Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

MG - Магни

Энэ шинжилгээгээр цусан дахь (болон зарим тохиолдолд шээсэн дэхь) магнийн хэмжээг тодорхойлно. Бөөр их хэмжээгээр магни ялгаруулах эсвэл гэдэс шингээж чадахгүй байх нь магнийн хэвийн бус хэмжээний хамгийн түгээмэл шалтгаан болдог.

Хэрхэн шинжлэх вэ?

Энэ шинжилгээгээр цусан дахь (болон зарим тохиолдолд шээсэн дэхь) магнийн хэмжээг тодорхойлно. Бөөр их хэмжээгээр магни ялгаруулах эсвэл гэдэс шингээж чадахгүй байх нь магнийн хэвийн бус хэмжээний хамгийн түгээмэл шалтгаан болдог. Магнийн хэмжээг бөөрний эмгэг оношлох үзлэг, хяналтгүй чихрийн шижин болон ходоод гэдэсний эмгэг оношлох үед тодорхойлдог.

Магнийн хэмжээ нь кальци, калийн хэмжээнд нөлөөлдөг тул кальци, кали, фосфор болон пара-бамбай булчирхайн даавартай холбоотой эмгэгүүдийг оношлоход илүү үр дүнтэй.

Мөн нэмэлт магнийн бэлдмэл хэрэглэж байх үед хяналт тавих зорилгоор хийлгэж болно.

Шинжилгээг хэзээ хийлгэх вэ?

Кальци болон калийн цочмог дутагдлын үед магнийн хэмжээг тодорхойлно. Булчингийн сулрал, татганах, татах, толгой эргэх, зүрхний хэм алдагдах, саа өвчин гэх мэт шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд захиалагдана.

Гэдэсний шингээлт муудах, шим тэжээлийн дутагдал, суулгалт, архидалтын дүгнэлт хийх зорилгоор захиалагдана. Бөөр магни их хэмжээгээр ялгаруулахад хүргэдэг эм хэрэглэж буй тохиолдолд мөн захиалагдана.

Бөөрний эмгэг болон хяналтгүй чихрийн шижингийн үед, бөөрний шинжилгээний хамтаар хийдэг.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Цусан дахь магнийн хэмжээ бага байх нь дараах шалтгаантай:

  • Хоол хүнсэн дэхь агууламж бага (өндөр настан, шим тэжээлийн дутагдал, архины хэт хэрэглээ)
  • Ходоод гэдэсний эмгэг
  • Хяналтгүй чихрийн шижин
  • Бамбай булчирхайн даавар хэт бага ялгарах
  • Удаан хугацаагаар диуретик эм хэрэглэх
  • Удаан хугацаагаар суулгах
  • Мэс ажилбарын өмнө
  • Хүнд хэлбэрийн түлэгдэлт
  • Жирэмсний хордлого

Цусан дахь магнийн хэмжээ их байх нь дараах шалтгаантай:

  • Бөөрний ажиллагаа алдагдах
  • Бамбай булчирхайн даавар хэт бага ялгарах
  • Пара-бамбай булчирхайн даавар хэт их ялгарах
  • Усгүйдэх
  • Чихрийн шижингийн ацидоз
  • Аддисоны өвчин
  • Магнийн агууламжтай туулгах эм, антацидуудын хэрэглээ

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Магни нь электролит тул натри, кали, хлор, бикарбонат (CO2), кальци, фосфор гэх мэт бусад электролитуудын хамтаар шинжлүүлэх нь илүү үр дүнтэй. Магни бага байвал кали бас бага байх нь элбэг.

Жирэмслэлтийн 4-9 сарын хугацаанд магнийн хэмжээ хамгийн бага байдаг.

Цусан дахь магнийн хэмжээг хэвийн түвшинд байлгахын тулд яс болон эдээс магни ялгардаг тул тэр хэмжээ хэвийн байх нь бүтэн биеийн магнийн хэмжээ хэвийн байгааг илтгэдэггүй. Тиймээс магнийн дутагдлын үед цусан дахь магнийн хэмжээ хэвийн байна.

Лити, аспирин, бамбай булчирхайн эм, зарим антибиотик болон магнийн агууламжтай бодисууд нь магнийн түвшинг ихэсгэж болно. Харин дигоксин, циклоспорин, диуретик, инсулин, зарим антибиотик, туулгах эм болон фенитоин нь магнийн түвшинг бууруулж болзошгүй.

Бэлгийн замын халдварын багц шинжилгээ, Эрдэс бодисын солилцооны багц шинжилгээ, 50+ насны багц шинжилгээ, 30-49 насны багц шинжилгээ, 19-29 насны багц шинжилгээ, 13-18 насны багц шинжилгээ, 2-12 насны багц шинжилгээ

Үйлчлүүлэгчийг шинжилгээнд бэлтгэх:

  1. Шинжилгээнд нөлөөлөх эм хэрэглээгүй байх. Хэрэв хэрэглэсэн бол эмчидээ мэдэгдэх хэрэгтэй. Үүнд: Бамбайн эм, антибиотик, антацид, шээс хөөх эм, инсулин г.м(2)
  2. Шинжилгээ өгөхийн өмнө шөнийн турш мацаг барих шаарлагатай. Ус ууж болно.(3)
  3. Архи согтууруулах төрлийн ундааг 24 цагийн турш хэрэглээгүй байх.(1)
  4. Биеийн хүчний ажил хийгээгүй байх.

Ашигласан материал:

  1. Эмнэлзүй лабораторийн мэргэжилтний гарын авлага Г. Наран, Н. Мөнхтүвшин УБ 2012 он
  2. Mosby’s Diagnostic and Laboratory Test Reference 12th edition
  3. https://labtestsonline.org/tests/magnesium