Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

HCV load - Элэгний С вирүс тоолох

Хэрхэн шинжлэх вэ?

Тус шинжилгээгээр Anti-HCV илрүүлэх шинжилгээгээр эерэг гарсан тохиолдолд Хепатит С вирүсийн халдвар байгаа эсэх, идэвхжилтэй байгаа эсэх болон халдвар авсан хүнд хийгдэж буй эмчилгээний үр дүнг хянах зорилгоор хийдэг. Вирүсийн тоо багасах тусам эмчилгээ үр дүнтэй байх магадлал ихэсдэг. Харин цаашдаа элэгний циррозтой болох эсвэл элэгний үйл ажиллагаа алдагдах эсэхийг тодорхойлж чадахгүй.

Хэзээ төлөвлөгддөг вэ?

Дараах тохиолдолд уг шинжилгээг хийлгэхийг зөвлөдөг:

  • Хууль бус мансууруулах бодис тарьж байсан
  • 1992 оны 7 сараас өмнө цус сэлбүүлж байсан
  • 1987 оноос өмнө цус бүлэгнүүлэх фактор хийлгэж байсан
  • Удаан хугацааны диализ хийлгэж байсан
  • Эх нь элэгний С вирүстэй
  • Элэгний С вирүстэй хүнээс халдвар авсан байх магадлалтай
  • Элэгний С вирүстэй цустай зүүтэй ойрхон ажилладаг эмнэлэг, аюулгүй байдлын ажилчид
  • Элэгний архаг өвчтэй
  • ДОХ-ын халдвар авсан
  • 1945-1965 онд төрсөн

Элэгний үрэвслийн шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд энэ шинжилгээг төлөвлөдөг. Гэхдээ элэгний С вирүсийн халдвар анхан шатандаа шинж тэмдэг үзүүлэх нь ховор бөгөөд тохиолдлын 10-аас 20%-д ядрах, хэвлий орчмоор өвдөх, хоолны дуршил буух болон шарлах зэрэг шинжүүд илэрнэ.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Вирүсийн РНХ илэрч ямар нэгэн тоон хариу гарч байгаа нь Хепатит С вирүсийн халдвар авсныг илтгэнэ. Эмчилгээний үр дүнг хянах зорилгоор уг шинжилгээг хийдэг ба вирүсийн тоо өндөр байх эсвэл ихсэж буй нь эмчилгээг үр дүнгүй байгааг, харин багасах эсвэл вирүс илрэхгүй байх нь эмчилгээг үр дүнтэй байгааг илтгэнэ. Үр дүнтэй эмчилгээ эхэлснээс 4-12 долоо хоногийн дараа вирүсийн тоо 99%-аар буурч, эмчилгээг дуусмагц вирүс илрэхээ больдог.

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

ДОХ/ХДХВ-ын халдвартай хүмүүсийн 25% нь элэгний С вирүсийн хавсарсан халдвартай байдаг бөгөөд маш хурдацтайгаар архагших хандлагатай байдаг.

Молекул биологи

Ажилд орохын өмнөх багц шинжилгээ, Жирэмсний хяналтын багц шинжилгээ, Элэг цөсний үйл ажиллагааны багц шинжилгээ, 50+ насны багц шинжилгээ, 30-49 насны багц шинжилгээ, 19-29 насны багц шинжилгээ, 13-18 насны багц шинжилгээ

Бэлтгэл ажил шаардлагагүй