HBV load - Элэгний В вирүс тоолох
Хепатит В вирүсийн халдвартай хүнд элэгний өмөн үүсэх магадлал өндөр байдаг тул вирүсийн тоо бага байсан ч эмчилгээ хийлгэх нь зөв гэж мэргэжилтнүүд зөвлөдөг.
Хэрхэн шинжлэх вэ?
Тус шинжилгээ нь цусан дахь нийт элэгний В вирүсийг тоолдог бөгөөд элгэнд шинээр үүсч байгаа эсэхийг тодорхойлдог. Мөн вирүсийн эсрэг эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд эмчилгээний үр дүнг хянах зорилгоор вирүсийг тоолно.
Хэзээ төлөвлөгддөг вэ?
Элэгний В вирүсийн шинжилгээнүүдийг дараах шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд төлөвлөнө:
- Халуурах
- Ядрах
- Хоолны дуршил алдагдах
- Толгой эргэх, бөөлжих
- Хэвлий орчмоор өвдөх
- Шээсний өнгө харлах, өтгөний өнгө бүдгэрэх
- Үе мөчөөр өвдөх
- Шарлах
Мөн АЛаТ, АСаТ гэх шинжилгээнүүдийг хийж хүнд төрлийн элэгний үрэвслийг оношилж болдог. Харин архаг элэгний үрэвслийн үед шинж тэмдэг илрэх нь ховор бөгөөд шинжилгээний хариу хэвийн бус гарсан тохиолдолд л оношлогдох нь элбэг.
Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?
Вирүсийн тоо 20000 IU/ml-ээс доош болон HBeAg илэрсэн тохиолдолд вирүсийг идэвхтэй гэж үзэх бөгөөд элгэнд гэмтэл учруулах чадвартай байгааг илтгэнэ.
Вирүсийн тоо 20000 IU/ml-ээс их тохиолдолд зайлшгүй вирүсийн эсрэг эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж үздэг.
Молекул биологи