Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

PRL - Пролактин

Пролактин нь өнчин тархины булчирхайгаас ялгардаг даавар бөгөөд жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдийн хөхний сүүг боловсроход оролцох гол үүрэгтэй.

Хэрхэн шинжлэх вэ?

Пролактин нь өнчин тархины булчирхайгаас ялгардаг даавар бөгөөд жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдийн хөхний сүүг боловсроход оролцох гол үүрэгтэй. Пролактиныг бусад шинжилгээний хамтаар дараах шалтгаантай захиална:

  • Жирэмсэн эсвэл хөхүүл биш эмэгтэйчүүдийн хөхний сүүний боловсролтын шалтгааныг тогтоох
  • Эрэгтэйчүүдийн үргүйдэл, бэлгийн чадавх алдагдах шалтгааныг тогтоох
  • Эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн тогтворгүй байдал, үргүйдлийн шалтгааныг тогтоох
  • Пролактиныг хэт их ялгаруулах хавдруудыг оношилж, эмчилгээг хянах
  • Урд өнчин тархины булчирхайн үйл ажиллагаа, эмгэгүүдийг хянах

Хэзээ захиалагддаг вэ?

Энэ шинжилгээг дараах үед захиална:

  • Шалтгаангүй толгой өвдөх, хараа муудах, хөхнөөс сүү гарах гэх мэт пролактиныг хэт их ялгаруулах хавдрын шинж тэмдгийн үед
  • Эмэгтэйн сарын тэмдэг тогтворгүйжих, үргүйдэх
  • Эрэгтэйн бэлгийн чадавх муудах, хөхнөөс шингэн гарах, үргүйдэх, тестостероны хэмжээ хэт бага байх

Пролактиныг хэт их ялгаруулах хавдрын үед ойр ойрхон шинжилж, эмчилгээний үр дүнг хянаж, сэдрэлтээс урьдчилан сэргийлнэ.

Өсөлтийн даавар гэх мэт бусад даавруудын хамтаар захиалж, өнчин тархины булчирхайн эмгэгүүдийг оношилно.

Допамины боловсруулалтад нөлөөлөх эмийн хэрэглээний үед пролактины хэмжээг хянана.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Эрэгтэйчүүд болон жирэмсэн бус эмэгтэйчүүдийн цусан дахь пролактины хэмжээ бага байна. Харин сорьц авсан цагаас шалтгаалан хэлбэлзэх магадлалтай. Сэрснээс хойш 3-4 цагийн дараа авах нь хамгийн тохиромжтой.

Жирэмсний болон хөхүүлж байх үеийн пролактины хэмжээ их байх нь хэвийн үзэгдэл бөгөөд дараах үед мөн өснө:

  • Пролактиныг хэт их ялгаруулах хавдрын үед
  • Туйлын тураал буюу анорекси
  • Гипоталамусын эмгэгүүд
  • Бамбай булчирхайн даавар хэт бага ялгарах
  • Бөөрний эмгэг
  • Элэгний эмгэг
  • Полицистик өндгөвчний хам шинж
  • Өнчин тархины булчирхайн бусад эмгэг, хавдрууд

Пролактины хэмжээ хэт бага байх нь өнчин тархины булчирхайн даавар хэт бага байгааг илтгэх ч, ихэвчлэн эмчилгээ хийгддэггүй.

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Өвчний үеийн стресс, цээжний ослын гэмтэл, саа өвчин, уушгины хавдар, марихуанагийн хэрэглээ зэрэг нь пролактины хэмжээг ихэсгэж болзошгүй.

Эстроген, трициклик гуниг гутралын эм, рисиеридон, опиатууд, амфетаминууд, цусны өндөр даралтын эмнүүд (респерин, верапамил, метилдопа), циметидин зэрэг эмнүүд нь мөн ихэсгэнэ.

Допамин, левопода, харуу өвчний алкалоидын дайвар эмнүүдийн хэрэглээ нь пролактины хэмжээг бууруулна.

Пролактиныг хэт их ялгаруулах хавдрууд нь ихэвчлэн жижиг байдаг тул MRI зураг авч хэмжээг тодорхойлдог.

Иммунологи

Шинжилгээнд бэлтгэх:

  1. Шинжилгээний хариунд нөлөөлөх эм хэрэглэхгүй байх. Хэрэв хэрэглэдэг бол эмчидээ мэдэгдэх хэрэгтэй. Үүнд: жирэмслэлтээс хамгаалах эм, прогестерон, леводопа г.м(1)
  2. Шинжилгээний өмнө тайван байх.(1)

Ашигласан материал:

  1. Mosby’s Diagnostic and Laboratory test reference 12th edition