Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

HbA1c - Сахарын 3 сарын дундаж /Глюкозжуулсан гемоглобин/

Чихрийн шижинтэй хүмүүсийн цусан дахь глюкозын хэмжээ хэвийн түвшинд байх хэрэгтэй тул энэхүү шинжилгээгээр глюкозын хэрэглээг хянадаг. Ингэснээр бөөр, нүд, зүрх судасны болон мэдрэлийн тогтолцоонд гэмтэл учрахаас урьдчилан сэргийлдэг.

Хэрхэн шинжлэх вэ?

Чихрийн шижинтэй хүмүүсийн цусан дахь глюкозын хэмжээ хэвийн түвшинд байх хэрэгтэй тул энэхүү шинжилгээгээр глюкозын хэрэглээг хянадаг. Ингэснээр бөөр, нүд, зүрх судасны болон мэдрэлийн тогтолцоонд гэмтэл учрахаас урьдчилан сэргийлдэг. A1c шинжилгээгээр сүүлчийн хэдэн сарын туршийн цусан дахь глюкозын хэмжээг харуулдаг.

Мөн A1c шинжилгээгээр чихрийн шижинг оношилдог.Гэвч жирэмсэн, цус алдаж эсвэл сэлбүүлсэн, бөөр болон элэгний эмгэг, цусны эмгэгтэй үед чихрийн шижинг оношлоход хэрэглэж болохгүй.

Зөвшөөрөгдсөн лабораторийн аргаар хийсэн A1c шинжилгээг л оношилгоонд хэрэглэвэл зохино.

Хэзээ захиалагддаг вэ?

Чихрийн шижингийн төрөл, хяналт болон эмчийн заавраас шалтгаалж энэ шинжилгээг жилд 2-4 удаа хийдэг.

Биеийн ерөнхий үзлэгийн хэсэг болгож, эсвэл чихрийн шижингийн шинж тэмдгүүд илэрсэн үед хийнэ. Үүнд:

  • Амны цангаа нэмэгдэх
  • Шээс нэмэгдэх
  • Сульдах
  • Хараа бүрсийх
  • Шарх удаан эдгэрэх

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Чихрийн шижинтэй хүмүүсийг A1c түвшинг 7%-аас бага байлгахыг зөвлөдөг. A1c түвшин ихсэх тусам хүндрэл учрах магадлал ихэсдэг.

2-р төрлийн чихрийн шижинтэй хүмүүсийн хувьд, эмчийн зөвлөснөөр A1c түвшинг тогтоож болно. Энэ нь оношилгооноос хойших хугацаа, чихрийн шижингээс өөр эмгэг (хараа муудах, бөөрний эмгэг г.м), цусны сахар багассанаас үүсэх хүндрэлүүд гэх мэт олон нөхцлүүдээс хамаарна. Жишээлбэл, 2-р төрлийн чихрийн шижин ба зүрхний эмгэгтэй хүний A1c түвшин нь (7.5-8.0%), дөнгөж оношлуулсан хүнийхээс (6.0-6.6%) илүү өндөр байна.

A1c шинжилгээний хариу нь ммол/мол нэгжээр эсвэл eAG (барагцаалсан дундаж глюкоз) нэгжээр илэрхийлэгдэж болно.

Оношилгооны хувьд:

  • Чихрийн шижингүй хүний A1c түвшин 5.7% болон түүнээс доош (39 ммол/мол)
  • Чихрийн шижинтэй болох магадлалтай хүний A1c түвшин 5.7-6.4% (39-46 ммол/мол)
  • Чихрийн шижинтэй хүний A1c түвшин 6.5% болон түүнээс дээш (47 ммол/мол)

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

A1c шинжилгээ нь цочмог, түр зуурын цусны сахарын өөрчлөлт болон 21-28 хоногийн доторх тогтвортой байдлыг харуулахгүй. Гемаглобины мутацитай хүмүүсийн хувьд гемаглобин А хэмжээ багасдаг тул A1c шинжилгээ нь оношилгоо, хяналтанд хэрэглэгдэх нь хязгаарлагдана.

Цусны улаан эсийн багадал, гемолиз эсвэл хүнд цус алдсаны дараагаар A1c шинжилгээний хариу худлаа гарах магадлалтай. Төмрийн дутагдалтай бол A1c түвшин ихэсдэг.

Цус сэлбүүлсэн хүний A1c түвшин нь 2-3 сарын дотор худлаа илэрч болзошгүй.

Дотоод шүүрлийн үйл ажиллагааны багц шинжилгээ