Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

GGT - Гаммаглутамилтрансфераза

Гамма-глутамил трансфераз (GGT) шинжилгээ нь шүлтлэг фосфатаз (ALP) түвшин ихэссэний шалтгаан тодорхойлоход хэрэглэгддэг.

Ямар зорилгоор хийгддэг вэ?

Гамма-глутамил трансфераз (GGT) шинжилгээ нь шүлтлэг фосфатаз (ALP) түвшин ихэссэний шалтгаан тодорхойлоход хэрэглэгддэг. ALP болон GGT нь элэг болон цөсний эмгэгт ихэсдэг бол ясны эмгэгийн үед зөвхөн ALP ихэсдэг.

Элэгний эмгэг болон цөсний бөглөрлийн шалтгааныг тогтооход GGT шинжилгээг хийдэг. АЛаТ, АСаТ, билирубин болон ALP шинжилгээнүүдтэй хамт үздэг. Ер нь GGT ихсэх нь элэг гэмтсэнийг илтгэнэ.

Архаг архинд донтогсдын эмчилгээний үр дүнг хянахад мөн энэ шинжилгээг төлөвлөнө.

Хэзээ төлөвлөгддөг вэ?

ALP түвшин ихэссэн үед GGT шинжилгээг захиалдаг бөгөөд элэгний эмгэгийн үед дангаар эсвэл бусад шинжилгээтэй хамт хийгдэж болдог. Хэрвээ ALP түвшин өндөр мөртлөө бусад шинжилгээний хариу хэвийн гарвал GGT шинжилгээг хийн, хэвийн гарсан нөхцөлд ALP түвшин ихэссэний шалтгааныг элэгний бус ясны эмгэг хэмээн тодорхойлдог.

Элэгний эмгэгийн дараах шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд GGT шинжилгээг бусад элэгний үзүүлэлтүүдийн хамтаар шинжилнэ. Үүнд:

  • Сульдах, ядрах
  • Хоолны дуршил буурах
  • Толгой эргэх, бөөлжих
  • Хэвлий орчмоор өвдөх, хавдах
  • Шарлах
  • Шээсний өнгө харлах, өтгөний өнгө бүдгэрэх
  • Загатнах

Архины хэт их хэрэглээтэй хүн эмчилгээ хийлгэх үед энэ шинжилгээг мөн хийнэ.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

GGT түвшин ихсэх нь элэг гэмтсэнийг илтгэх боловч ямар төрлийн эмгэг гэдгийг тодорхойлохгүй. GGT түвшин их байх нь хепатит эсвэл цирроз гэх элэгний эмгэгийг илтгэх ба чихрийн шижин, нойр булчирхайн үрэвсэл эсвэл зүрхний зарим эмгэгийн үед мөн ихэсч болдог. Түүнчлэн архины хэт хэрэглээ болон элгэнд муугаар нөлөөлөх эмүүд нь GGT түвшинг ихэсгэж болно.

Харин GGT түвшин бага юм уу? хэвийн байх нь ихэнхдээ элэгний эмгэг биш байх ба мөн архи хэрэглээгүй байгааг илтгэнэ.

ALP түвшин ихэссэн шалтгаанаар GGT шинжилгээг өгч буй тохиолдолд түвшин нь өндөр байх нь ясны эмгэг биш гэдгийг илтгэнэ. Харин GGT хэвийн байвал, ALP түвшин ясны эмгэгээс болж ихэссэнийг харуулна.

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

24 цагийн дотор хэрэглэсэн бага хэмжээний архи ч гэсэн GGT шинжилгээний хариунд өөрчлөлт оруулна. Тамхины хэрэглээ ч мөн адил.

GGT түвшин нь зүрх, судасны эмгэг болон өндөр даралтын үед мөн ихэсдэг байж болзошгүй гэсэн судалгаа байдаг.

Фенитоин, карбамазепин болон фенобарбитал гэх барбитуратууд нь GGT түвшинг ихэсгэж болзошгүй. Мөн стероидын бус үрэвслийн эсрэг эмнүүд /NSAID/, антибиотик, өөх тос бууруулагч эмнүүд, гистамины рецепторыг хаагч, мөөгөнцрийн эсрэг эмүүд, тестостерон гэх зэрэг дааврууд нь GGT түвшинг ихэсгэж болзошгүй. Харин жирэмснээс хамгаалах эм болон клофибрат нь зарим үед GGT түвшинг бууруулдаг.

Эрэгтэйчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүдэд нас нэмэх тутам GGT түвшин ихэсдэг ба ерөнхийдөө эрэгтэйчүүдийн GGT түвшин эмэгтэйчүүдийнхээс илүү өндөр байдаг.

Элэг цөсний үйл ажиллагааны багц шинжилгээ, 50+ насны багц шинжилгээ, 30-49 насны багц шинжилгээ, 19-29 насны багц шинжилгээ, 13-18 насны багц шинжилгээ

Үйлчлүүлэгчийг шинжилгээнд бэлтгэх:

  1. Шинжилгээнд нөлөөлөх эм хэрэглээгүй байх. Хэрэв хэрэглэдэг бол хариуцсан эмчидээ мдэгдэх хэрэгтэй. Үүнд: пенитоин(1,2)
  2. Архи, согтууруулах төрлийн ундааг 24 цагийн турш хэрэглээгүй байх (1,2)
  3. Шинжилгээ өгөхөөс өмнө 8 цагийн турш мацаг барих шаарлагатай. Ус ууж болно.(3,2)

Ашигласан материал:

  1. Mosby’s Diagnostic and Laboratory Test Reference 12 th edition
  2. https://labtestsonline.org/tests/gamma-glutamyl-transferase-ggt
  3. Эмнэлзүйн лабораторийн мэргэжилтний гарын авлага Г. Наран, Н.Мөнхтүвшин УБ 2012 он