Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

HCG - Хүний хорион гонадотропины даавар

Хүний хорион гонадотродины дааврын (HCG) чанарын шинжилгээ нь ихэвчлэн жирэмслэлтийг тогтооход ашигладаг. Үүнийг лаборатори, эмчийн өрөө эсвэл гэрийн нөхцөлд ч хийж болдог.

Хэрхэн шинжлэх вэ?

Хүний хорион гонадотродины дааврын (HCG) чанарын шинжилгээ нь ихэвчлэн жирэмслэлтийг тогтооход ашигладаг. Үүнийг лаборатори, эмчийн өрөө эсвэл гэрийн нөхцөлд ч хийж болдог. Эмэгтэйн шээсэнд жирэмсний тестийг дүрж, зааврын дагуу хугацааны дараа өнгөний өөрчлөлт гарна. Шинжилгээний хариу сөрөг гарвал, хэд хоногийн дараа давтан хийхэд эерэг гарч болзошгүй.

hCG тоон шинжилгээ буюу бета-hCG нь цусан дахь hCG хэмжээг тодорхойлж, жирэмслэлтийг тогтооно. Мөн прогестероны шинжилгээний хамтаар савны гадуурх жирэмслэлтийг оношилж, хянадаг.

Цусан дахь hCG хэмжээг тодорхойлж, үр хөврөлийн гажуудлуудыг илрүүлж болдог.

Үр хөврөлд нөлөөлж болохуйц эмийн хэрэглээ, эмчилгээний үед энэ шинжилгээг ихэвчлэн захиалдаг.

Хэзээ захиалагддаг вэ?

Жирэмслэлтийг тодорхойлоход эмэгтэйн сарын тэмдэг ирэх хугацааг хэр оновчтой мэдэх нь шаардлагатай. Ер нь цусны шинжилгээ нь шээсний шинжилгээтэй харьцуулахад илүү мэдрэг бөгөөд сарын тэмдэг ирэхээс 2 хоногийн өмнө хийдэг. Хоцорсон сарын тэмдгээс 10 хоногийн дараа цус болон шээсний шинжилгээг хийдэг.

hCG тоон шинжилгээг савны гадуурх жирэмслэлт илрүүлэхэд захиалдаг бөгөөд энэ тохиолдолд жирэмслэлтийн шинж тэмдгүүд илэрсэн боловч хэсэг хугацааны дараа хэвийн бус үргэлжилнэ.

Савны гадуурх жирэмслэлтийн шинж тэмдгүүдэд:

  • Хэвийн бус үтрээний цус алдалт – жирэмсэн эмэгтэйн сарын тэмдэг ирэхгүй бөгөөд савны гадуурх жирэмслэлтийн үед цус алдаж болзошгүй
  • Нурууны доод хавиар өвдөх
  • Хэвлийн доод хэсэг, аарцаг орчмоор өвдөх

Эмчилгээгүй, хүндэрсэн үеийн шинж тэмдгүүдэд:

  • Толгой эргэх, сульдах
  • Ухаан алдах
  • Цусны даралт буурах
  • Мөр хавиар өвдөх
  • Аарцаг орчмоор огцом, хүчтэй өвдөх
  • Халуурах, ханиадын шинж тэмдгүүд илрэх
  • Бөөлжих

Савны гадуурх жирэмслэлтийн үед үр тогтсон газар задарч, цус алдсанаар зүрх зогсож улмаар үхэлд ч хүргэх аюултай тул шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд яаралтай эмчид хандах хэрэгтэй.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

hCG шинжилгээний хариу сөрөг гарах нь жирэмсэн байх магадлал бага байгааг илтгэх боловч хэт эрт шинжилбэл хуурамч сөрөг хариу гарч болзошгүй. Тийм тохиолдолд хэд хоногийн дараа дахин шинжлүүлбэл зохистой.

hCG шинжилгээний хариу нь эерэг гарвал жирэмсэн байх магадлалтайг илтгэнэ.

Савны гадуурх жирэмслэлтийн үед цусан дахь hCG түвшин нь хэвийн үеийнхээс бага хурдтайгаар өснө. Ихэвчлэн жирэмслэлтийн эхний 28 хоногийн 2 өдөр тутам 2 дахин өсдөг. Үр зулбалтын үед hCG түвшин маш хурдтайгаар бууна. Энэ үед шинжлэгдэхээргүй бага түвшинд хүрэхгүй байх нь hCG үүсгэгч эд үлдэж, мэс ажилбараар авах шаардлагатайг илтгэнэ.

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Шээсэн дэх цус, уураг нь хуурамч сөрөг хариу гарахад нөлөөлж болзошгүй. Мөн шээсийг хэт шингэрүүлсэн эсвэл жирэмслэлтийн хэт эрт үед шинжилбэл хуурамч сөрөг гарч болзошгүй.

Диуретик, прометазин зэрэг эмнүүд нь хуурамч сөрөг хариу гарахад нөлөөлнө. Харин таталтын эсрэг эм, Паркинсоны эм, гипнотик, тайвшруулах эм зэрэг нь хуурамч эерэг хариу гарахад нөлөөлнө.

Иммунологи

Шинжилгээнд бэлтгэх:

  1. Шинжилгээний өмнө хоолны хэвийн дэглэмийг баримтлана.

Ашигласан материал:

  1. https://labtestsonline.org/tests/alanine-aminotransferase-alt