Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

PRG - Прогестерон

Эмэгтэйн сарын тэмдэг эсвэл жирэмслэлтийн аль шатанд байгааг мэдсэнээр шинжилгээний хариуг уншина. Өндгөвчнөөс өндгөн эс ялгарч эхлэх үед прогестероны хэмжээ ихсэж, хэд хоног үргэлжлэн ихсэж, сарын тэмдгийн үед бууран, жирэмслэлтийн үед ихэснэ.

Хэрхэн шинжлэх вэ?

Прогестероны шинжилгээг дараах шалтгаантай хийнэ:

  • Үргүйдлийн шалтгаан тодорхойлох. Сарын тэмдгийн үед прогестероны хэмжээ хэлбэлздэг тул олон хэмжилтүүдийг ашиглаж болно
  • Овуляци (өндгөн эс гадагшлах) явагдаж байгаа эсэхийг тогтоох
  • Савны гадуурх жирэмслэлтийг илрүүлэх
  • Эхэс, үр хөврөлийг шалгаж эрсдэл ихтэй жирэмслэлтийг хянах
  • Эмэгтэйн жирэмсний эхэн үед прогестероны эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд үр дүнг хянах
  • FSH, LH, hCG, бамбай булчирхайн, бүлэгнэлтийн, цусны ерөнхий шинжилгээ зэрэг бусад шинжилгээнүүдийн хамтаар захиалагдаж, жирэмсэн бус эмэгтэйчүүдийн савны цус алдалтын шалтгааныг тогтоох

Хэзээ захиалагддаг вэ?

Прогестероны шинжилгээг дараах үед захиална:

  • Үргүйдлийн үед, овуляци хэвийн явагдаж байгаа эсэхийг шалгах
  • Овуляцид эмийн хэрэглээгээр нөлөөлөх
  • Хэвлий орчмоор өвдөх, толбо гарах зэрэг савны гадуурх болон хүндрэлтэй жирэмслэлтийн шинж тэмдэг илэрсэн үед
  • Прогестероны эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд
  • Эхэс, үр хөврөлийг шалгаж эрсдэл ихтэй жирэмслэлтийг хянах
  • Жирэмсэн бус эмэгтэйн савны цус алдалтын шалтгааныг тогтоох

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Эмэгтэйн сарын тэмдэг эсвэл жирэмслэлтийн аль шатанд байгааг мэдсэнээр шинжилгээний хариуг уншина. Өндгөвчнөөс өндгөн эс ялгарч эхлэх үед прогестероны хэмжээ ихсэж, хэд хоног үргэлжлэн ихсэж, сарын тэмдгийн үед бууран, жирэмслэлтийн үед ихэснэ.

Прогестероны хэмжээ нь сар тутамд ихсэж, багасахгүй бол сарын тэмдэг, овуляци нь хэвийн явагдахгүй байгаа илтгэнэ. Энэ нь үргүйдлийн шинж тэмдэг байж болзошгүй.

Жирэмслэлтийн эхэн үед прогестероны хэмжээ хэвийнээр өсөхгүй байх нь савны гадуурх, хүндрэлтэй жирэмслэлтийг илтгэнэ. Давтан шинжилгээний хариугаар прогестероны хэмжээ ихсэхгүй байвал эхэс, үр хөврөлийн эмгэг байгааг илтгэнэ.

Прогестероны хэмжээ нь дараах үед ихэснэ:

  • Өндгөвчний цистууд
  • Амьгүй жирэмслэлт
  • Ховор төрлийн өнгөвчний хавдар
  • Бөөрний дээд булчирхай прогестероныг хэт их ялгаруулах
  • Бөөрний дээд булчирхайн хавдар
  • Бөөрний дээд булчирхайн эдийн хэт өсөлт

Прогестероны хэмжээ нь дараах үед буурна:

  • Жирэмсний хордлого
  • Өндгөвчний үйл ажиллагаа алдагдах
  • Сарын тэмдэг илрэхгүй байх
  • Савны гадуурх жирэмслэлт
  • Үр зулбалт

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Ихэр хөврөлийн үед прогестероны хэмжээ илүү их байна.

Эстроген, прогестероны эмийн хэрэглээ нь хариунд нөлөөлнө.

Эрэгтэйчүүдийн цусан дахь прогестероны хэмжээ бага байна.

Иммунологи

Шинжилгээнд бэлтгэх:

  1. Шинжилгээний хариунд нөлөөлөх эм хэрэглэхгүй байх. Хэрэв хэрэглэдэг бол эмчидээ мэдэгдэх хэрэгтэй. Үүнд: кломифен, эстроген.(1)

Ашигласан материал:

  1. Mosby’s Diagnostic and Laboratory test reference 12 th edition