Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

HPV genotyping - Умайн хүзүүний хавдар үүсгэгч папилома вирүсийн 28 хэв шинж тодорхойлох

Хэрхэн шинжлэх вэ?

Умайн хүзүүний хавдар үүсгэгч олон хүчин зүйл байдгийн нэг нь ХПВ (Хүний Папиллома Вирүс) юм. Уг вирүсийн халдвар байгаа эсэхийг тодорхойлох нь умайн хүзүүн хавдраас урьдчилан сэргийлэх болон эрт эмчилгээ эхлэх, дараагийн шатны эсийн шинжилгээ хийлгэх гол үндэс болох бөгөөд хамгийн түгээмэл тохиолддог 28 генотип буюу хэвшинжийг тодорхойлно. Умайн хүзүүний хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй 17, бага эрсдэлтэй 16 хэвшинжийг нэг удаагийн шинжилгээгээр тодорхойлно. 30-65 насны эмэгтэйчүүдэд заавал хийлгэхийг зөвлөдөг тус шинжилгээ нь эмэгтэйн умайн хүзүүний наалдцын Пап смеар шинжилгээтэй хамт хийгдэх нь элбэг.

Хэзээ төлөвлөгддөг вэ?

30-65 насны эмэгтэйчүүдийг энэ шинжилгээг 5 жил тутам хийлгэхийг зөвлөдөг. 30 наснаас доош бэлгийн идэвхтэй амьдралтай эмэгтэйчүүд уг шинжилгээнд хамрагдвал зохистой.

Зарим үед өндөр эрсдэлт бүлэгт байгаа буюу олон хавьтагчтай эсвэл ДОХ-ын халдвар авсан эрэгтэйчүүдэд ХПВ илрүүлэх шинжилгээг эмч төлөвлөдөг.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

ХПВ-ийн ямар нэг хэвшинжийн халдвар байгаа тохиолдолд “илэрсэн”, байхгүй бол “илрээгүй” гэж харагдана.

Умайн хүзүүний хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй ХПВ-ын хэвшинжүүд:

  • 16, 18, 31, 33, 39, 45, 51, 52, 56, 57, 59, 66, 68 болон 73

Умайн хүзүүний хавдар үүсгэх бага эрсдэлтэй ХПВ-ын хэвшинжүүд:

  • 6, 11, 26, 40, 42, 43, 44, 54, 55, 57, 61, 70, 71, 72, 81 болон 84

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Маш ховор тохиолдолд ХПВ-ын халдвартай эмэгтэй төрөх үед нярайд ХПВ вирүс босоо замаар дамжин халдварлах боломжтой ба халдвар авсан тохиолдолд нярайн хоолойд яр гарах зэрэг шинж тэмдэгээр илэрнэ.

Молекул биологи

Энэ шинжилгээ нь Хүний Папиллома Вирүсийн 28 хэвшинж байгаа эсэхийг Бодит хугацааны ПГУ аргаар илрүүлэх шинжилгээ бөгөөд зааврын дагуу сорьц цуглуулах нь шинжилгээний хариу үнэн бодит гарах үндсэн нөхцөл юм.

Шинжилгээнд тавигдах шаардлага:

  1. Сүүлийн 24 цагт антибиотик хэрэглээгүй байх.
  2. Сүүлийн 24 цагт угаалга хийгээгүй байх.
  3. 24- 48 цаг бэлгийн харьцаанд ороогүй байх.
  4. Үрийн шингэн гадагшлуулахаас өмнө шээсэн байна.
  5. Сорьцыг эрэгтэй сорьц өгөх тусгай өрөөнд гаргаж өгнө.
  6. Гараа савандаж угаагаад бэлгэ эрхтний гадна талыг угаах эсвэл нойтон сальфеткаар арчина.
  7. Гар хангалга хийх хэлбэрээр үрийн шингэнг ариун саванд тосч авч таглана. Таг болон савны дотор талд хүрэхгүй.
  8. Тос, шүлс болон бусад чийгшүүлэгч ашиглахгүй байх.
  9. Бэлгэвч хэрэглэхгүй байх.
  10. Хэрэв савны гадуур дуссан шингэн байсан тохиолдолд түүнийг сав руу хийхгүй.
  11. Шаардлагыг дагаагүй тохиолдолд шинжилгээний хариунд шууд нөлөөлөхийг анхаарана уу.

Ашигласан материал:

  1. MON_Anyplex II_HPV28_HP7S00X_CFX96_manual
  2. STARMag 96×4 Universal Cartridge Kit
  3. eNAT Instructions for Use
  4. UTM Package insert and how to use guide