Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

Na - Натри

Цусан дахь натрийг хэмжсэнээр натрийн хэвийн бус хэмжээг тодорхойлдог. Үүнийг бусад электролитуудын хамтаар хийж, тэнцвэрт бус байдлыг илрүүлдэг.

Хэрхэн шинжлэх вэ?

Цусан дахь натрийг хэмжсэнээр натрийн хэвийн бус хэмжээг тодорхойлдог. Үүнийг бусад электролитуудын хамтаар хийж, тэнцвэрт бус байдлыг илрүүлдэг. Мөн тархи, уушги, элэг, зүрх, бөөр, бамбай болон бөөрний дээд булчирхайн эмгэгүүдийн шалтгаан нь натрийн дутагдал/илүүдэл эсэхийг шалгадаг. Мэдэгдэж буй электролитийн дутагдлын үед эмчилгээний үр дүнг хянах зорилготой ойр ойрхон захиалдаг. Диуретик гэх мэт натрийн хэмжээнд нөлөөлж болзошгүй эмийн хэрэглээний үед мөн ашиглагдана.

Шээсэн дэх натрийн хэмжээг ихэвчлэн тэнцвэрт бус байдлын шалтгааныг илрүүлэхэд тодорхойлно. Мөн цусны өндөр даралттай хүний давсны хэрэглээг хянах эсвэл бөөрний эмгэг тодорхойлоход хийнэ.

Шинжилгээг хэзээ хийлгэх вэ?

Натрийн шинжилгээг ихэнхдээ ерөнхий үзлэгийн нэг хэсэг болгож хийдэг бөгөөд цусны электролитын бүлэг шинжилгээний хэсэг юм. Эдгээрийн хамгийн түгээмэл элекролитууд нь натри, кали, хлор, бикарбонат байдаг. Судас тариа хийлгэх, усгүйдэх, цусны өндөр даралт, зүрхний үйл ажиллагаа алдагдах, бөөр болон элэгний эмгэгийн үед хийгдэнэ.

Сульдах, толгой эргэх, эмгэг нойрсолт гэх мэт натри дутагдлын эсвэл ам цангах, шээх багасах, булчин чичгэнэх, түгших гэх мэт натри илүүдлийн шинж тэмдгүүд илрэх үед хийгдэнэ.

Цусан дахь натрийн хэмжээ хэвийн бус үед шээсэн дэх натрийн хэмжээг тодорхойлж, шалтгаан ба эмчилгээг тодруулна.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Натри их хэмжээгээр алдах, ус хэт бага эсвэл их уух, биед ус хуримтлагдах зэргээс шалтгаалан цусан дахь натрийн хэмжээ багасдаг. Натрийн хэмжээ хурдацтайгаар буурвал, ядарч сульддаг бөгөөд хүндэрвэл ухаангүй болоход хүргэдэг. Тиймээс шинж тэмдэг илрээгүй байсан ч натрийн хэмжээг ойр ойрхон шинжлүүлбэл зохистой.

Натрийн дутагдлын гол шалтгаан нь Аддисоны өвчин, суулгалт, диуретик эмийн хэрэглээ, бөөрний эмгэгээс үүдэлтэй натрийг их хэмжээгээр алдах. Зарим тохиолдолд хэт их ус ууснаар биед ус хуримтлагдаж, зүрхний үйл ажиллагаа алдагдах, цирроз, бөөрний эмгэг бий болох магадлалтай байдаг. Мөн анти-диуретик даавар хэт их ялгаруулснаар (ихэвчлэн тархи, уушгины эмгэг, хавдар, эмийн нөлөө) биед их хэмжээний ус хуримтлагддаг.

Харин натрийн хэмжээ ихсэх гол шалтгаан нь усгүйдэл. Энэ үед хуурай салст бүрхэвч, ам цангах, түгших, тавгүйтэх, бодлогогүй үйлдэл хийх, ухаангүй балартах, татганах гэх мэт шинж тэмдгүүд илэрнэ. Ховор тохиолдолд Кушингийн хам шинжээс үүдэлтэй байдаг.

Шээсээр илүүдэл натри гадагшилдаг тул шээсэн дэх натрийн хэмжээг хамт шинжилдэг бөгөөд цусан дахь натрийн хэмжээг даган өөрчлөгдөнө.

  • Шээсэн дэх натрийн хэмжээ багасах нь усгүйдэл, зүрхний үйл ажиллагаа алдагдах, элэгний эмгэг, нефротик хам шинжийг илтгэнэ
  • Шээсэн дэх натрийн хэмжээ ихсэх нь диуретикийн хэрэглээ эсвэл Аддисоны өвчинг илтгэнэ

Натрийн хэмжээ нь мөн бусад электролитуудын хэмжээтэй хамааралтайгаар ихэсдэг.

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Анаболик стероид, антибиотик, кортикостероид, туулгах эм, ханиадны эм болон жирэмслэлтээс хамгаалах эмнүүд нь натрийн хэмжээг ихэсгэж болзошгүй. Диуретик, карбамазефин, гепарин, трициклик сэтгэл гутралын эмнүүд нь натрийн хэмжээг бууруулна.

Эрдэс бодисын солилцооны багц шинжилгээ, Зүрх судасны үйл ажиллагааны багц шинжилгээ

Үйлчлүүлэгчийг шинжилгээнд бэлтгэх:

  1. Шинжилгээ өгөхийн өмнө тайван байх хэрэгтэй ба стресс нь шинжилгээний хариунд нөлөөлөх магадлалтай.(2)
  2. Шинжилгээ өгөхийн өмнө мацаг барих. Ус ууж болно.
  3. Архи согтууруулах төрлийн ундааг 24 цагийн турш хэрэглээгүй байх.(1)

Ашигласан материал:

  1. Эмнэлзүй лабораторийн мэргэжилтний гарын авлага Г. Наран, Н. Мөнхтүвшин УБ 2012 он
  2. Mosby’s Diagnostic and Laboratory test Reference 12th edition