Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

Ig G - Иммуноглобулин G

Хэрхэн шинжлэх вэ?

Иммуноглобулины (IgG, IgA, IgM) шинжилгээ нь хүний дархлааны тогтолцооны тухай мэдээлэл өгч, эдгээр иммуноглобулины хэмжээнд нөлөөлөх эмгэгүүдийг оношлоход хэрэглэгдэнэ.

Иммуноглобулин буюу эсрэгбиеүд нь сийвэнсэг эсээс үүдэлтэй уургууд бөгөөд биеийн дархлаанд онцгой үүрэг гүйцэтгэж, гадны биесийг устгадаг. Биеийн өөрийн биш аюултай гэж үзсэн бактери, вирус болон бусад бичил биетүүдийн эсрэг үүсдэг.

Иммуноглобулины эмгэгүүдийг ангилахдаа:

  • Илүүдэлтэй
  • oолон сийвэнсэг эсийн иммуноглобулины илүүдэл
  • oнэг сийвэнсэг эсийн иммуноглобуолины илүүдэл
  • дутагдалтай
  • oолдмол – гадны нөлөө, өвчнөөс үүдэлтэй
  • oудамшлын – бие нэг болон түүнээс дээш төрлийн иммуноглобулин ялгаруулж чадахаа болих

Хэзээ захиалагддаг вэ?

Олон давтамжтай үрэвсэл (ихэвчлэн амьсгал болон ходоод гэдэсний замын) гэх мэт дархлааны эмгэгийн үед энэ шинжилгээг захиалдаг.

Архаг үрэвсэл, халдварын үед захиалдагдаж, хяналт тавихад зохимжтой.

Мөн илүүдэл иммуноглобулин ялгарч байвал нугас, тархины шингэнээс шинжилж болно.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

IgG, IgA, IgA шинжилгээний хариуг ихэвчлэн хамтад нь уншдаг. шинжилгээний хариу хэвийн бус гарах нь дархлааны тогтолцоо эмгэгтэй байх магадлалыг илтгэдэг. Энэ шинжилгээг оношилгооны зориулалтаар бус, өвчин эмгэг байгаа эсэхийг тодорхойлоход ашиглана.

Иммуноглобулины хэмжээ хэт их байх нь дараах эмгэгийг илтгэнэ:

Иммуноглобулины шинжилгээний хариу Холбоотой эмгэгүүд
Олон сийвэнсэг эсийн иммуноглобулины илүүдэл (IgG, IgA, IgM)
  • Архаг болон цочмог халдварууд
  • Аутоиммуны эмгэгүүд
  • Цирроз
  • Архаг үрэвсэл
  • Хэт мэдрэг дархлаажилт
  • Вискотт-Алдричийн хам шинж
  • Жирэмслэлтийн үе дэх халдвар
Нэг сийвэнсэг эсийн иммуноглобулины илүүдэл
  • Нугасны хавдар
  • Цагаан эсийн хавдар
  • Тунгалагийн хавдар
  • Валденстромын хавдар (IgM)

Иммуноглобулины хэмжээ хэт бага байх нь дараах эмгэгийг илтгэнэ:

Иммуноглобулины нийлэгжилтэд нөлөөлөх гадны нөлөө/эмгэгүүд
  • Фенутоин, карбамазафин, дархлаа бууруулах эмнүүд
  • Чихрийн шижин, бөөрний эмгэг
  • Нярай иммуноглобулин нийлэгжүүлэх чадваргүй байх
Уургийн дутагдалд оруулах гадны нөлөө/эмгэгүүд
  • Шээсэн дэх уураг алдагдах бөөрний хам шинж
  • Түлэгдэл
  • Уургийн боловсруулалтад нөлөөлөх ходоод гэдэсний замын эмгэг

Удамшлын иммуноглобулины дутагдал нь маш ховор бөгөөд нэг болон түүнээс дээш төрлийн иммуноглобулин хангалттай нийлэгждэггүй байна.

IgA түвшиннь амьсгалын замын халдварын үед буурдаг.

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Хэвийн дархлааны тогтолцоотой нярайд IgG түвшин бага нийлэгждэг. Эхээс авсан IgG хэдэн сарын дараа нярайн цусанд IgM, IgG нийлэгжил ихсэх хүртэл алдагддаг тул энэ үед гадны халдвар авах эрсдэлтэй.

Иммуноглобулины дутагдалтай үед вакцины хариу үйлдэл маш бага байдаг нь биеийг гаднаас хамгаалахад хангалттай эсрэгбиеүд нийлэгжээгүй байдагтай холбоотой.

Ихэнхи лабораториуд эсрэгбиеийг цуснаас шинжилдэг бөгөөд иммуноглобулины дутагдалтай үед хуурамч-сөрөг хариу гарах тохиолдол байдаг.

Иммунологи

Дархлаа тогтолцоог үнэлэх багц шинжилгээ

Үйлчлүүлэгчийг шинжилгээнд бэлтгэх:

  1. Шинжилгээнд нөлөөлөх эм хэрэглэхгүй байх. Хэрэв хэрэглэдэг бол эмчдээ мэдэгдэх хэрэгтэй. Үүнд: гидралазин, изониазид , фенитоин, антитоксин (1)
  2. Сүүлийн 6 сарын дотор дархлааны болон ямар нэг вакцин хийлгэсэн бол эмчдээ мэдэгдэх хэрэгтэй.

Ашигласан материал:

  1. Mosby’s Diagnostic and Laboratory Test Reference 12th edition