Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

HDL - Өндөр нягтралтай липопротейн холестрин

Өндөр нягтралтай холестрины шинжилгээ нь өөх тосны хэвийн бус хэмжээг илрүүлж, зүрхний эмгэгтэй болох эрсдэлийг тодорхойлдог.

Ямар зорилгоор хийгддэг вэ?

Өндөр нягтралтай холестрины шинжилгээ нь өөх тосны хэвийн бус хэмжээг илрүүлж, зүрхний эмгэгтэй болох эрсдэлийг тодорхойлдог.

Мөн зүрхний эмгэгийн өндөр эрсдэлтэй, зүрхний шигдээстэй, өндөр холестеролтой эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс ойр ойрхон шинжлүүлбэл зохистой.

Хэзээ захиалагддаг вэ?

HDL шинжилгээг холестерол (Total cholesterol), бага нягтралтай холестерол (LDL-C), триглицеридууд(triglycerides) гэх мэт бусад шинжилгээний хамтаар өөх тосны цогц шинжилгээ болгож захиалдаг бөгөөд 5 жил тутамд нэг удаа шинжлүүлэхийг зөвлөдөг.

Зүрхний эмгэгийн өндөр эрсдэлтэй бүлэг:

  • Тамхи татдаг
  • 45 наснаас дээш эрэгтэйчүүд, 55 наснаас дээш эмэгтэйчүүд
  • Цусны өндөр даралттай
  • Гэр бүлийн өвчний түүх
  • Зүрхний шигдээстэй
  • Чихрийн шижинтэй

Өөх тосны үзлэг хийлгэх нь насанд хүрэгчид болон хүүхдүүдэд зөвлөгдсөн байдаг бөгөөд хүүхдүүд 9-11 насандаа нэг удаа, 17-21 насандаа шинжлүүлбэл зохистой.

Мөн дэглэм, хөдөлгөөнд өөрчлөлт орвол шинжилгээг ойр ойрхон хийж хяналт тавина.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Насанд хүрэгчид:

  • Эрэгтэйчүүдэд 40 мг/дл (1.0 ммол/л), эмэгтэйчүүдэд 50 мг/дл (1.3 ммол/л) болон түүнээс бага байвал зүрхний эмгэгтэй болох эрсдэл ихтэй
  • Эрэгтэйчүүдэд 40-50 мг/дл (1.0-1.3 ммол/л), эмэгтэйчүүдэд 50-59 мг/дл (1.3 ммол/л) байх нь хэвийн
  • 60 мг/дл (1.55 ммол/л) болон түүнээс дээш байх нь зүрхний эмгэгтэй болох эрсдэл бага

Хүүхэд, залуучуудад:

  • 40 мг/дл (1.04 ммол/л) болон түүнээс доош байх нь зүрхний эмгэгтэй болох эрсдэл ихтэй
  • 40-45 мг/дл (1.04-1.17 ммол/л) байвал дундаж
  • 45 мг/дл (1.17 ммол/дл) болон түүнээс дээш байх нь хэвийн

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Өөх тосны шинжилгээ хийхийн өмнө 9-12 цаг хоол идэхгүй байх шаардлагатай.

Ямар нэг хурц хэлбэрийн өвчний үед, зүрхний шигдээсийн дараа эсвэл их стрессийн дараа( мэс ажилбар эсвэл осол гэмтэл) цусан дахь холестеролын хэмжээ багасдаг. Дор хаяж 6 долоо хоногийн дараа холестеролын хэмжээг шинжилбэл зохистой.

Жирэмсэн эмэгтэйчүүдийн холестеролын хэмжээ хэлбэлздэг тул төрснөөс 6 долоо хоногийн дараа шинжлүүлбэл зохистой.

Зүрх судасны үйл ажиллагааны багц, Өөх тос, бодисын солилцооны багц шинжилгээ

Үйлчлүүлэгчийг шинжилгээнд бэлтгэх:

  1. Тайван байх.
  2. Архи согтууруулах ундааг 24 цаг хэрэглээгүй байх.(1)
  3. Шинжилгээ өгөхөөс өмнө 12-14 цагийн турш мацаг барих. Ус ууж болно.(3)
  4. Шинжилгээнд нөлөөлөх эм хэрэглээгүй байх.(2)

Ашигласан материал:

  1. Эмнэл зүйн лабораторийн мэргэжилтний гарын авлага Г. Наран УБ 2012 он
  2. https://labtestsonline.org/
  3. Mosby’s Diagnostic and Laboratory test Reference 12th edition