Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

RF - Ревматойд фактор /чанарын/

Энэхүү шинжилгээг үе мөчний хэрх үрэвслийг оношлох болон ижил шинж тэмдэгтэй бусад үрэвслүүдээс ялгахад захиална.

Хэрхэн шинжлэх вэ?

Энэхүү шинжилгээг үе мөчний хэрх үрэвслийг оношлох болон ижил шинж тэмдэгтэй бусад үрэвслүүдээс ялгахад захиална.

Эмгэгийн эхэн үед зарим шинж тэмдгүүд илэрдэггүй ба өөр эмчилгээ шаардагдах эмгэгүүдтэй ижил шинж тэмдэгтэй байдаг тул энэхүү шинжилгээг бусад шинжилгээний хамтаар хийнэ.

Хэзээ захиалагддаг вэ?

Үе мөчний хэрх үрэвслийн шинж тэмдгүүд ажиглагдах үед энэхүү шинжилгээг захиална. Үүнд:

  • Өвдөлт
  • Халах
  • Хавдах
  • Үе мөч хөших
  • Арьсан доор зангилаа үүсэх
  • Үе холбоосын гэр хавдаж, мөгөөрс болон яс устах

Шинжилгээний хариу сөрөг гарсан ч, шинж тэмдгүүд байсаар байвал шинжилгээг давтан хийж болно.

Энэхүү шинжилгээг Ц реактив уураг, цусны улаан эсийн туналтын хурд, цусны ерөнхий шинжилгээ гэх мэт бусад аутоиммуны шинжилгээнүүдийн хамтаар захиалдаг.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Энэхүү шинжилгээний хариуг өвчтөний шинж тэмдэг болон өвчний түүхийн хамтаар уншвал зохистой.

Үе мөчний хэрх үрэвслийн шинж тэмдгүүд илэрсэн ба РФ хэмжээ тодорхой түвшинд байх нь хэрх үрэвсэлтэй байгааг илтгэнэ. РФ түвшин их байх нь илүү хүнд төрлийн өвчнийг илтгэнэ.

РФ шинжилгээний хариу сөрөг гарах нь хэрх үрэвсэлтэй байх магадлалыг бүр мөсөн халахгүй. Хэрх үрэвсэлтэй хүмүүсийн 20% нь маш бага эсвэл шинжлэгдэхээргүй РФ түвшинтэй байна. Энэ үед CCP эсрэгбие тоолох шинжилгээг хийнэ.

Эрүүл хүмүүсийн 1-5% нь өндөр РФ түвшинтэй байх ба сүрьеэ, зүрхний үрэвсэл, ДОХ/ХДХВ, элэгний үрэвсэл, цагаан эсийн хавдар, шимэгч хорхойн халдвар болон элэг, уушги, бөөрний эмгэгийн үед шинжилгээний хариу эерэг гарч болзошгүй бөгөөд эдгээр эмгэгийг хянах, оношлоход ашиглахгүй.

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Хэрх үрэвсэлтэй хүмүүсийн 50-60% нь шинж тэмдэг илэрснээс 3-6 сарын дотор CCP эсрэгбиеүд илэрдэг тул энэ шинжилгээг РФ тоолох шинжилгээний хамтаар захиалдаг. Хэрх үрэвслийг эрт оношилсноор эмчилгээг эхлүүлэн эдийн гэмтлийг багасгаж болно.

50+ насны багц шинжилгээ, 30-49 насны багц шинжилгээ, 19-29 насны багц шинжилгээ, 13-18 насны багц шинжилгээ, 2-12 насны багц шинжилгээ

Шинжилгээнд бэлтгэх:

  1. Шинжилгээний өмнө хоолны хэвийн дэглэмийн баримтлана.

Анхааруулга:

  1. Насны онцлогоос хамаарч хуурамч эерэг үр дүн гарах боломжтой.

Ашигласан материал:

  1. Mosby’s diagnostic and laboratory test reference 12th edition