Шинжилгээнийтайлбар

HCV genotyping - Элэгний C вирүсийн 6 хэв шинж тодорхойлох

Хэрхэн шинжлэх вэ?

Элэгний С вирүсийн 6 генотип буюу хэвшинж байдаг ба Монголд 1b хэвшинж илүү элбэг тохиолдоно. Уг шинжилгээг Хепатит С вирүсийн халдвартай хүнд тохирох эмчилгээг сонгох үед хийх шаардлагатай болдог. Мөн уг шинжилгээгээр зарим вирүсийн эсрэг эмэнд тэсвэржсэн мутацийг илрүүлнэ.

Хэзээ төлөвлөгддөг вэ?

Элэгний С вирүсийн шинжилгээнүүдийг дараах шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд захиална:

  • Халуурах
  • Ядрах
  • Хоолны дуршил алдагдах
  • Толгой эргэх, бөөлжих
  • Хэвлий орчмоор өвдөх
  • Шээсний өнгө харлах, өтгөний өнгө бүдгэрэх
  • Үе мөчөөр өвдөх
  • Шарлах

Мөн АЛаТ, АСаТ гэх шинжилгээнүүдийг дараа хийж хүнд төрлийн элэгний үрэвслийг оношилж болдог. Харин архаг элэгний үрэвслийн үед шинж тэмдэг илрэх нь ховор бөгөөд шинжилгээний хариу хэвийн бус гарсан тохиолдолд л оношлогдох нь элбэг.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Тухайн шинжилгээгээр халдварлагдсан Хепатит С вирүс нь ямар хэвшинжтэй болох мөн зарим нэг эмэнд тэсвэржсэн эсэхийг шалгана. Ингэснээр Хепатит С вирүсийн халдвартай хүнд тухайн вирүсийн хэвшинжийг тодорхойлсноор түүнд тохирсон эмчилгээг сонгоход тустай байдаг

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Зарим вирүсийн эсрэг эмэнд тэсвэржсэн Хепатит С вирүсээр халдварласан хүнд эмчилгээ үр дүнгүй болох тохиолдол бий.

Молекул биологи

50+ насны багц шигжилгээ, 30-49 насны багц шигжилгээ, 19-29 насны багц шигжилгээ, 13-18 насны багц шигжилгээ

Бэлтгэл ажил шаардлагагүй.