Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

P - Фосфор

Фосфорын шинжилгээг ихэвчлэн кальци, пара-бамбай булчирхайн даавар, витамин Д-тэй хамт хийгдэж кальци болон фосфорын тэнцвэр алдагдах эмгэгүүдийг оношлох, хянахад илүү үр дүнтэй.

Хэрхэн шинжлэх вэ?

Фосфорын шинжилгээг ихэвчлэн кальци, пара-бамбай булчирхайн даавар, витамин Д-тэй хамт хийгдэж кальци болон фосфорын тэнцвэр алдагдах эмгэгүүдийг оношлох, хянахад илүү үр дүнтэй. Ихэнх тохиолдолд цуснаас шинжилдэг ч, шээснээс шинжилж бас болно.

Шинжилгээг хэзээ хийлгэх вэ?

Фосфорын хэмжээ нь бага хэмжээгээр хэвийн бус байвал шинж тэмдэг илэрдэггүй тул сульдах, булчин сулрах, татах, ясны эмгэгүүд илрэх гэх мэт кальцийн түвшин хэвийн бус байх шинж тэмдгүүд илрэх үед зөвлөдөг. Мөн бөөр болон ходоод гэдэсний эмгэгийн шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд ашиглагдана.

Кальци, фосфорын хэвийн бус түвшин илэрвэл ойр ойрхон шинжилж хяналт тавина. Чихрийн шижин эсвэл хүчил-суурийн тэнцвэр алдагдсан үед энэ шинжилгээг мөн зөвлөдөг.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Фосфорын хэмжээ бага байх нь дараах шалтгаантай:

  • Кальцийн илүүдэл
  • Диуретикийн хэт хэрэглээ
  • Шим тэжээлийн дутагдал
  • Архины хэт хэрэглээ
  • Хүнд төрлийн түлэгдэлт
  • Калийн дутагдал
  • Архаг антацидын хэрэглээ
  • Рахет, ясны хэврэгшилт

Фосфорын хэмжээ их байх нь дараах шалтгаантай:

  • Бөөрний ажиллагаа алдагдах
  • Элэгний эмгэг
  • Пара-бамбай булчирхайн даавар хэт бага ялгарах
  • Чихрийн шижингийн кетоацидоз
  • Сүүн бүтээгдэхүүний хэрэглээ ихсэх

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Ховор тохиолдолд фосфорын хэмжээ хэт их байснаас кальцийн фосфот ялгарч эд эрхтний гэмтэл үүсч болзошгүй. Ихэнхдээ зүрх судасны эмгэг, ясны сийрэгжилт үүсдэг.

Яс нь байнга томорч байдаг тул хүүхдүүдийн фосфорын хэмжээ нь насанд хүрэгчдийнхээс их байдаг. Хэт их байх нь бие дэх эрдэс бодисын тэнцвэр алдагдсаныг илэрхийлдэг бол бага байх нь ясны өсөлтнөд саад хийнэ. Хийжүүлсэн ундаа болон урьдчилан багласан хүнс нь фосфорын агууламж ихтэй.

Натрийн фосфат агуулсан туулгах эм болон бургуй, витамин Д-н хэрэглээ, судсаар глюкоз тарих нь цус болон шээсэн дэх фосфорын хэмжээнд нөлөөлнө.

Эрдэс бодисын солилцооны багц шинжилгээ, Үе мөчний үйл ажиллагааны багц шинжилгээ

Үйлчлүүлэгчийг шинжилгээнд бэлтгэх:

  1. Шинжилгээ өгөхийн өмнө шөнийн турш мацаг барих шаарлагатай. Ус ууж болно.(3,1)
  2. Шинжилгээнд нөлөөлөхүйц эм хэрэглэхгүй байх. Хэрэв хэрэглэж байгаа бол эмчидээ мэдэгдэх хэрэгтэй. Үүнд: инсулин, эстроген, витамин Д, метицилин г.м(2)

Ашигласан материал:

  1. Эмнэлзүй лабораторийн мэргэжилтний гарын авлага Г. Наран, Н. Мөнхтүвшин УБ 2012 он
  2. Mosby’s Diagnostic and Laboratory Test Reference 12th edition
  3. https://labtestsonline.org/tests/phosphorus