Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.
LIP - Липаза
Биохими
Нойр булчирхайн үйл ажиллагааны багц шинжилгээ
Үйлчлүүлэгчийг шинжилгээнд бэлтгэх:
- Шинжилгээ өгөхийн өмнө 8-12 цагийн турш мацаг барих шаардлагатай.(1,2)
- Архи согтууруулах төрлийн ундаа 24 цаг хэрэглээгүй байх.(3)
- Шинжилгээнд нөлөөлөхүйц эм хэрэглэхгүй байх. Хэрэв хэрэглэж байгаа бол эмчидээ мэдэгдэх хэрэгтэй. Үүнд: Шээс хөөх эм, морфин, метаколин, индометацин, жирэмсэнээс хамгаалах эм, кодеин.(3)
Ашигласан материал:
- https://labtestsonline.org/tests/lipase
- Mosby’s Diagnostic and Laboratory Test Reference 12th edition
- https://gi.md/resources/articles/lipase-test-purpose-procedure-and-results