Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

GLU - Өлөн үеийн сийвэнгийн сахар

Чихрийн шижингийн эсрэг бие, инсулин, Ц-пептид гэх бусад шинжилгээний хамтаар захиалж, глюкозын хэвийн бус хэмжээний шалтгааныг тодорхойлж, 1 болон 2-р төрлийн чихрийн шижинг ялгадаг.

Хэрхэн шинжлэх вэ?

Глюкозын шинжилгээг дараах шалтгаантай захиална:

  • Цусан дахь сахарын илүүдэл/дутагдлыг илрүүлнэ
  • Чихрийн шижингийн шинж тэмдгүүд илрэхээс өмнө оношлох, эмчилгээ хийх
  • Чихрийн шижин оношлох
  • Чихрийн шижинтэй хүмүүсийн сахарын хэмжээг хянах

Жирэмслэлтийн 24-28 дахь 7 хоногт чихрийн шижинг оношилдог. Мөн хүүхэд төрснөөс 6-12, 7 хоногийн дараа нярайд илэрсэн эсэхийг оношилно.

Хяналт тавих

Чихрийн шижинтэй хүмүүс цусан дахь сахараа өөрсдөө өдөрт хэд хэдэн удаа хянаж, хэрэглэх эм, инсулины хэмжээг тохируулдаг. Ингэхдээ тусгай багаж ашиглана.

Шээсэн дэх глюкоз

Шээсэн дэх глюкозын хэмжээг тодорхойлох нь биеийн ерөнхий үзлэгийн хэсэг боловч оношлогоонд ашиглахад хангалттай мэдрэг биш.

Чихрийн шижингийн эсрэг бие, инсулин, Ц-пептид гэх бусад шинжилгээний хамтаар захиалж, глюкозын хэвийн бус хэмжээний шалтгааныг тодорхойлж, 1 болон 2-р төрлийн чихрийн шижинг ялгадаг.

Хэзээ захиалагддаг вэ?

45 болон түүнээс дээш насныханд чихрийн шижингийн үзлэгт орохыг зөвлөдөг. Мөн өндөр эрсдэлтэй бүлгийнхэнд:

  • Илүүдэл жинтэй, хөдөлгөөний идэвхигүй
  • Ойрын хамаатан нь чихрийн шижинтэй
  • 4 кг болон түүнээс дээш жинтэй хүүхэд төрсөн, жирэмслэлтийн чихрийн шижинтэй
  • Цусны өндөр даралттай, түүний эмчилгээ хэрэглэдэг
  • Холестеролын хэмжээ бага (35 мг/дл, 0.9 ммол/л болон түүнээс бага); триглицеридийн хэмжээ их (250 мг/дл, 2.82 ммол/л болон түүнээс их)
  • А1с хэмжээ нь 5.7% болон түүнээс их
  • Зүрх судасны өвчтэй
  • Полицистик өндгөвчний хам шинжтэй эмэгтэй

Цусан дахь сахарын хэмжээ хэт их байхын шинж тэмдгүүд:

  • Ам цангах, ойр ойрхон шээх
  • Ядрах
  • Хараа бүрсийх
  • Шарх, халдварууд удаан эдгэрэх

Цусан дахь сахарын хэмжээ хэт бага байхын шинж тэмдгүүд:

  • Хөлрөх
  • Өлсөх
  • Чичрэх
  • Сандрах
  • Толгой эргэх, гайхах
  • Хараа бүрсийх

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Цусан дахь глюкоз

Цусан дахь глюкоз нь чихрийн шижингийн үед ихэвчлэн өсдөг боловч түүнд нөлөөлөх өөр олон өвчин, эмгэгүүд байгаа.

глюкозын хэмжээ хариу
70-99 мг/дл (3.9-5.5 ммол/л) Хэвийн
100-125 мг/дл (5.6-6.9 ммол/л) Чихрийн шижинд өртөмтгий
126 мг/дл (7.0 ммол/л) болон түүнээс дээш Чихрийн шижинтэй

Цусан дахь сахарын хэмжээг ихэсгэж болзошгүй эмгэгүүд:

  • Гар, хөл, нүүрний хэт өсөлт
  • Цочмог стресс (ослын гэмтэл, зүрхний шигдээс г.м)
  • Архаг бөөрний эмгэг
  • Кушингийн хам шинж
  • Хэт их хоол идэх
  • Бамбай булчирхайн дааврын илүүдэл
  • Нойр булчирхайн хавдар
  • Нойр булчирхайн үрэвсэл

Цусан дахь сахарын хэмжээг бууруулж болзошгүй эмгэгүүд:

  • Бөөрний дээд булчирхайн дааврын дутагдал
  • Архины хэт хэрэглээ
  • Хүнд элэгний өвчин
  • Өнчин тархины булчирхайн дааврын дутагдал
  • Бамбай булчирхайн дааврын дутагдал
  • Хүнд төрлийн халдварууд
  • Хүнд зүрхний эмгэг
  • Архаг бөөрний эмгэг
  • Инсулины хэт хэрэглээ
  • Инсулин ялгаруулдаг хавдрууд
  • Өлсгөлөн
  • Глюкоз бууруулагч бүтээгдэхүүний хэрэглээ

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Хэт их стресс нь цусан дахь сахарын хэмжээг түр хугацаагаар ихэсгэж болзошгүй. Энэ нь ослын гэмтэл, зүрхний шигдээсээс үүсэлтэй байж болно.

Кортикостероид, трициклик гуниг гутралын эм, диуретик, эпинефрин, эстроген, лити, фенитоин, салицилатууд зэрэг эмүүд нь глюкозын хэмжээг ихэсгэдэг бол ацетаминофен, анаболик стероидууд нь бууруулна.

Ажилд орохын өмнөх багц шинжилгээ, Жирэмсний хяналтын багц шинжилгээ, Нойр булчирхайн үйл ажиллагааны багц шинжилгээ, Дотоод шүүрлийн үйл ажиллагааны багц шинжилгээ, 50+ насны багц шинжилгээ, 30-49 насны багц шинжилгээ, 19-29 насны багц шинжилгээ, 13-18 насны багц шинжилгээ, 2-12 насны багц шинжилгээ