Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.
HEM5 - Цусны ерөнхий шинжилгээ
Олон төрлийн өвчин, эмгэгийг илрүүлэх, Цус задралаас үүдсэн цус багадалт (hemolytic anemia), халдвар, үрэвсэл, цус алдалт, цагаан эсийн хавдар гэх эмгэгүүдийг оношлох.
Ямар зорилгоор хийгддэг вэ?
Цусны ерөнхий шинжилгээ нь ерөнхий үзлэгийн нэг хэсэг бөгөөд дараах зорилготой хийгдэнэ:
- Олон төрлийн өвчин, эмгэгийг илрүүлэх
- Цус задралаас үүдсэн цус багадалт (hemolytic anemia), халдвар, үрэвсэл, цус алдалт, цагаан эсийн хавдар гэх эмгэгүүдийг оношлох
- Эмчилгээний үр дүнг хянах
- Химийн эмчилгээ, туяа эмчилгээ зэрэг цусны эсүүдэд нөлөөлөх эмчилгээний үед
- Цусны ерөнхий шинжилгээ нь дараах зүйлсийг тодорхойлно:
- Цагаан эсийн хэмжээ
- Улаан эсийн хэмжээ, тархалтын коэффицент, дундаж эзлэхүүн, дундаж гемоглобин, ногдох гемоглобины коэффицент, хазайлтын коэффицент
- Гемоглобин
- Гематокрит
- Цусны ялтасын хэмжээ, дундаж эзлэхүүн, тархалтын өргөн
- Үрэвсэл, харшлын үеийн хянах
Хэзээ захиалагддаг вэ?
Цусны ерөнхий шинжилгээ нь маш түгээмэл хийгддэг шинжилгээ бөгөөд биеийн ерөнхий үзлэгийн нэг хэсэг болдог.
Цусны эсүүдтэй хамааралтай эмгэгүүдийн шинж тэмдгүүд илрэх үед захиалагдана. Ядарч, сульдах, халдвар, үрэвсэл, хөхрөх, цус алдалтын шалтгаан, хүнд байдлыг тодорхойлохын тулд захиалж болно.
Цусны эсүүдэд нөлөөлөх эмгэгийн үед хяналт тавих, мөн эмчилгээний үр дүнг хянах зорилготой ойр ойрхон хийгдэнэ.
Химийн эмчилгээ зэрэг нь ясны чөмөг дэх эсийн нийлэгжүүлэлтэд нөлөөлдөг ба зарим эмүүд нь цагаан эсийн тоонд нөлөөлдөг тул эдгээрт хяналт тавина.
Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?
Цусны ерөнхий шинжилгээний хариуг нийтэд нь уншиж, нэмэлт шинжилгээ хийлгэх шаардлагатай эсэхийг тодорхойлдог.
Components of the CBC
Цусны цагаан эс
шинжилгээний нэр | бага түвшинТЭЙ гарах шалтгаан | өндөр түвшинТЭЙ гарах шалтгаан |
Цагаан эсийн хэмжээ |
|
|
Нейтрофилийн хэмжээ |
|
|
Лимфоцитийн хэмжээ |
|
|
Моноцитийн хэмжээ |
|
|
Эозинофилийн хэмжээ | Ихэвчлэн цусан дахь хэмжээ нь бага бөгөөд бага тоо нь ач холбогдолтой бус. |
|
Базофилийн хэмжээ | Ихэвчлэн цусан дахь хэмжээ нь бага бөгөөд бага тоо нь ач холбогдолтой бус. |
|
Цусны улаан эс
шинжилгээний нэр | бага түвшинтэй гарах шалтгаан | өндөр түвшинтэй гарах шалтгаан |
Улаан эсийн хэмжээ |
|
|
Гемоглобин | Ихэвчлэн улаан эсийн хариутай ижил байдаг. | Ихэвчлэн улаан эсийн хариутай ижил байдаг. |
Гематокрит | Ихэвчлэн улаан эсийн хариутай ижил байдаг. | Ихэвчлэн улаан эсийн хариутай ижил байдаг. Хамгийн түгээмэл шалтгаан нь усгүйдал. |
Улаан эсийн дундаж эзлэхүүн | Талассеми, улаан эсийн дутмагшил, төмрийн дутагдлаас үүдэлтэй улаан эсийн хэмжээ хэвийн үеийнхээс жижиг байх. | Витамин В12 болон фолатын дутагдал, ясны чөмөгний гэмтэл, элэгний эмгэг, бамбай булчирхайн дааврын дутагдлаас үүдэлтэй улаан эсийн хэмжээ хэвийн үеийнхээс том байх. |
Улаан эсийн дундаж гемоглобин | Улаан эсийн дундаж эзлэхүүний хариутай ижил. | Улаан эсийн дундаж эзлэхүүний хариутай ижил. |
Нэг улаан эсэд ногдох гемоглобины коэффицент | Талассеми, төмрийн дутагдлын улмаас буурдаг. | Аутоиммуны улаан эсийн дутмагшил, түлэгдэл, сфероцитозийн улмаас ихэсдэг. |
Улаан эсийн тархалт | Улаан эсийн хэмжээ ижил байгааг илтгэнэ. | Улаан эсийн хэмжээ янз бүр байгааг илтгэнэ. |
Цусны ялтас
шинжилгээний нэр | бага түвшинТЭЙ гарах шалтгаан | өндөр түвшинТЭЙ гарах шалтгаан |
Цусны ялтас |
|
|
Цусны ялтасны дундаж эзлэхүүн | Ялтасны дундаж хэмжээ бага байгааг илтгэнэ. Энэ нь ялтсыг үүсгэх ясны чөмөгний эмгэгийг илтгэнэ. Хөгшин ялтсууд нь залуу ялтсаас жижиг байна. | Том хэмжээтэй залуу ялтсууд их байгааг илтгэнэ. Ясны чөмөг хурдацтайгаар ялтас үүсгэж байгааг илтгэнэ. |
Цусны ялтасны тархалт | Ялтасны хэмжээ ижил байгааг илтгэнэ. | Ялтасны хэмжээ янз бүр байгааг илтгэнэ. |
Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?
Олон төрлийн эмгэгүүд нь цусны эсүүдэд нөлөөлж болох бөгөөд зарим нь эмчлэгдэж, зарим нь өөрсдөө эдгэрдэг.
Цус сэлбэлт нь цусны ерөнхий шинжилгээний хариунд нөлөөлнө.
Хүүхэд болон насанд хүрэгчдийн хариу өөр байна.
Хематологи
Сурагч багц, Үе мөчний үйл ажиллагааны багц, Ажилд орохын өмнөх багц шинжилгээ, Хавдрын багц шинжилгээ, Жирэмсний хяналтын багц шинжилгээ, Эрдэс бодисын солилцооны багц шинжилгээ, Дархлаа тогтолцоог үнэлэх багц шинжилгээ, Нойр булчирхайн үйл ажиллагааны багц шинжилгээ, Бөөр шээс дамжуулах үйл ажиллагааны багц шинжилгээ, Элэг цөсний үйл ажилллагааны багц шинжилгээ, Зүрх судасны үйл ажиллагааны багц шинжилгээ, Өөх тос бодисын солилцооны багц шинжилгээ, +50 насны багц шинжилгээ, 30-49 насны багц шинжилгээ, 19-29 насны багц шинжилгээ, 13-18 насны багц шинжилгээ, 2-12 насны багц шинжилгээ
Бэлтгэл ажил шаардлагагүй