Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

LDL - Бага нягтралтай липопротейн холестрин

Бага нягтралтай холестеролын шинжилгээ нь өөх тосны хэвийн бус хэмжээг илрүүлж, зүрхний эмгэгтэй болох магадлалыг тодорхойлдог.

Ямар зорилгоор хийгддэг вэ?

Бага нягтралтай холестеролын шинжилгээ нь өөх тосны хэвийн бус хэмжээг илрүүлж, зүрхний эмгэгтэй болох магадлалыг тодорхойлдог. Цусан дахь холестеролын бүх төрлүүдээс бага нягтралтай холестерол нь зүрхний эмгэгийн эрсдлийг тодорхойлоход хамгийн чухал нь бөгөөд эмчилгээний журмаар хоолны дэглэм барих, хөдөлгөөн дасгал сургуулилт хийхэд үр дүнг хянах, мөн статины (statins) төрлийн өөх тос бууруулдаг эмийг хэрэглэх хэрэгтэй эсэхийг тодорхойлоход уг шинжилгээг ашиглана.

Хэзээ захиалагддаг вэ?

LDL шинжилгээг холестерол, өндөр нягтралтай холестерол, триглицеридууд гэх мэт бусад шинжилгээний хамтаар өөх тосны цогц шигжилгээ байдлаар захиалдаг бөгөөд 5 жил тутамд нэг удаа шинжлүүлэхийг зөвлөдөг.

Зүрхний эмгэгийн өндөр эрсдэлтэй бүлэг:

  • – Тамхи татдаг
  • – 45 наснаас дээш эрэгтэйчүүд, 55 наснаас дээш эмэгтэйчүүд
  • – Цусны өндөр даралттай
  • – Гэр бүлийн өвчний түүх
  • – Зүрхний шигдээстэй
  • – Чихрийн шижинтэй

Өөх тосны цогц шинжилгээ хийлгэх нь насанд хүрэгчид болон хүүхдүүдэд зөвлөгдсөн байдаг бөгөөд хүүхдүүд 9-11 насандаа нэг удаа, 17-21 насандаа нэг удаа шинжлүүлбэл зохистой.

Мөн өөх тосны үзүүлэлтүүд өндөр гарсан хүмүст эмчилгээний журмаар хоолны дэглэм, хөдөлгөөнд өөрчлөлт оруулахад уг шинжилгээг ойр ойрхон хийж үр дүнд хяналт тавина.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

LDL хэмжээ хэт их байх нь зүрхний эмгэгтэй болох эрсдэл өндөр буйг илтгэнэ.

  • – 100 мг/дл (2.59 ммол/л) болон түүнээс доош – хэвийн
  • – 100-129 мг/дл (2.59-3.34 ммол/л) – хэвийнээс их
  • – 130-159 мг/дл (3.37-4.12 ммол/л) – дундаж
  • – 160-189 мг/дл (4.15-4.9 ммол/л) – өндөр
  • – 189 мг/дл (4.9 ммол/л) болон түүнээс дээш – маш өндөр

Хоолны дэглэм, хөдөлгөөнөө өөрчилснөөр LDL хэмжээг бууруулж болно.

Бага насны хүүхдүүдэд:

  • – 110 мг/дл (2.85 ммол/л) – хэвийн
  • – 110-129 мг/дл (2.85-3.34 ммол/л) – дундаж
  • – 130 мг/дл (3.36 ммол/л) – өндөр

Залуучуудад:

  • – 120 мг/дл (3.1 ммол/л) – хэвийн
  • – 120-159 мг/дл (3.1-4.11 ммол/л) – дундаж
  • – 160 мг/дл (4.12 ммол/л) – өндөр

Бага нягтралтай холестеролын хэмжээ бага байх нь бамбай булчирхайн дааврын илүүдэл, халдвар, үрэвсэл, циррозын үед илэрдэг бөгөөд хяналт тавих шаардлагагүй байдаг.

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Ямар нэг хурц хэлбэрийн өвчний үед, зүрхний шигдээсийн дараа эсвэл их стрессийн дараа( мэс ажилбар эсвэл осол гэмтэл) цусан дахь холестеролын хэмжээ багасдаг. Дор хаяж 6 долоо хоногийн дараа холестеролын хэмжээг шинжилвэл зохистой.

Мөн зарим эмийн хэрэглээ нь шинжилгээний хариунд нөлөөлдөг тул хэрэглэж байгаа эмийнхээ талаар эмчдээ хэлэх шаардлагатай.

Жирэмсэн эмэгтэйчүүдийн холестрины хэмжээ хэлбэлздэг тул төрснөөс 6 долоо хоногийн дараа шинжлүүлбэл зохистой.

Зүрх судасны үйл ажиллагааны багц шинжилгээ, Өөх тос бодисын солилцооны багц шинжилгээ

Үйлчлүүлэгчийг шинжилгээнд бэлтгэх:

  1. Тайван байх.
  2. Архи согтууруулах ундааг 24 цаг хэрэглээгүй байх.(1)
  3. Шинжилгээ өгөхөөс өмнө 12-14 цагийн турш мацаг барих. Ус ууж болно.(2)
  4. Шинжилгээнд нөлөөлөх эм хэрэглээгүй байх.(3)

Ашигласан материал:

  1. Эмнэл зүйн лабораторийн мэргэжилтний гарын авлага Г. Наран, Н. Мөнхтүвшин УБ 2012 он
  2. https://labtestsonline.org/
  3. Mosby’s Diagnostic and Laboratory test Reference 12th edition