Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

MALB - Микроальбумин

Энэ шинжилгээгээр чихрийн жишин, өндөр даралт гэх мэт бөөрний эмгэг үүсгэх магадлалтай, архаг өвчтэй хүмүүсийг оношилдог. Бөөрний эмгэгийн эрт оношилгоо нь эмчилгээний үр дүнг сайжруулдаг.

Хэрхэн шинжлэх вэ?

Энэ шинжилгээгээр чихрийн жишин, өндөр даралт гэх мэт бөөрний эмгэг үүсгэх магадлалтай, архаг өвчтэй хүмүүсийг оношилдог. Бөөрний эмгэгийн эрт оношилгоо нь эмчилгээний үр дүнг сайжруулдаг. Чихрийн шижин болон цусны өндөр даралтыг хянаснаар, бөөрний эмгэгээс урьдчилан сэргийлж болдог.

Хэрвээ альбумин тодорхой хэмжээгээр илэрч байвал 24 цагийн альбумины шинжилгээгээр баталгаажуулна.

Хэзээ захиалагддаг вэ?

Үндэсний Бөөрний Байгууллага нь 12-70 насны чихрийн шижинтэй хүмүүсийг альбумины шинжилгээг жилдээ нэг хийлгэж байхыг зөвлөдөг.

Цусны өндөр даралттай хүмүүс эмчийн зөвлөснөөр, ойр ойрхон хугацаатайгаар шинжлүүлбэл зохистой.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Анхны болон баталгаажуулах шинжилгээгээр альбумины хэмжээ бага зэрэг ихэссэн байвал бөөрний эмгэгтэй болох магадлалыг илтгэдэг. Маш их хэмжээгээр ихсэх нь бөөрний эмгэг бүр хүндэрсэнг, шинжлэгдэхгүй хэмжээ нь бөөрний үйл ажиллагаа хэвийн байгааг илтгэнэ.

Шээсэнд цус агуулагдах, шээсний замын үрэвсэл, хүнд төрлийн дасгал хийх, хүчил-суурийн тэнцвэр алдагдах нь худал хариу гарахад хүргэнэ.

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Судалгаагаар чихрийн шижин, цусны өндөр даралттай хүмүүсийн альбумины хэмжээ их байх нь зүрх судасны эмгэгтэй болох магадлалыг ихэсгэдгийг харуулна.

Үйлчлүүлэгчийг шинжилгээнд бэлтгэх:

  1. Шинжилгээ өгөхөөс өмнө хоолны хэвийн дэглэмийг баримтална.

Ашигласан материал:

  1. Эмнэлзүй лабораторийн мэргэжилтний гарын авлага Г. Наран, Н. Мөнхтүвшин УБ 2012 он
  2. Mosby’s Diagnostic and Laboratory Test Reference 12th edition