Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

HDV antibody - Элэгний D вирүсийн эсрэг бие тодорхойлох

Хепатит Дельта вирүсийн халдвар гэж юу вэ?

Хепатит Д вирүс (ХДВ) буюу Дельта Вирүст Хепатит нь дельта вирүсээр үүсгэгддэг элэгний халдвар юм. Зөвхөн Хепатит В вирүсээр халдварласан хүнд халдварлана учир нь дельта вирүс Хепатит В вирүсийн тусламжгүйгээр дангаар олшрох чадваргүй вирүс юм. Хепатит Д вирүсийн халдвар нь богино хугацааны цочмог хэлбэртэй болон урт хугацааны архаг хэлбэртэй байж болдог. Өмнө нь Хепатит В вирүстэй хүнд халдвартай цус, салстын замаар дараалсан (superinfection) байдлаар эсвэл эрүүл хүнд Хепатит В вирүсийн хамтаар халдварлахыг давхар халдвар (co-infection) гэнэ. Хепатит Д вирүсээс сэргийлэх вакцин гэж байхгүй боловч эрүүл хүн Хепатит В вирүсийн эсрэг вакцин хийлгэснээр ХДВ-ээс бүрэн хамгаалагдах боломжтой. Монголд архаг В вирүсийн халдвартай нийт хүмүүсийн 60% нь ХДВ-н давхар болон дараалсан халдвартай байна [Xiaohua Chen, Odgerel Oidovsambuu нарын, doi: 10.1002/hep.28957].

Хэрхэн шинжлэх вэ?

ELISA арга буюу ферментэн холбоот урвалаар илрүүлнэ.

Хэзээ төлөвлөгддөг вэ?

Дараах шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд мөн Хепатит В вирүсийн халдвар авсан үед төлөвлөнө:

  • Халуурах
  • Ядрах
  • Хоолны дуршил алдагдах
  • Толгой эргэх, бөөлжих
  • Хэвлий орчмоор өвдөх
  • Шээсний өнгө харлах, өтгөний өнгө бүдгэрэх
  • Үе мөчөөр өвдөх
  • Шарлах

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Шинжилгээний хариугаар ХДВ-ийн эсрэгбие ‘илэрсэн’ гэсэн хариу гарсан бол та Хепатит Д-ийн дараалсан эсвэл давхар халдвар авч байсныг илтгэнэ. Харин шинжилгээний хариугаар ‘илрээгүй’ гэсэн хариу гарсан бол танд ХДВ-ийн халдвар байхгүй гэсэн үг юм.

Өөр мэдэх хэрэгтэй зүйл бий юу? 

Хэрвээ та ХБВ-ийн халдвартай, ХДВ-ийн халдвар илрээгүй боловч ХБВ болон ХДВ дараалсан халдвар авах эрсдэл бий тул цус, цусан бүтээгдэхүүнээр дамжих халдвараас өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Харин та ХБВ болон ХДВ халдвар аваагүй нь шинжилгээгээр нотлогдсон тохиолдолд нэн даруй ХБВ-ийн эсрэг вакцинд хамрагдсанаар эдгээр вирүсийн халдвараас бүрэн хамгаалагдаж чадах юм.

Иммунологи

Ажилд орохын өмнөх багц шинжилгээ, Жирэмсний хяналтын багц шинжилгээ, Элэг цөсний үйл ажиллагааны багц шинжилгээ, 50+ насны багц шинжилгээ, 30-49 насны багц шинжилгээ, 19-29 насны багц шинжилгээ, 13-18 насны багц шинжилгээ

Бэлтгэл ажил шаардлагагүй