Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

PSA (Түрүү булчирхайн хавдрын маркер)

Хэрхэн шинжлэх вэ?

Хэрвээ түрүү булчирхайн хавдар оношлогдсон нийт PSA (t-PSA) шинжилгээг явуулж, эмчилгээний үр дүнг тодорхойлж болно. Мөн эмчилгээний дараагаар хавдрын сэдрэлтийг хянадаг.

PSA шинжилгээг нийтээр нь мөн дижитал шулуун гэдэсний үзлэгийг (DRE) түрүү булчирхайн шинж тэмдэг илэрсэн, илрээгүй хүмүүсийг оношлоход хэрэглэж болдог. Хэрвээ энэ хоёр шинжилгээ хэвийн бус гарвал, түрүү булчирхайн биопси болон хэт авиан зураг авж шалгана. Хэрэв DRE хэвийн мөртлөө PSA өндөр гарвал чөлөөт PSA (f-PSA) шинжилгээ захиалагдаж, чөлөөт болон нийт PSA түвшинг харьцуулж хардаг. Энэ нь түрүү булчирхайн хавдар болон хавдрын бус шалтгаант PSA-н өсөлтийг ялгахад тустай.

Одоогийн байдлаар шинж тэмдэг илрээгүй эрэгтэйчүүдэд энэ шинжилгээг хийх талаар зөвшилцөлд хүрээгүй байгаа, хэдий түрүү булчирхайн хавдар нь эрэгтэй хүмүүст түгээмэл тохиодог боловч үхлийн шалтгаан болох нь ховор. Хэрэв удаан томролттой хавдар байвал эмч, өвчтөн хоёр даруй эмчилгээ хийснээс түр ажиглалт хийхийг илүүд үзэж болно. Энэ тохиолдолд PSA шинжилгээг хяналтын зориулалтаар давтан хийж болно.

Орчин үед нийт PSA үзэхийн оронд цогцолборт PSA (c-PSA) xийж, DRE-тэй хамт захиалдаг болсон нь илүү нарийн хариу гарах магадлалтай, гэвч энэ нь баттай биш.

Хэзээ захиалагддаг вэ?

Шинж тэмдэг илрээгүй үед PSA шинжилгээг хэзээ хийх тухай бүрэн зөвшилцөлд хүрээгүй байгаа. Эрүүл мэндийн ноцтой асуудал үүсгэхээргүй түрүү булчирхайн хавдруудыг хэт оношлох болон догшин хавдруудыг үл анзаарахын тэнцвэрийг тогтоох хэрэгтэй.

Шинжлүүлэхийг хүссэн эрэгтэйчүүдэд Америкийн Хавдрын Нийгэмлэг дор хаяж 50 нас хүрсэн байхыг зөвлөдөг. Харин өндөр эрсдэлд байгаа эрэгтэйчүүдэд 40-45 наснаас эхлэн шинжлүүлэхийг зөвлөдөг.

PSA, DRE шинжилгээг түрүү булчирхайн хавдрын шинж тэмдэг (шээхэд хөндүүртэй байх, нуруу аарцаг орчмоор өвдөх). Гэхдээ эдгээр шинж тэмдгүүд түрүү булчирхайн үрэвсэл гэх мэт өөр өвчнүүдэд бас илэрдэг тул эмч шээсний өсгөвөр гэх жишээний шинжилгээтэй хамт захиалдаг.

PSA түвшин ихээр өссөн тохиолдолд чөлөөт PSA шинжилгээг хийдэг. Энэ нь өвчтөнөөс биопси авах эсэхийг тодорхойлоход тустай.

Нийт PSA шинжилгээг түрүү булчирхайн хавдрын эмчилгээ хийгдэж байгаа үед захиалдаг бөгөөд энэ нь эмчилгээний үр дүн болон хавдрын сэдрэлтийг хянахад тустай. Мөн эмчилгээ хийлгүй түр ажиглаж байгаа эрэгтэйчүүдэд энэ шинжилгээг захиалдаг.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

PSA хэвийн түвшинг <4.0 нг/мл гэж үздэг. 4.0-10.0 нг/мл нь түрүү булчирхайн хавдар тусах 25% магадлалтай, харин 10.0 нг/мл-ээс өндөр түвшинд байвал хавдрын өндөр эрсдэлд (67%) байгааг илтгэдэг. PSA түвшин болон хавдар тусах магадлал нь өндөр настангуудад илүү түгээмэл ажиглагддаг.

Нарийн PSA түвшинг шинжилэхэд өндөр түвшин нь хавдрын магадлал ихэссэнийг илтгэнэ.

Эмчилгээний үеэр PSA түвшин буурч, дуусах үеэр үл мэдэгдэхүйц түвшинд хүрдэг. Эс тэгвээс эмчилгээний үр дүн бүрэн гараагүйг илтгэнэ. Шинээр хэт мэдрэг PSA (us-PSA) арга хэрэглэгдэж байгаа нь эмчилгээний дараах хавдрын сэдрэлтийг хянах зориулалттай. Гэхдээ энэ шинжилгээ нь маш бага түвшин дэх PSA хэмждэг тул хуурамч эерэг гарах тохиолдлууд байдаг.

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

DRE шинжилгээ нь PSA түвшинг ихэсгэх хандлагатай байдаг тул DRE хийхээс өмнө цусыг цуглуулдаг.

Мөн хагалгаа, мэс заслын өмнө эсвэл биопси авснаас 6 долоо хоногийн дараа PSA шинжилгээг хийнэ.

Ачаалалтай биеийн хүчний ажил нь PSA түвшин өндөр гарахад нөлөөлнө. Мөн шинжилгээ хийсний 24 цагийн дотор үр гадагшлуулах нь хариунд нөлөөлөх тул зайлсхийгээрэй.

Циклофосфамид, мэтотрексат гэх мэтийн химийн эмнүүдийг их тунгаар хэрэглэх нь PSA түвшинг хэвийнээс өөрчлөлттэй гарахад нөлөөлнө.

Түрүү булчирхайн үрэвслийн үед PSA түвшин өндөрсдөг бөгөөд энэ нь хэсэг хугацааны дараа хэвийн түвшинд эргэн очдог.

Иммунологи

Хадврын багц шинжилгээ, 50 насны багц шинжилгээ

Шинжилгээнд бэлтгэх:

  1. Шинжилгээ өгөхийн өмнө тайван байх.(2)
  2. Биеийн хүчний ажил хийхээс зайлсхийх
  3. Хоолны хэвийн дэглэмийг баримтлана.(1)

Ашигласан материал:

  1. Mosby’s Diagnostic and Laboratory test reference 12th edition
  2. https://labtestsonline.org/tests/prostate-specific-antigen-psa