Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

ID/ASUT - Шээсэнд нян илрүүлэх, антибиотик мэдрэг чанар тодорхойлох

Энэ шинжилгээ нь Таны шээсэнд эмгэгтөрөгч буюу өвчин үүсгэгч нян байгаа эсэхийг нян ургуулах аргаар илрүүлэх бөгөөд шинжилгээний бэлтгэл хангах нь шинжилгээний хариу үнэн бодит гарах үндсэн нөхцөл юм.

Шээсэнд нян ургуулах, антибиотик мэдрэг чанар тодорхойлох /эмэгтэй/

Энэ шинжилгээ нь Таны шээсэнд эмгэгтөрөгч буюу өвчин үүсгэгч нян байгаа эсэхийг нян ургуулах аргаар илрүүлэх бөгөөд шинжилгээний бэлтгэл хангах нь шинжилгээний хариу үнэн бодит гарах үндсэн нөхцөл юм.

Үйлчлүүлэгч та:

  • Антибиотик нь нянгийн ургалтыг дарангуйлдаг тул та сүүлийн 3-5 хоногийн дотор антибиотик хэрэглээгүй байвал зохистой /уухаар, тарилгаар, лаагаар/.
  • 4-с дээш цаг давсганд хуримтлагдсан шээсийг авна. Тухайн өдрийн хамгийн эхний буюу өлөн шээсэнд нянгийн тоо өндөр байдаг. Гараа савандаж угаагаад, гадна бэлгэ эрхтнийг буцалсан бүлээн усаар угааж, ариун алчуур /сальфетка/-аар арчина. Арчихдаа нян тарахаас сэргийлж урдаас хойш чиглэлтэй арчина.
  • Шээсний савны тагийг болгоомжтой онгойлгоно. Савны дотор талд хүрэх буюу өөр зүйл хийхийг хориглоно. Тэгсэн тохиолдолд дахин шинэ сав авна уу.
  • Шээсний эхний хэсгийг шээгээд дунд хэсгээс ариун саванд тосож 30-50 мл авна. Шээх үедээ бэлгийн их болон бага уруулыг хойш татаж, шээс хүрэх, цацрахаас сэргийлнэ. Мөн шээсэнд ариун цэврийн цаас, умдагны үс, баас, менстурацийн цус орохоос сэргийлнэ. Үлдэгдэл шээсийг жорлон болон шээлтүүрт гаргана.
  • Шээсний савыг сайтар таглан 2 цагийн дотор шинжилгээнд өгүүлнэ. 2 цагт амжихгүй тохиолдолд 2-8 градуст 12 цаг хүртэл хадгалж болно. Сорьцыг хөлдөх болон хэт халахаас урьдчилан сэргийлнэ. Үүнээс сэргийлж чадаагүй тохиолдолд дахин сорьц өгнө.

Шээсэнд нян ургуулах, антибиотик мэдрэг чанар тодорхойлох /эрэгтэй/

Энэ шинжилгээ нь Таны шээсэнд эмгэгтөрөгч буюу өвчин үүсгэгч нян байгаа эсэхийг нян ургуулах аргаар илрүүлэх бөгөөд шинжилгээний бэлтгэл байдал хангах нь шинжилгээний хариу үнэн бодит гарах үндсэн нөхцөл юм.

Үйлчлүүлэгч та:

  • Антибиотик нь нянгийн ургалтыг дарангуйлдаг тул та сүүлийн 3-5 хоногийн дотор антибиотик хэрэглээгүй байвал зохистой /уухаар, тарилгаар, лаагаар/.
  • Гараа савандаж угаана, шодойн толгойн хэсгийн арьсыг хойш нь татаж буцалсан бүлээн усаар угааж, ариун алчуур /сальфетка/-аар арчина.
  • Арьсыг хойш татсан хэвээр шээнэ.
  • 4-с дээш цаг давсгад хуримтлагдсан шээсийг авна. Тухайн өдрийн хамгийн эхний буюу өлөн шээсэнд нянгийн тоо өндөр байдаг.
  • Эхний хэсгийг шээгээд дунд хэсгээс ариун саванд тосож 30-50 мл авна.

Микробиологи