Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

FUN - Фруктозамин

Фруктозамины хэмжээг шинжлүүлснээр чихрийн шижинтэй хүний цусан дахь глюкозын хэмжээг хянахад тустай. Цусан дахь фруктозамины хэмжээ нь сүүлчийн 14-21 хоног дахь глюкозын хэмжээг харуулна.

Хэрхэн шинжлэх вэ?

Фруктозамины хэмжээг шинжлүүлснээр чихрийн шижинтэй хүний цусан дахь глюкозын хэмжээг хянахад тустай. Цусан дахь фруктозамины хэмжээ нь сүүлчийн 14-21 хоног дахь глюкозын хэмжээг харуулна.

Фруктозамин болон A1c хэмжээ нь чихрийн шижинтэй хүмүүсийн цусан дахь сахарын хэмжээг хянахад хэрэглэгдэнэ. Гэвч A1c шинжилгээ нь илүү хүлээн зөвшөөрөгдсөн байдаг нь A1c түвшин ихсэх нь хараа муудах, бөөрний эмшэг, мэдрэлийн гэмтэл гэх мэт чихрийн шижингээс үүдэлтэй хүндрэлүүдийг учруулдаг гэсэн баталгаа байдагтай холбоотой.

Гэхдээ зарим тохиолдолд фруктозамин нь A1c шинжилгээнээс илүү үр дүнтэй байдаг. Үүнд:

  • Чихрийн шижингийн эмчилгээ хурдацтайгаар солигдох – фруктозамин нь эмчилгээ болон хоолны дэглэмний үр дүнг сараар хянадаг.
  • Чихрийн шижинтэй жирэмслэлт – цусан дахь сахарын хэмжээг хоол хүнсээр зохицуулах нь чухал ба эхийн хэрэгцээ нь жирэмслэлтийн үед байнга өөрчлөгддөг, фруктозамины шинжилгээгээр глюкоз, инсулин болон бусад эмчилгээний хэрэгцээг хянадаг.
  • Цусны улаан эсийн амьдралын үргэлжлэх хугацаа нь багасах – A1c шинжилгээ нь энэ үед үнэн зөв гарахгүй тул фруктозамины шинжилгээ нь илүү тохиромжтой.
  • Гемаглобины хэвийн бус хэлбэр – гемаглобины мутаци нь A1c шинжилгээний хариунд нөлөөлөх тул фруктозамины шинжилгээ нь илүү тохиромжтой.

Хэзээ захиалагддаг вэ?

Өргөн хязгаартай хэрэглэгддэггүй ч, фруктозамины шинжилгээ нь өвчтөний 14-21 хоног дахь глюкозын хэмжээг хянахад хэрэглэгдэнэ. Чихрийн шижингийн эмчилгээ шинээр эхлэх үед хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн болон эмчилгээг хянах зорилготойгоор захиалдаг.

Чихрийн шижинтэй эмэгтэй жирэмслэх үед, эсвэл глюкоз болон инсулины хэмжээнд нөлөөлөх эмгэгтэй үед фруктозамины шинжилгээг захиалдаг.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Фруктозамины хэмжээ өндөр байх нь чихрийн шижинтэй хүний 14-21 хоног дахь дундаж глюкозын хэмжээ ихэссэнг илтгэнэ. Ганц өндөр түвшинг хянахаас илүү, өөрчлөлтүүдийг хянах нь үр дүнтэй. Өвчтөний хоолны дэглэм, эмчилгээг өөрчилснөөр цусан дахь сахарын хэмжээг хяналтад оруулна. Цочмог эмгэг, стресс зэрэг нь цусан дахь сахарын хэмжээг түр хугацаатайгаар ихэсгэж болзошгүй.

Фруктозамины хэмжээ хэвийн байх нь цусан дахь сахарын хэмжээ хяналтад байгааг илтгэнэ.

Цусан дахь уургийн хэмжээ болон альбумин багасах, шээс болон хоол боловсруулах тогтолцоонд уураг алдагдах нь фруктозамины хариуг худал гарахад хүргэнэ.

Зарим тохиолдолд фруктозамин болон A1c түвшин хэвийн боловч глюкозын түвшин ихээс бага руу огцом өөрчлөгддөг бол тогтмол хяналт шаардлагатай эмгэг байж болзошгүй.

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Цусан дахь сахарын хэмжээгээ сайн хянадаг чихрийн шижинтэй хүний фруктозамины хэмжээ нь чихрийн шижингүй хүнийхтэй төстэй тул оношилгоонд ашиглахад тохиромжгүй.

Витамин С болон бамбай булчирхайн даавар хэт ялгарах нь шинжилгээний хариунд нөлөөлж болзошгүй.