Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

Ig E (Иммуноглобулин E)

Хэрхэн шинжлэх вэ? 

IgE илрүүлэх шинжилгээг харшлыг оношлох зорилгоор хийдэг. Түүнийг дангаар нь эсвэл тодорхой харшил үүсгэгч IgE шинжилгээний хамтаар хийглэх нь илүү үр дүнтэй.

Шимэгч хорхойн халдварын үед IgE ихэсдэг тул түүнийг оношлоход мөн хийж болдог.

Шинжилгээг хэзээ хийлгэх вэ?

Харшил үүсгэгч нь тодорхойгүй үед харшлын шинж тэмдгүүд илэрвэл энэ шинжилгээг хийдэг. Үүнд:

  • Загатнах
  • Гүвдрүү гарах
  • Нүд загатнах
  • Толбон үлд
  • Дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх
  • Найтаах, ханиах, цус дүүрэх
  • Амьсгалахад төвөгтэй байх
  • Багтрааны шинж тэмдгүүд: амьсгаадах, цээж давчдах, ханиах

Заримдаа гүйлгэвэл шимэгч хорхойн халдвар авсан байх магадлалтай тул IgE шинжилгээг хийдэг. Мөн цусны цагаан эс тоолох шинжилгээ хийж эозинофилийн хэмжээ хэвийн байгаа эсэхийг тодорхойлдог.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

IgE түвшин ихсэх нь нэг болон түүнээс дээш тооны харшилтайг илтгэнэ. Тодорхой харшил үүсгэгчийн IgE түвшин нь харшилд өртсөнөөс хойш өсөж, хэсэг хугацааны дараа хэвийн түвшиндээ хүрдэг ба нийт IgE түвшинд нөлөөлдөг. Тиймээс хэрвээ шарилжны харшилтай бол харшил үүсгэгч илүү үед тодорхой IgE болон нийт IgE түвшин ихэснэ.

IgE түвшин өндөр байх нь харшилтайг илтгэх боловч харшил үүсгэгчийг тодорхойлохгүй. Олон зүйлийн харшилтай бол IgE түвшин дагаад өндөр байна. Мөн адилаар өндөр хариутай гарах нь шимэгч хорхойн халдвар авсныг илтгэх ч, юуны халдвар гэдгийг тодорхойлохгүй.

Зарим тохиолдолд иммуноглобулины нийлэгжилтэд нөлөөлөх эмгэгтэй байдаг бөгөөд энэ үед харшил, шимэгч хорхойн халдваргүй байсан ч IgE түвшин хэвийн бус гарч болзошгүй.

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Харшил үүсгэгчийг тодорхойлохын тулд, тодорхой IgE илрүүлэх шинжилгээг хийнэ. Хэрвээ муурны харшилтай байх магадлалтай гэж үзвэл муурны IgE илрүүлэх шинжилгээг хийлгэнэ. Нохойны харшилтай тохиолдолд энэ шинжилгээний хариу сөрөг гарна. Тиймээс эхэлж нийт IgE илрүүлэх шинжилгээг хийлгэн, хамгийн түгээмэл харшил үүсгэгчийн тодорхой IgE илрүүлэх шинжилгээг хийлгэвэл зохимжтой.

Жобын хам шинж хэмээх маш ховор удамшлын өвчнийг оношлоход IgE илрүүлэх шинжилгээг хийж болно. Энэ үед IgE түвшин нь хэвийнээс өндөр байдаг.

Мөн нугасны хавдар оношлоход энэ шинжилгээг ховорхон хийдэг.

Иммунологи

Дархлаа тогтолцоог үнэлэх багц шинжилгээ

Үйлчлүүлэгчийг шинжилгээнд бэлтгэх:

  1. Шинжилгээнд нөлөөлөх эм хэрэглэхгүй байх. Хэрэв хэрэглэдэг бол эмчдээ мэдэгдэх хэрэгтэй. Үүнд: гидралазин, изониазид , фенитоин, антитоксин (1)
  2. Сүүлийн 6 сарын дотор дархлааны болон ямар нэг вакцин хийлгэсэн бол эмчдээ мэдэгдэх хэрэгтэй.

Ашигласан материал:

  1. Mosby’s Diagnostic and Laboratory Test Reference 12th edition