Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.
HBsAg Ultra - Элэгний В вирүсийн гадаргуугын эсрэг төрөгч тодорхойлох /тоогоор/
Хэрхэн шинжлэх вэ?
Уг шинжилгээгээр вирүсийн гадаргуу дахь эсрэгтөрөгч уургуудыг тодорхойлдог бөгөөд тоон үзүүлэлтээр илүү нарийвчлан тодорхойлно.
Цочмог болон архаг элэгний В вирүсийг оношлоход ашиглах хамгийн урьтал шинжилгээ бөгөөд шинж тэмдгүүд илрэхээс өмнө оношилно. Архаг элэгний В вирүстэй хүмүүсийг оношлох хамгийн эхний арга юм.
Ямар үед шинжилгээ төлөвлөх вэ?
Архаг элэгний В вирүстэй байх магадлалтай хүмүүст энэ шинжилгээ төлөвлөгддөг. Үүнд:
- Нийтийн аюулгүй байдал болон эрүүл мэндийн салбарынхан
- HbsAg-ын тархалт 2%-иас их газар амьдардаг (Африк, Азийн ихэнх хэсгүүдэд)
- Вакцинжуулалт хийлгээгүй
- Ижил хүйстний бэлгийн хамтрагчтай үед
- Шалтгаангүйгээр элэгний энзим (ALT, AST) ихэссэн
- Дархлааны систем нь илүү идэвхтэй байхыг шаардсан үед (эрхтэн шилжүүлэх)
- Жирэмсэн эмэгтэйчүүд
- Мэс ажилбарт орохын өмнө
- Элэгний В вирүстэй хэн нэгэнтэй ойр байдаг хүмүүс
- ДОХ-ын халдвар авсан
Архаг элэгний В вирүсийн халдварын хяналтын үед HBsAg, HBeAg-г 6 сар тутамд шинжилдэг бөгөөд ихэнх тохиолдолд хэсэг хугацааны дараа өөрөө алга болдог. Мөн эмчилгээ хийж байгаа тохиолдолд үр дүнг хянахад тустай.
Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?
HBsAg | Anti-HBs | HBc IgG+IgM | Anti-HBc IgM | HBeAg* | Anti-HBe | HBV DNA(вирүс тоолох) | Тайлбар |
Сөрөг | Сөрөг | Сөрөг | Хийгдээгүй | Хийгдээгүй | Хийгдээгүй | Хийгдээгүй | Идэвхт халдвар байхгүй. Дархлаажаагүй. |
Сөрөг | Эерэг | Сөрөг | Хийгдээгүй | Хийгдээгүй | Хийгдээгүй | Хийгдээгүй | Вакцины улмаас дархлаажсан |
Сөрөг | Эерэг | Эерэг | Хийгдээгүй | Хийгдээгүй | Хийгдээгүй | Хийгдээгүй | Халдвар эмчлэгдсэн, вирүс устсан гэхдээ идэвхжиж болзошгүй. Дархлаажсан. |
Эерэг | Сөрөг | Эерэг/сөрөг | Эерэг/сөрөг | Эерэг | Сөрөг | Илэрсэн/илрээгүй | Хүнд төрлийн халдвар, шинж тэмдэгтэй. Халдварлана. |
Сөрөг | Сөрөг | Эерэг | Эерэг | Сөрөг* | Эерэг | Илрээгүй | Архаг халдвар эмчлэгдэж байгаа |
Эерэг | Сөрөг | Эерэг | Сөрөг | Эерэг | Сөрөг | Илэрсэн | Идэвхт архаг халдвар (ихэвчлэн элэгний эмгэг) |
Эерэг | Сөрөг | Эерэг | Сөрөг | Сөрөг* | Эерэг | Илрээгүй эсвэл бага илэрсэн | Архаг халдвар, гэхдээ элэгний гэмтэл болох магадлал бага. |
Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?
Цусны төвүүд донорын цуснаас элэгний В вирүс байгаа эсэхийг шалгаж дараах шинжилгээнүүдийг хийдэг(HBsAg, anti-HBc илрүүлэх болон Хепатит В вирүсийн ачаалал тоолох)
Эерэг хариу гарвал донорт мэдэгддэг бөгөөд энэ тохиолдолд дахин шинжлүүлж, зөв онош тогтоолгон, шаардлагатай бол эмчилгээ хийлгэнэ.
Иммунологи