Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

Man GTI - Эрэгтэйн шээсний сүвний наалдацын шинжилгээ /эрэгтэй мазок/

Хэрхэн шинжлэх вэ?

Энэ шинжилгээгээр бэлгийн замын халдвар үүсгэгч нянгуудыг тусгай будагч бодисын тусламжтайгаар микроскопоор харан оношилдог бөгөөд бэлгийн замаар дамжих болон бэлгийн замаар дамжихгүй хоёр төрлийн халдвар байдаг. Бэлгийн замын бус халдварууд нь илүү түгээмэл ч бэлгийн замын халдварууд нь илүү хүнд байдаг.

Эрэгтэй шээсний сүвээс наалдац аван түүнээс нян, мөөгөнцрүүдийг илрүүлэхээс гадна цагаан эс, хучуур эсийн хэмжээг тодорхойлно.

Хэзээ захиалагддаг вэ?

Дараах шинж тэмдгүүд илэрсэн үед захиална:

  • Шодойноос хэвийн бус шингэн ялгарах
  • Эвгүй үнэр гарах
  • Загатнах
  • Яр, цэврүү гарах
  • Шээх үед өвдөх
  • Бэлгийн харьцааны үед өвдөх
  • Халуурах

 

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Шинжилгээний хариугаар бэлгийн замын бус болон бэлгийн замын халдварууд илэрсэн бол эерэг, илрээгүй бол сөрөг хэмээн гарна. Эмчтэйгээ зөвлөлдөн тохиромжтой эмчилгээг сонгоно.

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Зарим тохиолдолд шинж тэмдгүүд илэрдэггүй тул БЗДХ авсан байх магадлалтай тохиолдолд бусдад халдаахгүйн тулд шинжлүүлж, эрт оношилгоо хийлгэх шаардлагатай. Шинжилгээний хариугаар БЗДХ илэрсэн тохиолдолд бэлгийн хамтрагчаа мөн шинжлүүлбэл зохино. Сорьц авалтын техник болон өвчний үе шатаас хамааран “цонх үе” таарч уг шинжилгээгээр халдвар илрэхгүй байх боломжтой тул эрсдэлтэй бэлгийн хавьталд орсон тохиолдолд хэсэг хугацааны дараа дахин шинжлүүлнэ.