Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

K - Кали

Калийн шинжилгээг ерөнхий үзлэгийн нэг хэсэг болгож бусад электролитуудын хамтаар зөвлөдөг. Калийн илүүдлийн хамгийн түгээмэл шалтгаан нь бөөрний эмгэг боловч маш олон эмүүд нь биеэс кали ялгарахад хүргэдэг.

Хэрхэн шинжлэх вэ?

Калийн шинжилгээг ерөнхий үзлэгийн нэг хэсэг болгож бусад электролитуудын хамтаар зөвлөдөг. Калийн илүүдлийн хамгийн түгээмэл шалтгаан нь бөөрний эмгэг боловч маш олон эмүүд нь биеэс кали ялгарахад хүргэдэг. Суулгах, бөөлжих, их хэмжээгээр хөлрөх үед калийн дутагдал үүсдэг. Мөн шээсээр алдагдаж, ховор тохиолдолд хүнсээр хангалттай кали авдаггүй үед илэрнэ.

Диуретик эмийн нөлөөгөөр бөөр кали алдахад хүргэхэд ойр ойрхон хяналт тавих зорилгоор хийгддэг. Мөн бөөрний архаг эсвэл цочмог эмгэгийн үед хийгдэнэ.

Шинжилгээг хэзээ хийлгэх вэ?

Кали нь зүрхний үйл ажиллагаанд чухал үүрэгтэй тул ерөнхий үзлэгийн нэг хэсэг болгож (ялангуяа диуретик эмийн хэрэглээ, цусны өндөр даралт, зүрхний эмчилгээний үед) ийлдэс болон сийвэнд уг шинжилгээг хийдэг. Цусны өндөр даралт болон бөөрний эмгэгийг оношлох, диализ, диуретик эмчилгээ, судас тариа хийлгэх үед хийгдэнэ.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Калийн хэмжээ дараах үед ихэснэ:

  • Архаг болон цочмог бөөрний эмгэг
  • Аддисоны өвчин
  • Альдостероны хомсдол
  • Эдийн гэмтэл
  • Халдвар
  • Чихрийн шижин
  • Усгүйдэл
  • Хоол хүнсээр хэт их кали авах
  • Зарим эмийн нөлөө

Калийн хэмжээ дараах үед буурна:

  • Суулгах, бөөлжихөд хүргэх ходоод гэдэсний эмгэгүүд
  • Альдестероны илүүдэл
  • Хоол хүнсээр хэт бага кали авах
  • Ацетаминофены илүүдэл
  • Чихрийн шижингийн үе дэх инсулины хэрэглээ
  • Цусны даралт буулгах эмийн хэрэглээ
  • Бусад эмийн хэрэглээ

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Цусан дахь калийн хэмжээнд маш олон зүйлс нөлөөлнө. Жишээлбэл цус авч байх үед гараа атгаж суллавал цусан дахь калийн хэмжээ ихсэж болзошгүй.

Зүрх судасны үйл ажиллагааны багц шинжилгээ, Эрдэс бодисын солилцооны багц шинжилгээ

  1. Үйлчлүүлэгчийг шинжилгээнд бэлтгэх:
    1. Шинжилгээний өмнө мацаг барих.(2)
    2. Төмс, шош, сармис, мөөг, будаа, гадил, нэрс зэргийг хэрэглээгүй байвал зохино.(1)

    Ашигласан материал:

    1. Эмнэлзүй лабораторийн мэргэжилтний гарын авлага Г. Наран, Н. Мөнхтүвшин УБ 2012 он
    2. https://medlineplus.gov/lab-tests/potassium-blood-test/