Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

RH - Резус фактор

Жирэмсэн эхчүүд болон хэвлий дэх үрийн хоорондох зохицолгоог тодорхойлдог. Эх нь Rh-, харин эцэг нь Rh+ бол хүүхэд нь Rh эсрэгтөрөгчтэй байж болзошгүй.

Хэрхэн шинжлэх вэ?

Резус фактор (Rh +, Rh -) тодорхойлно.

Жирэмсэн эхчүүд болон хэвлий дэх үрийн хоорондох зохицолгоог тодорхойлдог. Эх нь Rh-, харин эцэг нь Rh+ бол хүүхэд нь Rh эсрэгтөрөгчтэй байж болзошгүй. Үүний улмаас эхийн биеэс Rh эсрэгтөрөгчийн эсрэгбиеүүдийг үүсгэнэ. Эдгээр эсрэгбиеүд эхэсээр дамжин, хүүхдийн цусны улаан эсүүдийг гэмтээж, HDFN гэх эмгэг үүсгэнэ. Rh эсрэгбие үүсгэхээс урьдчилан сэргийлж, Rh – эхэд жирэмсэн байх үед болон төрсний дараагаар хүүхэд Rh + байвал, Rh иммуноглобулин тарьдаг. Энэ нь хүүхдийн Rh-тэй наалдаж, түүнийг “далдлан” эхийн биеийг Rh эсрэгтөрөгчийн эсрэг биеүд үүсгэхээс сэргийлдэг.

Хэзээ захиалагддаг вэ?

Эмэгтэйчүүд жирэмсэлсний дараагаар резус факторыг тодорхойлох зорилгоор хийдэг. Rh- эмэгтэйчүүдийг төрсний дараагаар ABO бүлэг тодорхойлох болон Rh шинжилж, Rh иммуноглобулин тарих хэрэгтэй эсэхийг тогтоодог.

Мөн Rh- хүнд Rh+ цус сэлбэвэл, түүний бие нь Rh+ эсрэгбиеүдийг үүсгэх нь элбэг. Хэдий сэлбэж байх үед асуудал үүсгэхгүй боловч, дараагийн удаа Rh+ цус сэлбэхэд хариу үйлдэл үзүүлнэ.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Шинжилгээний хариугаар жирэмсэн эхийн резус факторыг тодорхойлох бөгөөд хүүхдийнхээ цусны эсүүдийг гэмтээх эсрэгбиеүдийг үүсгэх эсэх, улмаар Rh иммуноглобулин тарих хэрэгтэй үгүйг тодорхойлно.

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

HDFN буюу эх үрийн цусны эсүүдийг гэмтээх нь резус факторын бус ABO цусны бүлгийн зохицолдлогооноос хамаарах боловч ABO бүлэг болон түүний эсрэгтөрөгчүүд нь байгалиасаа тул түүгээр HDFN урьдчилан мэдэх аргагүй.

Хематологи

Жирэмсний хяналтын багц шинжилгээ

Бэлтгэл ажил шаардлагагүй