болдог. Хэрэв халдвар авсан байх магадлалтай бол дахин шинжлүүлэх нь зүйтэй.

RPR шинжилгээний хариу эерэг гарах нь тэмбүү байгааг бүрэн батлахгүй бөгөөд тодорхой трепонемын шинжилгээг хийлгэж тэмбүүг оношилно.

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Тэмбүүг оношилдог шинжилгээнүүд нь өвчний өөр өөр шатнаас хамаарч ялгардаг.

Тэмбүүгээс өөр БЗДХ-ууд олон байдаг тул бэлэг эрхтэн дээр яр гарах, загатнах, өвдөх шинж тэмдгүүд илэрвэл эмчтэйгээ зөвлөлдсөн нь дээр. Тэмбүүгийн ярнууд гарсан тохиолдолд бусад БЗДХ мөн ДОХ-н халдвар авах магадлал нь 2-5 дахин ихэсдэг.

Иммунологи

Ажилд орохын өмнөх багц шинжиллгээ, Жирэмсний хяналтын багц шинжилгээ, Бэлгийн замын халдварын багц шинжилгээ,